Previous Page  3 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 6 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Блокчэйн бол шинэ интернет. Гэхдээ хэд хэдэн

томоохон ялгаатай. Блокчэйн нь илүү нээлттэй,

төвлөрсөн биш, өөрчлөх боломжгүй, өгөгдлийн

аюулгүй байдал хангагдсан, хоёр хэрэглэгч

хооронд шууд харьцдаг, гуравдагч талын

оролцоогүй зэрэг олон давуу талаар ялгаатай.

Монголчуудын хувьд блокчэйн технологитой

биткойн гэдэг нэг бүтээгдэхүүнээр нь л танилцаж,

их мөнгө амархан олох арга төдийхнөөр

харж байна. Хэдийгээр блокчэйн технологи

биткойнтой

салшгүй

холбоотой

боловч

биткойн нь блокчэйнд тулгуурласан 700 гаруй

бүтээгдэхүүн дундаас хамгийн анхны амжилттай

хэрэгжсэн, нийтэд танигдсан нь юм. Биткойн

санхүүгийн тэр дундаа төлбөр тооцооны салбарт

үнэхээр шинэлэг шийдлийг авч ирсэн боловч

түүнийг хөдөлгөгч үндсэн тулгуур механизм

болох блокчэйн технологи нь асар өргөн хүрээнд

олон салбарт ашиглагдах боломжтой жинхэнэ

инноваци нь юм.

Блокчэйн технологийг энгийнээр “тухайн

өгөгдөл буюу дата-д орсон өөрчлөлт нэг

бүрийг тэмдэглэн авч хадгалдаг төвлөрсөн бус

өгөгдлийн бааз” гэж ойлгож болно. Нэг газар

төвлөрсөн дата сантай байх нь халдлагад өртөх,

тухайн мэдээллийг хяналтгүйгээр өөрчлөх

зэрэг олон аюулыг дагуулж байдаг. Харин

блокчэйнийг ашигласнаар хэд хэдэн өгөгдлийн

сан нэгэн зэрэг “гинжин” холбоо үүсгэн, нэмэгдэж

буй хамгийн сүүлийн мэдээллийг бүртгэн авах

бөгөөд тухайн сүлжээний гишүүн хэн ч байсан

хаанаас ч нэвтрэн уг мэдээлэл, өгөгдөлд гарсан

өөрчлөлтийг харж болохоор нээлттэй байдаг.

Блокчэйнийг бидний амьдарч буй нийгэм, эдийн

засагт асар өргөн хүрээнд өөрчлөлт авчирч буй

“бүтээлчээр сүйтгэн шинэчлэх” технологи гэж

үзэж болно.

Энэ технологи нь манайх шиг хөгжиж буй

орнуудад авлигатай тэмцэх, төр - иргэний

нийгэм хоорондын ил тод байдлыг нэмэгдүүлэх,

цаашлаад төрийнбайгууллагуудынолоншатлалт

үйл ажиллагаа, үр ашиггүй байдлыг багасгах

шийдлийг санал болгож, хөгжлийн хоцрогдлоо

хурдацтайгаар нөхөх боломж олгож байна.

Блокчэйн нь бизнесийн суурь процессийг

либеральчлах,

санхүүгийн

хүртээмжтэй,

тогтвортой, байдал үйлчилгээг бий болгоход

чухал нөлөөтэй технологи юм аа. Эстони, Гүрж,

Швед, Арабын Нэгдсэн Эмират, Финланд улсууд

нь блокчэйн технологийг маш амжилттай

нэвтрүүлж байгаа. Эдгээр улсууд нь цахим

сонгууль, газарболон үл хөдлөх хөрөнгө эзэмших

эрх, эрхээ шилжүүлэх, мөн эрүүл мэндийн

мэдээллийн бүртгэлийн системээ блокчэйн рүү

хөрвүүлэн ашиглаж байна. Wallmart, Amazon,

IBM, Infosys, Microsoft, Apple зэрэг олон том

компаниуд блокчэйн технолийг бизнесийн гол

урсгалдаа ашиглахаар ажиллаж эхэлжээ.

Бүтээлч устгал буюу хуучирч байгаа зүйлсээ

шинэ технологиор орлуулж өндөр өгөөжтэй

болгох боломж бүрдэж эхэллээ.

2019.05.15

БЛОКЧЭЙН ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

БЛОКЧЭЙН МОНГОЛД ЯМАР ДАВУУ ТАЛ БИЙ БОЛГОХ ВЭ?

Зарим нь өөр оронд банк худалдан авч гадаадад

хөрөнгө оруулалт хийж эхэлжээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын дөрөвний

гурвыг эзэлдэг уул уурхайн салбарын хөрөнгө

оруулагчдын бизнесийн тогтвортой нөхцлийг

хангаж чадахгүй байгаа манай улсын хувьд

эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн бус

аль нэг салбарыг олон улсын зах зээлд гаргах

шаардлага их байгаа. Яг энэ цаг үед Бразилийн

конгрессын гишүүн, Япон, Солонгос, Хонконгийн

Финтекийн холбооны тэргүүнүүд, финтек,

блокчэйн технологийн компаниудын төлөөлөл

бүхий 50 гаруй гадны энтрепренерүүд Монгол

улсад 5-р сарын 9-11-ний өдрүүдэд цуглав.

Монголын Финтекийн холбоо анх удаа олон

улсын “Frontier Fintech Summit 2019” чуулганыг

“Финтекийн ирээдүй” гэсэн уриан дор Гадаад

харилцааны яам болон Санхүүгийн Зохицуулах

хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

Энэ чуулганд Монголын Финтекийн холбооны

Ерөнхийлөгчөөр оролцсоны хувьд дэлхий даяар

хурдацтай хөгжиж байгаа энэ технологиуд

тэр дундаа блокчэйн технологийг Монгол улс

ашигласнаар ямар давуу тал үүсэх, ямар асуудал

шийдэгдэж болох тухай нийгэмд хэлэлцүүлэг

өрнүүлэх цаг болсон гэж үзэж байна.