Previous Page  9 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 10 Next Page
Page Background

9

ТОЙМ

ДеФакто

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ОНГОЦНЫ БУУДЛЫН "ЗОХИОМОЛ" НЭЭЛТ

ХАВРЫН ЧУУЛГАНЫ ХААЛТ БА ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ НЭЭЛТ

Дүгнэлт тайлбар:

Улс төрийн шинж чанартай шоу болчихлоо. Нисэх онгоцны буудлын

жинхэнэ нээлт болоогүй, эхний нислэгээ хийсэн цагаас эхлэн нээлт

боллоо гэж үзнэ. Монголд болж буй олон үйл явдлыг Потемкины

тосгод барих гэж хэлж болох бөгөөд бид гадна талын хэлбэртээ онцгой

анхаарч, агуулгаа ойшоохгүй, зарим нь бүр ойлгохгүй, түүнийг нь улс

төрийн ашиг хонжоо хайсан этгээдүүд овжин ашиглаж, улам хөөсрүүлэн

хөөрөгдөж, “хошгируулж” байна.

Бид 11 жилийн өмнө Японоос 65.6 тэрбум иений зээл аваад 10 жилийн

дараагаас төлөх үүрэгтэй байсан. Зээлээ төлөөд эхэлсэн ч нисэх онгоцны

буудал ашиглалтад ороогүй. 11 жилийн хугацаанд Ерөнхий сайд 6,

салбарын сайд нь 9 удаа өөрчлөгдсөн байгаа юм. Манай эрх баригчдын

тогтворгүй байдлаас болоод шинэ дарга нар хувийн эрх ашгийг түрүүнд

тавьж ажлын комисст өөрчлөлт орсноор төслийн хэрэгжүүлэлт явахгүй,

хэрэгжих ёстой төслүүд зогсчихоод байна.

Үйл явдлын товч:

Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын хаврын

ээлжит чуулган өндөрлөлөө. Энэ хугацаанд

бие даасан 14 хууль батлаж 74 хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулан 10 хуулийг хүчингүй

болгожээ. Хаврын ээлжит чуулганыг хаасан

даруйд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулах

хэлэлцүүлгийг

үргэлжлүүлэхээр

ээлжит бус чуулганыг нээлээ. УИХ-ын дарга

Г.Занданшатар ээлжит бус чуулганыг нээж

хэлсэн илтгэлдээ “ЦЭГЦЛЭХ ЦАГ, ЦЭГЦРЭХ

СОНГОЛТ ТА БИДЭНД НОГДООД БАЙНА” гэв.

Үйл явдлын товч:

Удаан

хугацаанд

хүлээлгэж

байгаа

Хөшигийн хөндийн нисэх

онгоцны буудлын барилга

байгууламжийн

ажил

дуусч

менежментийг

эхлүүлэх ёслол болсон. Энэ

нисэх онгоцны буудлын

менежментийг

Япон

улстай хийсэн концессын

гэрээгээр Монголын тал

49 хувийг, Японы тал 51

хувийг эзэмшихээр болсон

байдаг. Мөн тус нисэх

онгоцны буудал хүртэл 32

км авто замыг нээсэн.

Дүгнэлт тайлбар:

Нэгдсэн чуулганы ирц нь 60 хувьд хүрдэг болсон

байна лээ. Мөн үг хэлэх, санал өгөхдөө хурууны

хээгээ ашиглаж эхэлсэн. Хүний өмнөөс кноп дардаг

байснаа больсон. 76 сахилгагүй хүүхэдтэй анги

шиг л харагдаад байгаа байхгүй юу. Бие биенээ

ангийн хүүхдүүд гэдэг юм байна лээ.

Мөн нийтийн сонсгол хийсэн. Өөр нэг онцлог нь

АТГ-ын дарга, дэд дарга, Улсын Ерөнхий прокурор,

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоог

нээлттэй хийсэн. Үүнийг би авууштай алхам

гэж харж байна. Эцэст нь хүний эрхийн тухай

илтгэлийг их хурал дээр хэлэлцсэн. Сүүлийн 10-аад

жил ингээгүй байсан.

Ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт,

өөрчлөлтөөс гадна дараах асуудлуудыг хэлэлцэнэ

гэж байгаа.

s

“Оюутолгой

ордыг

ашиглах

хөрөнгө

оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж,

санал дүгнэлт гаргах үүрэг бүхий”

s

Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ажлын

тайлан, үүнтэй холбогдуулан Улсын Их

Хурлаас гаргах шийдвэрийн төслийн тухай,

s

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар

дүгнэлт, “Тогтоолын хавсралтад нэмэлт,

өөрчлөлт оруулах тухай”