Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

НИЙТЛЭЛ

ДеФакто

Саарал жагсаалтад ормогц төгрөгийн

ханш шууд унаж, горыг нь дахиад л

иргэд, жирийн бизнес эрхлэгчид

амсах юмаа

.

Бүс нутагтаа “дунд” дүн авсан

монголын төлөөлөгчид 10-р сарын

12-нд Парист очиж ФАТФ-ийн жилийн

хурлаас “саарал жагсаалтад” орох эсэхээ

сонсоно.

2019.10.02

Нэгдүгээрт:

“Хяналтын байгууллагууд санхүүгийн инститүцүүдийг зохих ёсоор нь шалгах,

хяналт тавих, зохицуулдаг байх.” гэсэн 3 дахь заалтыг Монгол улс хангаагүй хэвээрээ байна.

Монголд банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны хяналт шалгалт нэр төдий,

маш сул байгаа нь мөнгө угаах боломжийг олгож байна гэж дүгнэжээ.

Дөрөвдүгээрт:

“Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд

нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх...” гэсэн 11 дэх заалтыг Монгол

улс зөрчсөөр байна. Цөмийн зэвсгийн туршилтаараа дэлхий нийтийг айлгаж, иргэдээ өлөн

зэлмүүн амьдруулж байгаа Хойд Солонгос улсад тавьсан олон улсын эдийн засгийн хоригийг

манайх биелүүлэхгүй байна. Сүүлийн үед тоо нь буурч байгаа ч Хойд Солонгосын 300 орчим

иргэд монголд ажиллаж, цалин хөлсөө элчин сайдын яамдаа тушаадаг.

Хоёрдугаарт:

“Санхүүгийн байгууллагууд сэжигтэй гүйлгээ илэрвэл мэдээлэх...”) гэсэн 4

дэх заалтыг хангаагүй хэвээрээ байна. Монголын төр үнэт чулуу, үнэт металл олборлож,

борлуулж, хилдавуулжбайгааг хянажчадахгүйбайна. Татварньнэмэгдэхээр тонн тонноороо

алга болдог алт үүнийг гэрчилнэ. Хянаж чадахаа байсан нинжагийн алтны олборлолт, алтыг

нинжагаас газар дээр нь худалдан аваад байгаа “тусгай хамгаалалттай” нууц эздийг энд хэлж

байна. Мөн тонн тонноор нь хил нууцаар давуулж байгаа чулууны наймаачид энд орно.

Гуравдугаарт:

“Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт

хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл

ноогдуулах” гэсэн 7 дахь заалтыг монголын төр хэрэгжүүлж чадахгүй байна. Энд монголын

төр засаг авлигатай тэмцсэн дүр эсгэж, хааяа хааяа төр засгийн өндөр албан тушаалтан, том

банк, компанийн захирлуудыг баривчилдаг ч, эдүгээ ямар ч хэрэг, хэн нь ч шүүхээр дуустлаа

ороогүй, ямар нэг шалтгаанаар суллагдсан, ял шийтгэл аваагүйг иргэд харсаар сууна.

Энд хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайд агснуудыг, Эрдэнэс Монгол компанийн захирал,

Худалдаа Хөгжлийн банкны эзэн гэх мэт олон цуутай хүмүүсийг баривчлаад сулладаг,

төдөлгүй чимээгүй болчихдог тухай ярьж байна.

1

2

3

4

Монголын төр засгийн үнэн нүүр царайг илчилсэн бодит үнэлгээг олон улсын байгууллагаас

ийнхүү өгчээ. Саарал ордонд байрлах “саарал” төр маань улс орноо “саарал жагсаалтад” оруулж,

ард иргэдийнхээ амьдралыг “саарал болгох” үйлдлээ хэзээ зогсоох юм бэ?