Previous Page  3 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 12 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

Г.НАРАНТУЯА

Олон улсын эрх зүйч (PhD), Австралийн

Үндэсний Их Сургуулийн зочин судлаач

НИЙТЛЭЛ

3

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ

Эсэргүүцэхи йн учи р

ХОЁРДУГААР ХЭСЭГ

Нэгдүгээр хэсгийг өмнөх дугаараас уншина уу

Н

ийтлэлийн эхний хэсэг

Үндсэн хуульт байгууламж

вакумд

оршдоггүй,

улс төрийн соёл, нийгмийн

сэтгэлгээгээр амилдаг гэдгийг

сануулаад, эрх мэдэлд хяналт

тавих, эрх мэдэлтэн нь хянуулах

дадал бидэнд харьцангуй хэврэг

болохыг өгүүлсэн. Товчхондоо,

уншигч

таныг

дотогшоо

эргэцүүлэхийг санал болгосон. Энэ

хэсэг харин гадагшаа харах юм.

Хэзээнээсээ ямар ч хүчирхэг улс

орон туйлын дангаар, хэнээс ч

хамааралгүй оршиж байсангүй.

Түүхийн туршид хэвлэх үйлдвэр,

уурын тэрэг, интернет зэрэг

технологиос эхлээд шашин, үзэл

санааны урсгалууд, улс төрийн

үзэгдлүүд газрын зураг дээрх хил

хязгаарыг даанч нэг тоолгүй улс

хооронд зорчиж, нийгмийн мөн

чанарыг өөрчилсөөр ирсэн. Эд

баялгийг хэт төвлөрүүлсэн цөөн

хөрөнгөтний эсрэг ядуу тарчиг

ажилчин анги Европын зүрхэнд

тэмцэл өрнүүлсэн нь тусгаар

тогтнолын тэмүүлэлтэй сүлэлдэн

талын Монголд социалист улсыг

төрүүлж байв. Намын дарангуйлал,

үзэл бодлын цензур, үр ашиг

багатай эдийн засгийг шүүмжилж,

зүүн Европт сэвэлзсэн “салхи” мөн

л үндэсний ашиг сонирхолтой

нэгдэж, улаан Монголыг цэнхэр

болгосон. Дэлхийн улс төрийн цаг

агаар дахин өөрчлөгдөж байна,

гэхдээ энэ удаа бидэнд ашиггүй

байдлаар.

Готенбургийн их сургуулийн

Анна Лурман, Стаффан Линдберг

нарын

энэ

онд

нийтэлсэн

шинжилгээний

өгүүлэл

судлаачдын

анхаарлыг

татаж

байна

1

. Тэд 1900-2017 онд дэлхийн

109 улсад өрнөсөн хаалттай

нийгэм, дарангуй засгийг бий

болгох 217 удаагийн оролдлогод

шинжилж, дарангуйллын гурав

дахь давалгаа бодитоор бий

болсныг харуулжээ. Дарангуйлал

гэж нэг хүний гарт төвлөрсөн

хяналтгүй эрх мэдэл, олон ургальч

үзэл хумигдсан байдлыг хэлж

байна.

Тэдний

судалгаагаар

дарангуйллын эхний давалгаа

1926-1942 онд, хоёр дахь давалгаа

1961-1977 онд явагдсан бол гурав

дахь давалгаа 1990-ээд оны эхэн

үеэс Орос, Армен, Беларусаар

эхлэж, одоо эрчээ авч байгаа аж.

Ухаандаа Стэнфордын Фукуяама

профессор хүн төрөлхтөн чөлөөт

ардчилсан дэглэмийг сонгож,

түүх төгссөнийг зарлаж дуусаагүй

байхад өөр нэг хоржоонтой

тоглоомыг түүх эхлүүлж байсан

гэсэн үг

2

.

Ардчиллаас

илт

ухарсан

Венесуэл, Итали, Турк, Унгар,

Польш,

Филиппин

төдийгүй

Энэтхэг, Япон, АНУ-д одоо өрнөж

буй мөн чанар, үр дагаврыг

дүгнэхэд эртдэх үйл явцууд

судлаачдын анхаарлын гадна

мэдээж байгаагүй. Харин эдгээр

үзэгдлүүд тухайн улсын дотоодын,

харьцангуй дангаар шинжтэй

юу, эсвэл харилцан хамааралтай

юу гэдэг нь маргаан дагуулж

байсан юм. Дарангуйллын гурав

дахь давалгаа бодитой болохыг

олон эх сурвалж дуу нэгтэй хэлэх

боллоо. Энэ үзэгдэл нэг бүс

нутгийн улс орнуудад төсөөтэй

хэлбэрээр өрнөж

3

байгаа болон

авторитар удирдагчид хэрхэн бие

биеэсээ суралцдагийг зурагласан

өгүүллүүд ч хэвлэгдэж байна

4

.

Лурман,

Линдберг

нарын

судалгааны өөр нэг чухал үр дүн

нь давалгааны мөн чанартай

холбоотой юм. Дарангуйллын

нэг,

хоёр

дахь

давалгаанд

төрийн эрхийг зэвсгийн хүчээр

булаах тохиолдол олон байв.

Өнгөрсөн

зуунд

Аргентин,

Бразил, Доминикан, Гана, Грек,

Гуатемала, Нигер, Пакистан, Перу,

Тайланд, Турк, Уругвайд цэргийн

болон төрийн эргэлт хийж, илт

хууль бус аргаар ардчиллыг “нүд

ДАРАНГУЙЛАЛ ГЭЖ НЭГ ХҮНИЙ

ГАРТ ТӨВЛӨРСӨН ХЯНАЛТГҮЙ

ЭРХ МЭДЭЛ, ОЛОН УРГАЛЬЧ

ҮЗЭЛ ХУМИГДСАН БАЙДЛЫГ

ХЭЛЖ БАЙНА