Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

ТОЙМ

ДеФакто

ТӨВ БАНК ХАРААТ БУСААР АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙНА УУ?

Үйл явдлын товч:

Азийн Хөгжлийн Банкнаас 4-р сарын 3-ны өдөр

монголын эдийн засгийн төлөв байдлын тайланг

танилцуулсан. Эдийн засгийн өсөлтийг 2019 онд

6.7 хувь, 2020 онд 6.3 хувь байна гэж таамагласан.

Мөн Монголбанк энэ оны 1-р улирлын

инфляцийн төлөв байдлын тайланг Баасан

гарагт танилцуулсан. Монголбанкнаас макро

эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг танилцуулж

инфляци ойрын хугацаанд тогтворжих төлөвтэй

байна гэж хэлсэн.

Дүгнэлт тайлбар:

Азийн Хөгжлийн Банкны дүгнэлтээс харвал

монголын эдийн засагт эрсдэл учруулж

болох гол зүйл бол банкны салбар гээд, энэ

салбартаа анхаарах шаардлагатай гэсэн.

Монголбанкнаас арилжааны банкуудад тавих

хяналт ямар байгаа вэ?

Банкны салбар эрсдэлтэй байгааг Азийн

Хөгжлийн Банкны эдийн засагч хэлсэн. Олон

Улсын Валютын Сангийн тусламжийн хөтөлбөр

дотор банкуудын активд хөндлөнгийн шалгалт

хийсэн. Гэхдээ хийгээд яг ямар дүн гарсан нь ил

тод биш байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч

бол гайгүй байгаа гээд байгаа. Мөн Монголбанк

өөрөө их алдагдалтай байгаа. 2012-2016 онд

хуримтлагдсан алдагдал 3,0 их наяд төгрөгт

хүрсэн. 2018 онд 1.2 их наяд төгрөгөөр

бууруулсан гэж байгаа. Ийм нөхцөл байдалд

байхад долларын ханшийг бариач ээ, мөнгө

гаргаж интервенц хийгээч гэж шахаж байна.

2019 оны үлдсэн 3 улиралд эдийн засаг

тогтвортой явах болов уу?

Монгол улсын эдийн засгийн дөрөвний нэг,

экспортын85хувийг уулуурхайнсалбарбүрдүүлж

байгаа. Уул уурхай дотроо нүүрс, зэсийн үнэ

ямар байхаас л манай эдийн засаг хамаардаг.

Хоёрдугаарт, төр засаг зардлаа нэмэхгүй, гаргаж

байгаа зардлаа оновчтой зарцуулах хэрэгтэй.

Гуравдугаарт, хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар

ямар байхаас хамаарна. Хувийн хэвшил чинь юм

хийгээд, гадагшаа гаргаад л байх юм бол эдийн

засагт эерэг дэмжлэг болно. Үүний тулд татвар

нэмэхгүй байж, төр эдийн засагт бага оролцох

хэрэгтэй.

гэж таамаглаж байгаа. Таны хувьд ямар

бодолтой байна вэ?

2019 он сонгуулийн өмнөх жил. Энэ парламент

бүрэн эрхийнхээ хугацаанд юу хийж амжих

вэ гэдэг өөр нэг асуудал байгаа. Гэхдээ энэ их

хурлын гишүүдийн ихэнх нь дахин сонгогдохгүй

гэдгээ мэдэж байгаа байх.

Ардчилсан намын зохион байгуулсан жагсаал

ирэх оны сонгуульд бэлдсэн үйлдэл байв уу?

Ардчилсан нам өөрөө төрийн эрх барьж

байгаад найман хүнтэй болтлоо сонгуульд

“цохиулсан”. “УИХ тар” гэсэн жагсаал хийгээд

их хурлыг тараалаа гэхэд Ардчилсан намыг

бас сонгохгүй шүү дээ. Ямар ч цуглаан хийлээ

гээд манлайлагч нь өөрчлөгдөж, хийж буй үйл

ажиллагаа нь тод томруун, намын санхүүжилт

нь ил тод болохгүйгээр аль ч нам монголчуудын

саналыг авч чадахгүй. Хүмүүс тэнэг биш болсон.