Previous Page  8 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 10 Next Page
Page Background

8

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.07.07-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Дүгнэлт тайлбар:

Магадлан итгэмжлэх гэдэг нь шалгаж, дахин

баталгаажуулна гэсэн санааг хэлж байгаа. Банкууд

өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд монголын улс төрчид

оролцсон байна уу эсвэл бизнес эрхлэгчид орсон уу? гэх

асуултын дагуу цаад мөнгөний эх үүсвэр нь мөнгө угаах,

терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг зөрчсөн

байж болзошгүй байгаа тул дахин шалгаж итгэмжлэнэ.

2011 оноос хойш Монголд мөнгө угаасан байж

болзошгүй 4345 хүний хэргийг шалгаснаас 46-г нь

мөрдөн байцаасан. Үүнээс зөвхөн 20 хүний хэргийг нь

прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нь анхан шатны

шүүхээс хүнд ял оногдуулсан. Гэвч Дээд шүүх нь доод

шатны шүүх хуулийн заалтыг буруу ашигласан гээд

мөнгө угаах зүйл ангийг хүчингүй болгож, хоёуланг нь

хэрэгсэхгүй болгосон. Мөнгө угаахтай холбоотой хэргүүд

энэ мэтчилэн шийдэгддэггүй байдлаас болж Монгол

улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй

тэмцэх олон улсын байгууллага ФАТФ (FATF) -ын саарал

жагсаалтад орох эрсдэлд хүрчихсэн байгаа.

Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн учраас

активыг удирддаг байгууллагууд гарч ирж байна. 2018 оны 4-р

сард системийн нийт зээлийн 7.4 хувь нь чанаргүй буюу 1.06

их наяд төгрөгт хүрсэн байна. Чанаргүй зээл нь банкны үйл

ажиллагаа хэвийн үед ч тохиолддог боловч уг зээлийн хэмжээ

хэвийн хэмжээнээс өндөр, гадаад хүчин зүйлийн нөлөөлөл их

улмаар энэ нь санхүүгийн хямралыг гүнзгийрүүлэх түвшинд

хүрээд байгаа үед энэ асуудлыг шийдвэрлэх зайлшгүй

шаардлагатай.

Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хямрал

бий болсноор банкуудын барьцаа хөрөнгийн дийлэнхийг

эзлэх үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсан төдийгүй

банкууд барьцаа хөрөнгийг шууд захиран зарцуулах

эрхгүй, чанаргүй зээлийг төлүүлэхэд нэлээн хүндрэл

үүсэж байгаа. Барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийг

гүйцэтгүүлэхэд шүүхийн болон шийдвэр гүйцэтгэлийн

шатанд 3-5 жилийг зарцуулдаг. Энэ нь банкинд хүндрэл

болж, алдагдал бий болгоно. Чанаргүй зээлийг өөрийн

хөрөнгөөр хаах, өглөгийг бууруулах, банкны эзэмшлийн

бүтцийг өөрчлөх, шинэ компани нь тухайн хөрөнгийг

захиран зарцуулах эрхтэй байхаар зохицуулах шаардлага

активын менежментийн компаниудад тулгарна.

Үйл явдлын товч:

Манай улс ОУВС-тай хэрэгжүүлж буй

хөтөлбөрийн дагуу банкны салбарын

активын чанарын үнэлгээг хийсэн байдаг.

Арилжааны банкны активын чанарын

үнэлгээний дүнгээр долоон банк өөрийн

хөрөнгийн дутагдалтай гарсан. Нэг банк

нь 2018 оны жилийн эцсийн тайлангаар

өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөж

чадаагүй учраас 4-р сард татан буугдсан.

Одоо өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гэх

банкуудын нэмэгдүүлсэн эх үүсвэрийг

шалгах ажил явж байгаа.

Өнгөрөгч 3-р сард Монголбанк ОУВС-

тай арилжааны банкуудад магадлан

шинжилгээг хийе гэж ярьсан. Ингэхдээ

ажлын даалгаврыг 4-р сарын сүүлээр бэлэн

болгосон. Тэгээд Монгол улсын хуулийн

нийцэл нь юу байх вэ гэдэгт Хууль зүй,

дотоод хэргийн яам, Сангийн яам, Засгийн

газар, ОУВС-тай хамтран ажилласан.

Үүний дагуу 5-р сарын эхээр хийж, одоо

энэ чиглэлээр олон улсад мэргэшсэн

нэр хүнд бүхий санхүүгийн аудитын

үйлчилгээ үзүүлдэг компанийг сонгон

шалгаруулж, ажил нь эхлээд 14 хонож

байна. Урьдчилсан байдлаар 8-р сарын

хоёр дахь долоо хоног гэхэд магадлан

шинжилгээний ажлыг зургаан банкинд

хийж дуусгана гэж Монголбанкнаас

хэлсэн. Мөн чанаргүй активыг бууруулах

зорилготой Актив удирдлагын тусгайлсан

институт байгуулахаар УИХ-ын зарим

гишүүд хуулийн төсөл өргөн бариад байна.