Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

НИЙТЛЭЛ

Унгарын парламентийн 2014 оны

сонгуулиуд эрх баригч намууд

давуу байдлаа ашиглан, хуулийг

өөрт

ашигтайгаар

өөрчилж

эрх мэдлээ зузаатгасны жишээ.

Хяналтын байгууллагуудыг өөрийн

хүмүүсээр

бүрдүүлэх,

сөрөг

хүчин, шүүмжлэгчдийг ил, далд

хумих болон ердийн хуулиудыг

өөрчлөх зэргийг олон нийт тэр бүр

анхаардаггүй. Харин Үндсэн хуульд

гар дүрэхэд том шалтаг хэрэгтэй.

Эдийн засгийн хямрал, байгалийн

гамшиг,

террорист

халдлага,

авлига зэрэг нийгмийн асуудал,

бэрхшээлүүд энэ хэрэгт олз болно.

1972 оны 7-р сард Маниллад

болсон бөмбөгдөлтүүдийг 1973

онд 2 дахь бүрэн эрхийн хугацаа нь

дуусах байсан Фердинанд Маркос

олзолж онц байдал зарласан,

Үндсэн хуулиа өөрчилж эрх мэдлээ

дахин 14 жил дархлаж байв.

2015 оны 6-р сард болсон

Туркын парламентийн сонгуульд

Ерөнхийлөгч Эрдоганы Шударга

ёс, Хөгжлийн нам (AKP) ялагдсан

боловч

ISIS-ын

террорист

халдлагууд, үүнээс улбаатай үүссэн

нийгмийн айдсыг далимдуулан

ээлжит бус сонгууль зарлаж, эхний

сонгуулиас хойш тавхан сарын

дараа AKP парламентийн олонх

болов. 2016 онд болсон цэргийн

эргэлт хийх оролдлого Эрдоганд

онц байдал зарлах боломж олгов.

Энэ үеэр мэдээллийн хэд хэдэн

агентлагууд хаагдаж, 50 000

орчим хүн, түүний дотор хэдэн

зуун шүүгч, прокурор, Үндсэн

хуулийн шүүхийн 2 шүүгч, 144

сэтгүүлч баривчлагдсан. Хамгийн

хорлонтой нь 2017 оны 4-р сард

Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийж,

ерөнхийлөгчид тавих хяналтуудыг

бүрмөсөн үгүй хийв.

Магтаад

байгаа

Америкийн

маань улс төрчид, судлаачид,

олон нийт ерөнхийлөгчийнхөө

үйлдлийг түгшин ажиглаж байна.

Дарангуй удирдагчийн дөрвөн

шинжийг Трамп ерөнхийлөгч

харуулж буйг улс төр судлаачид

тэмдэглэх ажээ. Ардчилсан төрийн

дүрэм журмыг сахих эрмэлзэл

сул, өрсөлдөгчийнхөө хууль ёсны

байдлыг хүлээн зөвшөөрдөггүй,

асуудлыг

хүчээр

шийдэхийг

дэмжих хандлагатай, сөрөг хүчин,

шүүмжлэгчдийнхээ дуу хоолойг

боомилох

сонирхолтой

гэсэн

шинжүүдийг тэд нэрлэж байна.

Ийм ерөнхийлөгч сонгогдоход

хүргэсэн

тогтолцооныхоо

цоорхойг тэд дүгнэн ярилцаж

байна. Эрх мэдлийг хязгаарлах

соёл,

өрсөлдөгчөө

хүлээн

зөвшөөрөх

(mutual

tolerance)

болон тогтолцоог ганхуулахаас

зайлсхийх (institutional forbearance)

улс төрийн бичигдээгүй дүрмүүд

7

төдийгүй

ерөнхийлөгчид

нэр

дэвшигчийг тодруулахад хамгийн

чухал үүрэгтэй намуудын филтер

нь хаана доголдсоныг тэд яг

одоо шүүн тунгааж байна. АНУ-

ын төрийн тогтолцооны бодит

байдлыг судлах, ойлгоход үүнээс

тохиромжтой цаг үгүй мэт.

АНУ-ын тогтолцоо эрх мэдлийг

хязгаарлах

төгс

жор

биш.

Колончлолын

дараах

Латин

Америкийн улсуудын ихэнх нь

АНУ-ын Үндсэн хуулийг хуулсан.

Тэд Америк маягийн ерөнхийлөгч,

хоёр танхимтай парламент, шүүх,

зарим нь бүр сонгогчдын коллеги,

холбооны тогтолцоог нь хүртэл

авсан. Гэвч тэдний ихэнх нь

иргэний дайн, дарангуй засгийн

горыг амссан. Заалтуудынхаа 2/3-

ыг АНУ-ын Үндсэн хуулиас шууд

хуулсан Аргентиний Үндсэн хууль

(1853) 1930, 1943 оны цэргийн

эргэлтүүд,

Пероны

түрэмгий,

хяналтгүй

засгаас

сэргийлж

чадаагүй.

Америкийн

колони

байх үедээ боловсруулж, АНУ-ын

Сенатаар батлагдсан Филиппиний

Үндсэн хууль (1935) цагтаа “чөлөөт

ардчилсан засгийн сурах бичиг”

гэгдэж байлаа. Гэтэл төрийн эрх

мэдлийг хуваарилж, хүний эрхийг

тунхаглаж,

ерөнхийлөгч

хоёр

бүрэн эрхийн хугацаанд ажиллахыг

баталгаажуулсан энэ Үндсэн хууль

ерөнхийлөгч Маркосыг төрийн

эрхэнд 21 жил суухаас сэргийлж

чадаагүй юм. Маркосын Филиппин

ямар байсныг нэг гүүглэдчихгүй юу

даа.

Дэлхийн улс төрийн барометр

төвлөрсөн эрх мэдэл хадуурах

эрсдэл их байгааг харуулж байна.

Тэр тусам нь бид парламентийн

засаглалаа

бэхжүүлэх

ёстой,

алдаагаа

засахыг

хичээж

боловсруулсан Үндсэн хуулийн

нэмэлт

өөрчлөлтүүдээ

батлах

ёстой. 1990 онд эхэлсэн эрх зүйн

шинэтгэл маань арай гэж цэгцэрч

байна. Засаглалын шинэ хэлбэр

хөөж, хэдэн зуун хууль, журмыг

дахиж бичих цаг, мөнгө бидэнд

байхгүй. Шийдэх ёстой жинхэнэ

асуудлууд, хийх ёстой ажлууддаа

л төвлөрье. Ажилгүй залуучууд,

үнэн логикгүй цалин хөлс, орлогын

тэгш бус байдал, бизнесийн орчин,

стратегийн үйлдвэр, дэд бүтцүүд,

орчны бохирдол, эрүүл мэндийн

үйлчилгээ,

ирээдүй

үеийнхээ

боловсролд анхааръя. Нэг хүнд

эрх мэдлийг төвлөрүүлэхэд бидний

геополитикийн нөхцөл тун эмзэг.

Төвийг сахисан, эвсэлд үл нэгдэх

гадаад бодлогоо тууштай сахиж,

цөмийн зэвсэггүй бүсийн статусаа

бэхжүүлье.

Ерөнхийлөгчийн

засаглалыг

тууштайэсэргүүцэжэнэнийтлэлийг

бичихдээ уншигч таныг түгшээх

зорилго агуулаагүй гэдгээ зориуд

сануулъя. Тэгэх аваас нийгэмд

НЭГ ХҮНД ЭРХ МЭДЛИЙГ

ТӨВЛӨРҮҮЛЭХЭД БИДНИЙ

ГЕОПОЛИТИКИЙН НӨХЦӨЛ ТУН

ЭМЗЭГ. ТӨВИЙГ САХИСАН,

ЭВСЭЛД ҮЛ НЭГДЭХ ГАДААД

БОДЛОГОО ТУУШТАЙ САХИЖ,

ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮСИЙН

СТАТУСАА БЭХЖҮҮЛЬЕ.