Previous Page  5 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 6 Next Page
Page Background

5

БАРААНЫ ТЭМДГИЙН ТУХАЙ

ХУУЛЬД ОРУУЛАХ

САНАЛ

Х

эн түрүүлж бүртгүүлнэ тэр

эрхээ авах үндсэн зарчим

бүтээгдэхүүн, үйлчилгээний

нэр, шошгыг бүртгэх, хамгаалахад

үйлчилдэг. Манай улсад үүнийг

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар

зохицуулдаг.

Ийнхүү хэн түрүүлж бүртгүүлснийг

урамшуулахдаа хуулах, хулгайлахыг

хориглож шударга өрсөлдөөнийг

хангах ёстой байдаг.

Хууль

зүй,

дотоод

хэргийн

яамнаас танилцуулж, олон нийтэд

хэлэлцүүлж буй

Барааны тэмдэг,

газар зүйн заалтын тухай хуулийн төсөлд

төрийн

бүртгэлийн

үйлчилгээг

шударга,

чанартай явуулах нөхцлийг бүрдүүлэх олон

сайн өөрчлөлтийг санал болгосон байна.

Үүнд барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн

үзэх шалтгаангүйгээр тэмдгээ 5 жилийн турш

ашиглаагүй бол бүртгэлийг хүчингүй болгох

33.1.3-р заалт, гаргасан мэдүүлэгт сонирхогч

этгээд эсэргүүцэл гаргах 8.10-р заалтыг дурдаж

болно.

Олон улсад “registration in bad faith” гэж

нэрлэдэг нэгэн чухал асуудлыг одоогоор Монгол

Улсын хуулиар шууд зохицуулдаггүй. Дээрх

төсөлд ч энэ асуудлыг зааж өгөөгүй байна.

1-р

жишээ:

Боловсруулсан

хүнсний

бүтээгдэхүүнд Монгол Улсад барааны тэмдэг

бүртгүүлсэн нэг компани тэдний бүртгүүлсэн

нэртэй яг ижил нэрийг хүнс, эрүүл мэнд, эрүүл

ахуй гэх мэт олон салбарт бэлгэвчнээс эхлээд

хүүхдийн тэжээлийн сүү хүртэл хэдэн мянган нэр

төрлийн бараа, үйлчилгээнд авсан байхыг олж

мэдэв.

2-р жишээ:

Монголын нэг компани Хятад

улсаас угаалгын нунтаг, савлагааныматериалтай

хамт бөөнөөр нь оруулж ирж, бүтээгдэхүүнээ

“Х” нэртэйгээр худалддаг байв. Гэтэл нэг өдөр

өөр нэг монгол компани “Х” нэрийг бид Оюуны

өмчийн газар бүртгүүлсэн тул та нар манай

оюуны өмчийн эрхийг зөрчсөн, бидэнд төлбөр

төлөхгүй бол байцаагчид хандана гэж лүндэн

буулгав. Лүндэн буулгагчид нь хэдэн арван

бүтээгдэхүүний нэрийг Оюуны өмчийн газар

бүртгүүлсэн боловч түүнийгээ огт үйлдвэрлэж,

худалдаалдаггүй ажээ.

3-р

жишээ:

Нэг

гадаадын

компани

дистрибьютерээрээ

дамжуулж

монголын

зах зээлд барилгын материал нийлүүлдэг.

Бүтээгдэхүүнийхээ

нэрийг

гадаад

улсад

БОДИТ ЖИШЭЭ

Дэлгэрийн Уянга

Өмгөөлөгч, хууль зүйн доктор

НИЙТЛЭЛ