Previous Page  5 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 7 Next Page
Page Background

5

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2019.06.09-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ХИЙХЭД БЭЛЭН ҮҮ?

СОНГУУЛИЙН ХУУЛЬ “БАНТАН” БОЛОХ УУ?

Үйл явдлын товч:

Монгол ардын нам засгийн эрхэнд гарсан цагаасаа

хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар

идэвхтэй ярьсаар ирсэн. Улмаар 2017 оны 5-р сарын

5-ны өдрийн 78 дугаар захирамжаар Үндсэн хуульд

өөрчлөлт оруулах төслийг боловсруулан Улсын их

хуралд өргөн барих үүрэгтэй ажлын хэсгийг өмнөх

УИХ-ын дарга М.Энхболдын үед анх байгуулж байсан.

Тэгвэл өнгөрсөн Пүрэв гарагт их хурлын нийт

гишүүдийн дөрөвний гурваас илүүгийн дэмжлэгтэй

төслийг боловсруулж өргөн бариад байна.

Дүгнэлт тайлбар:

Энэ их хуралд нэг нам 85 хувийн суудлыг авсан

учраас энэ нам бүх хуульд, түүний дотор үндсэн

хуульд өөрчлөлт хийх эрхтэй болсон ганц их хурал.

Давхардсан тоогоор нийт 5.4 сая иргэнээс санал авч,

эрдэм шинжилгээний хэд хэдэн хурал хийсэн, үндсэн

хууль судлаач эрдэмтэд, хууль тогтоогчдын санал

бодол, дүгнэлтийг ч мөн авсан гэж байгаа. Тэгээд

үндсэн хуулийг өөрчлөе гээд төслийг нь бэлтгээд 67

гишүүн гарын үсэг зурсан байна. Тэгэхээр энэ бол

хэлэлцэхээс зайлшгүй болсон гэсэн үг. Намар хийгээд

батлах байх. Үндсэн хуулийн 6-р бүлэг, 69-р зүйлд

нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд УИХ-ын

гишүүдийн 4-ний 3-ын саналаар хийнэ гэсэн заалт

байгаа. Энэ бол 57 гишүүн гэсэн үг, харин эд 67-уулаа

байна.

Улс төрд мөнгөний нөлөө маш их орсон учраас засаг

тогтворгүй байгаа. Улс төрийн намуудын санхүүжилт

нууц, хэн их мөнгө гаргасан тэр хүн нь илүү эрх

мэдэлтэй болдог. Үндсэн хуульд энэ улс төрийн намын

санхүүжилтийг ил тод байлгах тухай заалт оруулж

байгаа. Мөн тэгснээр улсын төсвөөс санхүүжүүлнэ

гэсэн байна.

Харилцан тэнцвэртэй байх тухай буюу хууль тогтоох,

гүйцэтгэх, шүүх гэсэн 3 засаглалд хууль тогтоогчдоос

18 нь гүйцэтгэх засаглал руу орж байгааг болиулаад

4 болгохоор хязгаарлалт хийж өгсөн. Ерөнхий сайд

өөрөө кабинетаа бүрдүүлдэг барууны зарчмыг оруулж

байгаа юм байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний 5-ыг

Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод

томилгооны сонсголд оруулаад, нийт гишүүдийн

гуравны хоёрын саналаар зөвхөн 1 удаа 4 жилийн

хугацаагаар томилох заалтыг төсөлд тусгасан нь

хараат бус байдал нь хэр байх вэ гэдэгт эргэлзээ төрж

байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг 1 удаа 9 жилийн

хугацаатайгаар томилох, Ерөнхийлөгчийг 6 жилиин

хугацаагаар зөвхөн 1 удаа сонгоно гэж байгаа.

Үйл явдлын товч:

Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын сонгуулийг

“улс нэг тойрог буюу 76 нэр дэвшигч”-ийг

тодруулахаарболгожөөрчлөхтухайасуудал

нийгэмд нэлээн яриа, хэлэлцүүлэг боллоо.

2015 онд Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн

сонгуулиудыг нэг хуулиар зохицуулахаар

болгож өөрчилж байсан. Гэтэл энэ

удаагийн өөрчлөлтийг боловсруулаад буй

хууль санаачлагчид Ерөнхийлөгч, УИХ,

орон нутгийн сонгуулиуд нь зайлшгүй

тусдаа хуулиар зохицуулагдах ёстой гэсэн

байр суурьтайгаар өөрчлөх гэж байна.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд 7 удаа

сонгууль зохион байгуулсан. Ингэхдээ 4

удаа можаритор, 1 удаа холимог, бусад

нь томсгосон тойргийн тогтолцоогоор

сонгууль хийсэн байна.

Дүгнэлт тайлбар:

Явж үзээгүй зам төөрсөн хүнд хамгийн зөв байдаг гэдэг шиг

л юм болж байна. Израйль улс ийм тогтолцоотой юм байна.

Эерэг тал нь иргэд олон сонголттой болох юм. Харин техникийн

хувьд яаж зохицуулах вэ гэдэг асуудал гарах байх. Сөрөг тал нь

алслагдсан нутгийн төлөөлөл бага болчих болов уу гэж бодож

байна.

Улс төрийн намын гишүүд арай том зарчмын юмаа ярьж эхлэх

болов уу гэж бодож байна. Ил тод байдал, намын санхүүжилт,

шийдвэр гаргалт гэх мэт арай илүү соёл иргэншилтэй юм

ярьснаар бусдаасаа ялгарах болох байх. Сонгууль маргаантай

болвол заримыг нь гараар тоолдог. Үүн дээр том ажил гарах

л байх. Хар машингүйгээр сонгууль хийх боломжгүй. Санал

худалдан авах боломж арай багасах байх.

Хууль тогтолцоог өөрчиллөө гээд зарчмыг өөрчилж чадахгүй.

Хариуцлагатайгаар өөрөө сонголтоо хийх хэрэгтэй.