Previous Page  3 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 7 Next Page
Page Background

3

Монголын дипломат паспортын хавтас цэнхэр

өнгөтэй. Ийм паспортоо тамхины, хар тамхины хууль

бус наймаа эрхлэн улс орнуудын хил дамжин зөөхдөө

ашигладаг талаараа манай дипломатууд Европт

“алдаршсаар” байна. Тэд тэгж “мандахын” хэрээр, эгэл

жирийн монгол иргэдийн нэр хүнд унасаар байна.

2000 оноос “Блэк Морган” нэртэй сүлжээ

ажиллаж ижил нэртэй тамхийг Европ даяар цэнхэр

паспортоороо халхавчлан зөөдөг байжээ. Тэдний

“загалмайлсан эцэг” гэгдэх Болгар дахь Монголын

Элчин сайдын зөвлөх асан Д.Шатарбал 2005 оны 3-р

сарын 23-нд Болгарын тусгай албаныханд баригдсан.

Тэр дипломат дугаартай албаны машиндаа 23

сая доллартай тэнцэх 120 кг хар тамхи тээвэрлэж

явжээ. Тэрээр монголд ял авсан ч, Ерөнхийлөгчийн

өршөөлөөр суллагдсан. Монголоос хичнээн олон

элчин сайд, зөвлөх, консул, атташе цолтой, цэнхэр

паспорттой тамхины наймаачид төрснийг

сайтуудаас

харж болно.

Улс орныхоо нэр хүндийг сэвтүүлж, гадаадын оронд

ял шийтгэл хүлээж, нутагтаа хөөгдөж ирчихээд юу ч

болоогүй мэт, төр засгийн өндөр албан тушаал хаших

нь хэвийн үзэгдэл болжээ. Гадаад харилцааны яам,

Тагнуулын ерөнхий газар хамтран цэнхэр паспорттой

хар тамхины наймаачдаа цэгцлэх цаг болжээ.

Монгол улс хар тамхины гэмт хэрэгтэй өгөөжтэй

тэмцэхийн

тулд

хилийн

хяналт,

цагдаагийн

ажилтнуудаа чадавхжуулах, хил гаалийн байгууллагын

хяналтын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх

шаардлагатай. Монгол улсад каннабисийн төрлийн

ургамал өргөн тархсан байгааг устгах, нийгэмд хар

тамхины хор уршгийн талаар ухуулга сурталчилгааны

ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах хэрэгтэй

байна. Энэ бүхнийг шуурхай хэрэгжүүлэхгүй бол хар

тамхи хорт хүрээгээ тарааж тэлсээр, айл бүрийг хамран

“самарч” нэг л мэдэхэд “цагаан тахал” –д нэрвэгдсэн

маргааш монголыг угтана.

2019.06.12

ЦЭНХЭР ПАСПОРТ

НИЙТЛЭЛ

ДеФакто

Хар тамхийг хэрэглэхээс гадна зарж борлуулвал

их хэмжээний мөнгө хурдан олж болдог гэх шунал

нийгэмд газар авч байна. Хар тамхийг гадаадаас хил

гаалиар ачаа тээш, биедээ тээвэрлэн оруулахаас гадна

шуудан, илгээмжээр авах болов.

Тагнуулын ерөнхий газрын мэдээгээр дэлхийд хар

тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтийн

сүлжээ болох Тайланд, Лаос, Мьянмарын “алтан

гурвалжин” гэх гэмт бүлэглэлд манай иргэдээс нэгдээд

байна. Гол төлөв Зүүн өмнөд Азийн орнуудад байгаа

манай оюутан залуус, биеэ үнэлэгчид тээвэрлэгчийн

үүрэг гүйцэтгэж байна. Иргэдийн амьжиргааны

түвшин доогуур, хар тамхины тухай мэдлэг, мэдээлэл

дутмаг, бүс нутгийн ихэнх орнуудад визгүй зорчдог

учраас монголчууд энэ гэмт хэрэгт хамрагдсаар байна.

Манай иргэдийн холбоотой хар тамхины дийлэнх

хэрэг урд хөршид, дийлэнх нь хил залгаа Эрээнд

үйлдэгддэг.

Дамжин өнгөрч буй хар тамхины 20 хувь нь тухайн

оронд үлддэг гэсэн олон улсын судалгаа байдаг.

Хүүхдүүд хар тамхины талаар мэдлэг дутмаг, хэт

сониуч зангаасаа гэмт хэргийн золиос болж, бусдын

нөлөөгөөр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг

хэрэглэж байна. 2018 онд 1000 гаруй хүүхдээс

судалгаа авахад дөрөвний нэг нь мансууруулах бодис

“хэрэглэдэг”, бүр ангиараа хэрэглэж байсан гэж “Хар

тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах

нийгэмлэг” мэдээлжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн

үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь 18-

20 гаруй насныхан бөгөөд эмчлүүлэгчдийн тоо 2018

онд гурав дахин нэмэгджээ.

Хар тамхины хэрэг улам бүр дэлгэрч буйгийн

бас нэг шалтгаан бол манай улсад ял шийтгэлээ

хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой. Тухайлбал,

УИХ-ын гишүүн асны хүү тээврийн прокурор Х.Т

гэгч хар тамхи татаж байгаад 2015 оны 7-р сард

баривчлагджээ. 2017 оны 1-р сард түүнд шүүхээс ял

оноохдоо хар тамхины хэргийг нь өршөөж, авлигын

хэрэгт нь ял оноож байв. Тэр энэ ялыг давж заалджээ.

Төдөлгүй хэрэг нь замхарч, Х.Т нь өмгөөлөгчийнхөө

хамт хар тамхи дахин хэрэглэж байх үедээ баригдав.

Мөн иргэн Г.Сарангэрэл зэрэг хүмүүсийг урд хилээр

хар тамхи ичимдэг эрхтэндээ тээвэрлэн оруулж

ирэхэд нь саатуулсан. Энэ нь Г.Сарангэрэлийн хувьд

хар тамхины гурав дахь удаагийн хэрэг. Эхний удаад

өөрөө хэрэглэсэн, дараа нь борлуулсан бол, сүүлд нь

гадаадаас тээвэрлэжээ.

Монгол улс хуулиа хэрэгжүүлж зохих ял

шийтгэл эдлүүлж чадахгүй байгаа учир гэмт хэргийг

давтан үйлдэх боломж олгосоор байна. Монгол

улсын эрүүгийн хуулийн 192-р зүйлд “Мансууруулах

болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль

бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх,

илгээх, борлуулах” гэмт хэрэг үйлдсэн бол 15 жил

хүртэл хорих ялаар шийтгэдэг. Хэн ч энэ ялаа

гүйцэд эдлэж байгаагүй ажээ.