Previous Page  2 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 10 Next Page
Page Background

2

№409 489

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Клиентелизм мэдээж шинэ зүйл биш. 19-р

зууны АНУ-д ч сонгуулиар ялсан нам нь нийтийн

албыг худалдан хуваадаг клиентелизмийн зуршил

тогтоод байлаа. Нэгэнт амласан албан тушаалдаа

томилоогүй гэж шинээр сонгогдсон ерөнхийлөгч

Жеймс Гарфийлдийн амийг хүртэл хороосон байдаг.

Энэ хэрэг явдал мерит зарчимд суурилсан Төрийн

албаны тухай хууль батлахад хүргэж улс төрийн

наймаанаас нийтийн албаа хамгаалах болжээ. Мөн

Австрид 20-р зуунд орон нутгийн цэцэрлэг, сургуулийн

удирдлагуудаас эхлээд төрийн албан тушаалыг хоёр

нам нь хувааж авдаг “Пропорц” гэх систем дэлгэрсэн

байлаа. Эдгээр түүхэн жишээ нь клиентелизм

өнөөгийн ардчилсан хөгжингүй орнуудад ч тодорхой

цаг үед оршиж байсныг харуулж байна.

Манай орны хувьд дээрх хоёр бүлгийн үзэгдлүүд

сүүлийн 30 жилийн нийтийн засаглалын сул дорой

байдлын суурь шалтгаан, бодит гацаа нь юм. Улс

төрийн нам, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийтийн

санаа бодлыг хэлбэршүүлж, хүсэл зоригийг илүү

зохион байгуулалттайгаар илэрхийлэх үүрэгтэй

сувгууд юм. Гэвч өнөөдөр манай хэвлэл мэдээллийн

ЗАЛУУ АРДЧИЛЛЫН ЗОВЛОН

ЭМЗЭГ ЦЭГ

ПОСТ КОММУНИЗМЫН

Ардчилсан шилжилтээс хойш авлигыг тойрсон хэрэг явдлууд манай нийгэм, улс төрийн орчныг

тодорхойлох боллоо. Хээл хахуулиас эхлээд эрх мэдэл, албан тушаалын наймаа зэрэг нийгэмд харш

үзэгдлийг ерөнхийд нь авлига гэсэн малгайн дор ойлгож, ярихаас гадна тэмцэж, шийдэл хайсаар өдийг

хүрэв. Авлига нь олон янзын хэлбэр, дүрстэй бөгөөд тус бүртээ нь тэмцэх өөр өөрийн арга, шийдлийг ч

шаарддаг. Манайх шиг эдийн засаг буурай орнуудад хөгжлийн хамгийн том сорилт болоод буй авлигыг

үндсэндээ хоёр төрлийн үзэгдэлд Фрэнсис Фукуяама хуваан тайлбарлажээ.

Удаах үзэгдлийг клиентелизм (clientelism)

гэдэг. Клиентелизм гэдэг нь клиент буюу

үйлчлүүлэгч гэдэг үгнээс үүсэлтэй бөгөөд

бизнесийн хамтрагч хэлбэрээр улс төрийн эрх

мэдэлд гарах, дараа нь эрх мэдлээ ашиглаж

үйлчлүүлэгчиддээ ашигтай боломж олгохыг

хэлдэг. Монголд ил тод болж буй 60 тэрбумын

гэх, ЖДҮ зээлийг УИХ-ын гишүүд хувааж авсан

зэрэг хэргүүд клиентелизм манайд өргөн

дэлгэр цэцэглэн хөгжиж ирсний бодит баталгаа

юм. Энэ үзэгдэлд бас Үнэ тогтворжуулах

хөтөлбөр, Хөгжлийн банкны зээл, концессийн

гэрээнүүд зэрэг урт жагсаалт хамрагдана.

Товчхондоо манай өнөөгийн улс төрийн

орчныг клиентелист улс төр гэж тодорхойлж

болно.

Эхнийх нь төрийн янз бүрийн

лиценз, зохицуулалтаас үүсдэг

Рент (rent-seeking) гэх үзэгдэл.

Рент нь эдийн засагт бодит

зардлаас давсан хэт өндөр ашиг

олохыг хэлдэг бөгөөд энэ бол

байгалийн баялагтай орнуудын

нийтлэг зовлон. Энгийн үгээр

хэлвэл зовлон багатайгаар өндөр

ашиг олохыг рент гэж болно.

Төрийн эрх мэдлээ ашиглаж

зовлон

багатайгаар

бизнес

хийх сонирхолтой бүлгийг “rent-

seekers” гэнэ.

1 2