Previous Page  6 / 6
Information
Show Menu
Previous Page 6 / 6
Page Background

6

НИЙТЛЭЛ

Дээр дурдсан жишээнүүд нь манай улсад

түгээмэл

тохиолдож

байна.

Үйлдвэрлэл,

худалдаа эрхлэж улс орны эдийн засагт хувь

нэмэр оруулдаггүй зарим нэг нь шошго зарж,

бусдыг шантаажлаж амьдрах итгэлээ “шударга

ёс” хэмээн эндүүрч төөрөгдөх болжээ

(Дефакто Газет № 60).

Үүнтэй зэрэгцэн бүтээгдэхүүн,

үйлчилгээний нэр, шошгын улсын бүртгэл

“хоосон” бүртгэлээр дүүрч эхлэв.

Хууль

бизнесийн

анхдагч

санаачилгыг

хөхиүлэн

дэмжиж,

хуулагч

завшигчдыг

хазаарлаж байх ёстой. Иймээс хуулийн төслөөр

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай

хуулийн 5.2.12-т “шунахай, хавчин боогдуулах,

завших гэх мэт шударга бус сэдэлтэйгээр

бүртгүүлсэн бол” барааны тэмдгийг бүртгэхгүй

гэж нэмэлт заалт оруулж өгөх шаардлагатай

байна. Чингэхдээ “шударга бус сэдэлтэй” гэсэн

ерөнхий ойлголтыг “bad faith” гэсэн олон

улсын нийтлэг ойлголт болон Аж үйлдвэрийн

өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийг

баримталж нарийвчлан тайлбарлаад амьдралд

хэрэгжүүлж болно.

Олон улсад “trademark law” гэж англиар

нэрлэдэг барааны тэмдгийн эрх зүй нь бизнес

эрхлэгчид бараа, үйлчилгээ зах зээлд санал

болгож, зах зээлийн өрсөлдөөнд оролцох

урьдчилсан

нөхцлийг

бүрдүүлэх,

улмаар

чанартай, тогтвортой үйл ажиллагааныхаа

ачаар амжилт олох, эрүүл өрсөлдөөний орчныг

бүрдүүлэх зорилготой байдаг. Бидний гайхан

биширдэг дэлхийг шинэчилсэн бизнесменүүд

ийм л хуулийн орчны ачаар гарч ирж шинийг

бүтээгч саятан болсон. Монгол Улсад ч ийм

нөхцлийг бүрдүүлж байж худалдаа, бизнес

өргөжиж, улс орны эдийн засаг сайжрахад

нөлөөлнө.

Хэрэв Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олон

нийтэд танилцуулсан төсөлд заасан хуулийн

8.10-р заалтыг УИХ-аар баталвал иргэд, бизнес

эрхлэгчид барааны тэмдгийн шударга бус

мэдүүлгийн эсрэг эсэргүүцэл гаргаж, урьдчилан

таслан зогсоох эрхийн баталгаатай болох юм.

Монгол Улсын

оюуны өмчийн бүртгэлийн мэдээлэл

нь сүүлийн жилүүдэд ихээхэн сайжирч

ирсэн. Оюуны өмчийн газрын бүртгэлийн

мэдээлэл төдийгүй Дэлхийн Оюуны өмчийн

байгууллагын

Global Brand Database

-д барааны

тэмдгийн мэдүүлгийг нэн даруй мэдээлэх болсон.

Ингэхээр төсөлд заасан 8.10-р заалт нь хоосон

тунхаг биш амьдралд бодитоор хэрэгжиж,

төрийн бүртгэлийн үйлчилгээг чанаржуулахад

ач холбогдолтой байх болно. Хуулийн 5.2.12-

т “шунахай, хавчин боогдуулах, завших гэх

мэт шударга бус сэдэлтэйгээр бүртгүүлсэн бол”

барааны тэмдгийг бүртгэхгүй гэсэн заалтыг

нэмэхийн зэрэгцээ төслийн 8.10-р заалт дахь

эсэргүүцэл гаргах эрхийг баталгаажуулвал

шошго зарж, бусдыг шантаажлах оролдлогыг

таслан зогсоох бодит боломжтой болно.

Олон улсад “bad faith” мэдүүлгийг бүртгэлийн

шатанд хориглох нь нийтлэг гэдгийг

Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын судалгаа

харуулж

байна. Ингэхээр санал болгож буй хуулийн заалт

нь Монгол Улсын хувьд зайлшгүй хэрэгцээтэй

төдийгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн

нийтлэг практик юм. Өргөн утгаараа энэ нь

бизнес эрхлэгчид шударгаар өрсөлдөж, улс

орныхоо эдийн засагт бодит хувь нэмэр оруулах

нэгэн нөхцөл болно.

2019 оны 5-р сар

ХУУЛИЙН ТӨСӨЛД ОРУУЛАХ САНАЛ

ҮНДЭСЛЭЛ

барааны тэмдгээр бүртгүүлсэн боловч Монгол

Улсад бүртгүүлээгүй байсан байна. Гэтэл

дистрибьютерийнх нь бизнесийн түнш байж

байгаад салсан өөр нэг монгол компани хувь

хүний нэр дээр бүтээгдэхүүнийх нь нэрийг

Оюуны өмчийн газар бүртгүүлэхээр мэдүүлэг

гаргасан байв.