Previous Page  2 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 7 Next Page
Page Background

2

№409 485

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

2019

оны 5-р сарын 3-нд Германы

Дрезден хотод монголын

дипломат

дугаартай

автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройн-

мансууруулах бодис илэрчээ. Туркийн Станбул хотод

суугаа монголын дэд консул Б.Баттүшиг, жолооч

С.Эрдэнэбаяр нар Чехээр дайрч ирээд ийнхүү

саатуулагджээ.

Сүүлийн үед хар тамхи хэрэглэсэн, борлуулсан,

тээвэрлэсэн, хүлээн авсан олон хэрэг цувран гарч,

монголын нийгмийг цочирдуулсаар. Хар тамхины

эдгээр хэргүүд яагаад гараад байгаа, яг ямар хор

уршиг тарьж байгаа, яавал зогсоох талаар гуравхан

сая монголчууд яаралтай хэлэлцэж, үр хүүхэд, эх

орныхоо ирээдүйг хамгаалах шаардлага тулгарлаа.

Монголчууд эртнээс хар тамхи гэж нэрлэж ирсэн

энэ бодис нь хүний уураг тархи, мэдрэлийн системд

нөлөөлдөг

ургамлын

гаралтай

мансууруулдаг

чанартай.

Дотроо

каннабиноид,

марихуан,

гашиш гэх мэт олон төрөлтэй энэ бодисыг химийн

аргаар ч бас гаргаж авдаг. Бүх хар тамхинд ТHC

(tetrahydrocannabinol) гэдэг бодис байдаг. Энэ бодис

хүний уураг тархинд шууд нөлөөлж, адреналлинийг

ихэсгэж, донтуулдаг дофамины хэмжээг эрс өсгөснөөр

хүн биеэ барих чадвараа алддаг. Улмаар нисэж байгаа

мэт мэдрэмж төрж, сэтгэл санаа огцом дээшилж, хэт

хөөрөх, бэлгийн харьцаанд орох хүсэл төрүүлж, эсвэл

сэтгэл санаа огцом унаж, уурлах, бие эрхтнээ гэмтээх,

үхэх, амиа хорлох хүсэл төрүүлдэг ажээ.

Хар тамхийг хэрэглэх тусам донтож, бие махбодийг

хамрах хүрээ нь өргөжинө. Тархин дахь дааврын

хэмжээ өөрчлөгдөж, эдийг үхүүлж, мэдээлэл хадгалах,

санах ойд нөлөөлж, сэтгэх үйл ажиллагааг доголдуулж,

сэтгэцийн эмгэг үүсгэдэг. Харах, үнэрлэх, сонсох

мэдрэхүйд нөлөөлж, хий юм харж, чих шуугидаг.

Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдаж,

хоолны дуршил буурснаар шим тэжээлийн дутагдалд

орж, турж эцэн, арьс харлаж, үс унаж, хурдан өтөлнө.

Хар тамхи татсанаас нэг минутын дотор зүрхний

цохилт минутад 20-50-аар нэмэгдэж 20-180 минут

үргэлжилнэ. Салгалан чичрэх, уур хүрч, бухимдах

бөгөөд мансуурал нь зогсмогц толгой хүчтэй

эргэх, харааны төвлөрөл алдагдах, сульдаж ядрах,

нойргүйдэх, сэтгэл гутралд автах зэрэг шинж тэмдгүүд

үлддэг. Цус нь тэгж бохирдсон учраас хүн донтож,

мансууруулах бодис хүсч, олж авахын төлөө юу ч

хийхээс буцахгүй болдог.

Хар тамхи анх удаа хэрэглэсэн хүмүүсийн зөвхөн

тавны нэг нь мартаж чаддаг бол бусад нь дахин

хэрэглэхийг хүсдэг байна.

Монгол улс 2016 оноос хар тамхины хэрэгтэй холбоотой мэдээллийн сан байгуулж одоо 1500 орчим хүнийг

бүртгээд байна. Учир нь 2015 оноос Монгол улс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлдөг бодис буюу хар тамхины

хэрэглэгч орон болжээ. Манай оронд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

2014 онд 61 хэрэгт 153 хүн холбогдсон бол жил бүр өссөөр 2018 онд 199 хэрэгт 412 хүн холбогдуулан шалгасны

337 эрэгтэй, 75 эмэгтэй, тэднээс 6 нь насанд хүрээгүй хүүхдүүд байна.

ХАР ТАМХИ

ЦАГААН ТАХАЛ

ЦЭНХЭР

ПАСПОРТ