Previous Page  6 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 7 Next Page
Page Background

6

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE

70 КГ ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨСӨН ДИПЛОМАТУУД ХЭН БЭ?

Үйл явдлын товч:

Өнгөрсөн долоо хоногт монголын

дипломат албаныхан 70 кг хар

тамхи зөөвөрлөж байгаад Германы

Дрезден хотод саатуулагдсан хэрэг

нийгмийн

сүлжээгээр

хурцаар

яригдлаа. Дээрх хэрэг олон улсын

мэдээллийн

вебсайтаар

буюу

хэрэг болсноос сар гаруйн дараа

цацагдсанаас хойш л монголчуудын

дунд яригдаж эхэлсэн. Гадаад

харилцааны

яамнаас

ч

уг

мэдээллийг хүлээн зөвшөөрсөн.

Тухайлбал дээрх хүмүүс нь Истанбул

дахь монголын консулын газрын

дипломат ажилтан болон жолооч

нар байсан гэдгийг мэдэгдсэн.

Дүгнэлт тайлбар:

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байгаа нэр бол Баттүшиг консул,

Эрдэнэбаяр жолооч гэсэн байгаа. Энэ бүхэн уг нь сарын өмнө болсон юм

билээ. 6-р сарын6-нд

www.akipress.com

гэдэг вебсайтад гарсан. Монголын

2 дипломатыг баривчилсан гэж. 140 жижиг хүүдий, 500 гр тус бүрээр нь

боогоод машин дотроо авч явсан байгаа юм. Германыхан машиныг нь

шалгах гэхээр дипломат пасспорт үзүүлээд машинаа цоожлоод байсан.

Цагдаа дуудаж байгаад, Германд бүртгэлтэй дипломатууд биш гээд

шалгаад олсон юм байна.

Энэ бол манай авлигатай төр засгаас заавал гарч ирэх ёстой муухай

жимс нь л дээ. Гадаад харилцааны яам, гадаадад байгаа элчин сайдын

яамд улс төрийн томоохон албан тушаал хашигчид, тэдний хамаатан

саднаар дүүрч дипломат пасспортыг гэмт хэргийн халхавч гэж ойлгосон

этгээдүүд монголын нэр хүндийг яаж унагаж байгааг харууллаа.