Previous Page  2 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 6 Next Page
Page Background

2

№409 481

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

И

нтернет хүн төрөлхтний амьдралд

хувьсгал хийсэн билээ. Хувь хүн, нийгэм,

улс төр, эдийн засгийн амьдралыг

интернетгүйгээр эдүгээ төсөөлөх аргагүй болсон.

Тэгвэл интернетийн орчинд дараагийн хувьсгал

гарах нөхцөл улам бүр бүрдэж эхэллээ.

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд

өдөр бүр хиймэл оюун ухаан (AI), блокчэйн

(Blockchain), ухаалаг эд зүйлсийн интернет

(IoT), Үүл (Cloud), өгөгдөл (Data) зэрэг цоо шинэ

үг хэрэглэх боллоо. Эдгээр элдэв хачин үгсийн

дотроос Блокчэйн нь суурь ойлголт, буюу тулгуур

тавцан нь юм. Интернетээр хүмүүс мэдээллийг

хуваалцаж, тэр мэдээлэл нь аль нэг сервер дотор

(мэдээлэл хадгалдаг төв) хадгалагдаж ирлээ. Тэр

мэдээллүүдийг гэмт этгээдүүд (hackers) гаднаас

орж, хулгайлж, устгаж, өөрчилж болдог. Тэгвэл

мэдээлэл блокчэйнд шилжсэнээр маш өндөр

хамгаалалтын кодтой болж, мэдээлэлд нэвтрэн

орох ямар ч боломжгүй юм. Тэгснээр урд

өмнө боломжгүй байсан шинэ хэрэглээ, шинэ

хэрэгслүүд (application) бий болж, эдийн засагт

цоо шинэ салбарууд, хүмүүний амьдралд цоо

шинэ, хувьсгалт өөрчлөлт гарах юм.

Интернет шиг эхэндээ хүн бүр ид шидийг нь

ойлгоогүй удаан явж байснаа, гэнэт огцом хурд

авах мөч нь (momentum) блокчэйний хувьд

ойртож байна. Аж үйлдвэрийн хувсгалыг өдөөгч

нь уурын хөдөлгүүр байсан шиг одоо блокчэйн

тэр өдөөгч нь болно.

Интернет ашиглан бид хэдхэн хормын дотор

текст, мессеж, зураг, видео гэх мэт дижитал тоон

мэдээллийг илгээж, хүлээж авах бололцоотой

болсон бол блокчэйн технологи энэ бүх

гайхамшиг дээр нэмээд Value буюу үнэ цэнэ

шингэсэн мөнгө, хувьцаа, бонд зэрэг asset-уудыг

дундын зуучлалгүйгээр бие биедээ найдвартай

аргаар (secure way) зүгээр л мессеж шиг хормын

дотор илгээж, хүлээж авах боломжийг олгох

болсон юм. Тийм ч учраас “internet of value” гэсэн

нэр томьёо гараад байгаа билээ.

Блокчэйн технологидээр суурилсан санхүүгийн

хэрэгслүүд бий болж үл хөдлөх үндсэн хөрөнгөд

хөрөнгө оруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг

татахаар ажиллаж буй компаниуд монголд бий

болж байна. Жишээ нь Трассчэйн ХХК. Гэхдээ

блокчэйн, түүнээс гадна өөр технологи ашиглан

хөрөнгө оруулагчдыг татан санхүүгийн шинэ

бүтээгдэхүүн гаргах бизнес монголд хүчтэй

өрнөж эхэллээ. Эдүгээ богино хугацааны бичил

зээл барьцаагүй олгодог LendMN, Ard Аpp, K

Mobi, Numur; Crowdfunding чиглэлээр зээл

олгодог Crowd Asset, P2P буюу иргэд хоорондын

зээл олгодог

zeel.mn;

хэтэвч буюу төлбөр хийдэг

Most Money, Candy Pay; мөн дижитал банк

болох M Bank зэрэг 20-оод компани санхүүгийн

технологийн үйлчилгээ (Fintech) үзүүлж байна.

БЛОКЧЭЙН МОНГОЛД

интернетийн

БЛОКЧЭЙН

Шинэ хувьсгал