Previous Page  3 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 10 Next Page
Page Background

3

Францын улс төр судлаач Алекси дө Токвиль Америк

дахь ардчилал бүтээлдээ иргэний нийгмийг хамгийн

энгийнээр “Ардчиллыг байгуулахад иргэний нийгэм

зайлшгүй урьдач нөхцөл болох бөгөөд ямарваа нэг

асуудал тулгарахад хүмүүс сайн дураараа нэгдэж

мэдлэг, мэдээлэл, цаг заваа хуваалцан шийдэл

олдог нийгмийг хэлнэ” гэжээ. Харин орчин үеийн

ойлголтоор бол иргэний нийгэм нь үндсэн гурван

эрхийг хэрэгжүүлэгч төрөөс хараат бус, чөлөөт талбар

юм. Энэ гурав нь эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах, үзэл

бодлоо илэрхийлэх явдал юм.

Бид шинэ нийгэмд шилжихдээ иргэний нийгмийн

суурь эрхийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан.

Харин иргэний нийгмийн гол төлөөлөл болох төрийн

бус байгууллагуудын тусгайлсан хуулийг 1997 онд

баталсан. Энэ цаг үеэс хойш өнөөдөр 20 мянга гаруй

төрийн бус байгууллага бий болсон нь иргэд эвсэлдэн

нэгдэх эрхээ чөлөөтэй эдлэж байгааг харуулна. Хэдий

иргэний нийгмийн үндсэн байгууллагуудын тоо

ихэссэн ч чанар, төлөвшлийн асуудал нь эргэлзээтэй

хэвээр.

Өнөөдрөөс 15 жилийн өмнө дэлхийн иргэний

нийгмийн эвсэл

(CIVICUS)

монгол дахь иргэний

нийгмийн хөгжил, төлөвшилд анх удаа үнэлэлт,

дүгнэлт өгч байв. Тус тайланд монголын иргэний

нийгэм төр засагтаа хариуцлага хүлээлгэх, төрийн

бодлогод нөлөөлөх чадамж харьцангуй доогуур,

сул гэж дүгнэж байсан. Бодит баримт, нотолгоотой

авлигын хэргүүд илэрсэн ч ямар нэг хариуцлага

хүлээлгэх түвшинд хүрээгүй байна. Нийтийн засаглалд

үзүүлэх иргэний нийгмийн нөлөө одоо ч хангалттай

хэмжээнд төлөвшөөгүй байгаа.

Ардчиллаас өмнө иргэний нийгмийн хөрс суурь

бүрдээгүй манайхтай адил шилжилт хийсэн зарим

пост-коммунист орнуудад нийгэм, улс төрийн ижил

төсөөтэй үйл явдлууд өрнөж байна. 1990 оноос өмнө

эдгээр орнуудын түүхийн тодорхой хэсгийг тоталитар

дэглэм тодорхойлж байв. Тоталитар дэглэм бол юуны

өмнө иргэний нийгмийг устгадаг. Ийм ч учраас

тоталитар дэглэмээс ардчилалд шилжиж буй орнуудад

иргэний нийгмийн суурь хөрс байхгүй байлаа.

Улс төр судлаач Михаль Клима “Тоталитар дэглэмээс

гажуудсанардчилалруу” бүтээлдээ харуулсанЧехорны

сүүлийн 25 жилийн клиентелизмийн тогтолцоо, улс

төрийн намуудын хямралын дүр зураг нь Монголтой

тун төсөөтэй харагдаж байна. Чехийн нийгэм, улс

төрийн орчинд буй иргэний нийгмийн хоосон орон

зай нь энэ улсын ардчилсан шилжилтийн хамгийн

эмзэг цэг нь болоод байна гэж тэр дүгнэжээ.

Гэвч энэ нөхцөл байдалтай зэрэгцээд дөнгөж

бүрэлдэн тогтож эхэлсэн иргэний нийгмийн багавтар

орон зайг дээрээс нь хязгаарлах оролдлого ардчилалд

шилжсэн орнуудаас хамгийн тогтвортойд тооцогдож

байсан Зүүн Европд хүчтэй өрнөж байна.

Евро бүсийн дүрвэгсдийн хямрал, эрх баригчдынхаа

авлига хээл хахуулийн хэргүүдэд туйлдсан Зүүн

Европын орнуудад баруун, зүүн төвийн радикал

намууд Засгийн эрхэнд гарах боллоо. Улмаар хараат

бус шүүхийн эрх мэдэл, иргэний нийгмийн орон зайг

булаах үйлдлүүд гарсаар байна.

Ардчилсан шилжилтийн 30 жилийг авлига, түүнд

хамаарах үзэгдлүүд тодорхойлсон бол дараагийн

гурван арваныг нийгэм, улс төрөө хэрхэн бүрдүүлэх

нь иргэний нийгмээс ихээхэн шалтгаалах юм аа.

Нийтийн засаглалын хямралаас гарч, засч тохинуулах

буюу клиентелист тогтолцооноос салах түлхүүр нь

хүчтэй иргэний нийгэм юм.

Эцэст нь Михаль Климагийн хэлснээр “Хэрэв иргэний

нийгэм нь өөрийн орлуулшгүй үүргээ гүйцэтгэж чадахгүй

юм бол тухайн оронд зөвхөн нэр төдий клиентелист

ардчилал, эсвэл бүр авторитар дэглэм л бүрдэх болно”.

2019.07.10

АРДЧИЛЛЫН СУУРЬ БАГАНА

ЭМЗЭГ ЦЭГ

НИЙТЛЭЛ

ДеФакто

хэрэгслүүдийн 70 гаруй хувь нь улс төрийн өндөр

албан тушаалтнуудын өмч болжээ. Харин улс төрийн

намууд нь нийтийн санаа бодлыг төлөвшүүлэхэд

оролцохын оронд клиентелизмийг хэрэгжүүлдэг бүтэц

болж хувирав. Харин ийм нөхцөл байдалд нийтийн

засаглалыг эрүүл байлгах чөлөөт талбар бол иргэний

нийгэм юм.