Previous Page  4 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 12 Next Page
Page Background

4

НИЙТЛЭЛ

4

аниулж” байсан. Харин энэ удаад

ардчилсан сонгуулиар төрийн

эрхийг олж авсан удирдагчид

хууль зүйн аргаар эрх мэдлээ

дархлах үйл явц зонхилж байна.

Гурав дахь давалгаанд хамааруулж

тэдний шинжилсэн дарангуйлал

тогтоох 75 оролдлогын 70 орчим

хувь нь ардчилсан институциудыг

аажмаар мэрж, сулруулах замаар

өрнөж байгаа аж. Энэ дүгнэлт нь

өмнөх жилүүдэд хийгдсэн олон

судалгааны таамаглалууд, түүний

дотор Харвардын профессорууд

Стивен Левицки, Данейл Зиблатт

нарын ихэд алдаршиж буй номын

ажиглалтыг статистикийн аргаар

баталгаажуулжээ

5

.

Төрийн эрхийг хүчээр булаах

нь эрсдэл өндөр, олон нийтийн

эсэргүүцэл, гадаад улс орнууд, олон

улсын байгууллагуудын шахалтаар

бүтэлгүйтэх нь олонтаа. Тухайлбал,

2016 онд сонгуулийн үр дүнг

хүлээн зөвшөөрөөгүй Гамбийн

ерөнхийлөгч

Yahya

Jammeh-

ийн үйлдэл хөрш орнуудын

дургүйцлийг төрүүлж, түүнийг

эх орноо орхин явахад хүргэсэн.

Сонгуулийн илт булхай нийтийг

хамарсан үймээн самуун, өнгөт

хувьсгалуудыг өдөөж байв. Харин

сонгогдсон удирдагчид хяналтын

институциуд (шүүх, бусад хараат

бус байгууллагууд)-ыг ганхуулах,

хэвлэл мэдээллийг хянах, иргэний

нийгэм, улс төрийн намууд, сөрөг

хүчнийг хязгаарлах зэргээр илт

биш, хуулиар халхавчилж эрх

мэдлээ зузаатгах нь удаан боловч

эрсдэл багатай.

Ихэнхдээ

цаг

улирал

бодитоор хэзээ солигдсоныг бид

анзаардаггүй. Ганц нэг хүйтэн

өдөр, намрын нар, бороотой

саарал тэнгэр, дахиад нар, цас.

Намар үнэндээ хэзээ дууссаныг,

өвөл хэзээ эхэлснийг хэлэх үргэлж

амархан байдаггүй. Яг үүн шиг

ардчилал хэзээ алга болсныг ийм

тохиолдолд хэлэхэд хэцүү. Учир

нь хулгайлагдсан ардчиллын үед

шүүх, парламент оршиж, сонгууль

явагдаж байвч мөн чанартаа эрх

мэдэлд хяналт байхгүй болж, сөрөг

хүчний амьгүй намууд моргид

хэвтэж байдаг.

Европ, Латин Америкийн улс

орнуудад ардчиллыг хумих үйл

явцыг 15 жил судалсан Левицки,

Зиблатт нар дарангуйлал тогтоох

үйл явц хэрхэн явагдаж буйг

ийнхүү тайлбарлажээ

6

. Эрх мэдлээ

дархлахаар шийдсэн удирдагч,

мэгдэж

хоцорсон

ардчилсан

институциудын

хоорондын

улс төрөөс үүссэн урьдчилж

таамаглахын аргагүй үйл явцуудын

үр дүнд ардчилал хумигдаж

байгаа аж. Энэ үйл явц ихэнхдээ

үгээр эхэлдэг. Венесуэлийн Уго

Чавес өрсөлдөгчдөө “арчаагүй

олигархууд”,

шүүмжлэгчдээ

“дайснууд”, “урвагчид” хэмээн

цоллож байв. Перугийн Алберто

Фужимори

өрсөлдөгчдөө

хар

тамхины

наймаачид,

терроризмтой холбож, Италийн

Силвиа Берлускони өөрийнх нь

эсрэг шийдвэр гаргасан шүүгчдийг

коммунизмтайхамаатуулж, Туркын

Режеп Тайип Эрдоган сэтгүүлчдийг

терроризмийг дэмжигчид хэмээн

буруутгаж байжээ. Энэ мэт үгс

хэдийгээр бодит үр дагаваргүй,

хоосон

сонсогдовч

нийгмийг

талцуулж, үл итгэсэн, үзэн ядсан,

тайван бус уур амьсгалыг бий

болгодог.

Дараагийн нийтлэг дайралт

шүүх, хуулийнбайгууллага, тагнуул,

татвар зэрэг хараат бус хяналтын

механизмууд руу чиглэдэг. 2010

оноос хойш Унгарын ерөнхий

сайд Виктор Обран прокурор,

аудит, омбудсмен, статистикийн

байгууллага,

Үндсэн

хуулийн

шүүхийг

өөрийн

хүмүүсээр

бүрдүүлсэн. 2015 онд Хууль ба

шударга ёсны нам Польшийн

төрийн эрхинд дахин гармагцаа

Үндсэн

хуулийн

трибуналийг

өөрийн болгов. 2005-2007 онд

Үндсэн хуулийн трибунал тус

намын эсрэг хэд хэдэн шийдвэр

гаргаж байсан юм. Перу, Венесуэл,

Турк ч үүнийг давтсан.

Хараат

бус

хяналтын

байгууллагуудыг гартаа оруулсан

эрх мэдэлд шунагч цаашлаад

нөлөө бүхий эсэргүүцэгчидтэйгээ

ажилладаг. Сөрөг хүчний улс

төрчид, тэднийг санхүүжүүлэгч

бизнесийнхэн, хэвлэл мэдээлэл,

олон нийтэд нэр хүндтэй шашин,

урлагийн зүтгэлтнүүд энд багтана.

Албан тушаал амлаж урвуулах,

худалдан авах нь түгээмэл боловч

хүчхэрэглэхтохиолдолбасцөөнгүй.

Малайзын ерөнхий сайд Мохамед

Махатир “өөрийн” цагдаа, шүүхээр

зэвсэглэн улс төрийн өрсөлдөгч

Анвар Ибрахимийг бэлгийн дур

хүслээ ёс бусаар хангасан хэрэгт

буруутгаж, 9 жил хорих шийтгэл

оногдуулж байв. Венесуэлийн

сөрөг хүчний удирдагч Леонардо

Лопез

хүчирхийлэл

өдөөсөн

хэргээр шийтгэгдэж байв. 2011

онд

Эквадорын

ерөнхийлөгч

Рафеал Корреа “El Universo”

сонинг дарангуйлагч гэж гүтгэсэн

хэмээн буруутгаж, 40 сая долларын

торгуульд унагав. Туркт Эрдоган

“Dogan

Yayin”

мэдээллийн

конламератыг татварын хэргээр

дампууруулж,

Орост

Путин

NTV, ORT-ын амыг барьжээ.

Сөрөг хүчнийг санхүүжүүлэхгүй

байх тухай Путиний сануулгыг

хүлээж аваагүй, “том толгой”

Ходоровскийд юу тохиолдсоныг та

санах байлгүй.

Дарангуй

улс

төрчийн

дараагийн бай нь тоглоомын

дүрмийг өөрчлөх гэнэ. Сонгуулийн

хуулиуд, Үндсэн хууль овоо

хараанд орно гэсэн үг. Малайзын

парламентийн 2004 оны сонгууль,

ДЭЛХИЙН УЛС ТӨРИЙН

БАРОМЕТР ТӨВЛӨРСӨН ЭРХ

МЭДЭЛ ХАДУУРАХ ЭРСДЭЛ ИХ

БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА.