Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2019.04.07-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРАХ УУ?

Үйл явдлын товч:

Өнгөрсөн Баасан гарагт Улсын Их Хурлын

хаврын чуулган эхэлсэн. Энэ чуулганаар

өнгөрсөн сард нийгмийн анхаарлыг татсан

эрүү шүүлтийн асуудал, үндсэн хуулийн нэмэлт,

өөрчлөлтийн асуудал болон бусад бодлогын

баримт бичгүүдийг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын

дарга мэдэгдсэн.

Чуулганы нээлттэй зэрэгцээд Ардчилсан

намаас Сүхбаатарын талбайд эрх баригчдыг

эсэргүүцэж “УИХ тар” хэмээх уриалгатай жагсаал

зохион байгуулсан. Жагсаалд Ардчилсан намын

аймаг, нийслэлийн гишүүд, төлөөлөл өргөнөөр

оролцсон байсан.

Дүгнэлт тайлбар:

“УИХ тар” гэсэн энэ жагсаалыг яаж харж

байна вэ? Мөн УИХ-ын хаврын чуулган

эхэлсэнтэй холбоотойгоор хэлэлцэх ямар

асуудлууд байна вэ?

Чуулган үндсэн 3 асуудлыг хэлэлцэнэ. Хүний

эрх ноцтой зөрчигдөж тэр нь ил тод болсон

учраас хүний эрхтэй холбоотой асуудлыг нэн

түрүүнд хэлэлцсэн. Учир нь жирийн иргэн хүн

шүүхээр шударга шүүлгэх эрхтэй байх гэсэн энэ

тогтолцоо гажсан. Тод жишээ нь Хүний Эрхийн

Үндэсний Комисс буюу хүний эрхийн төлөө

тэмцэгч байх ёстой албан хаагчид ажлаа хийж

чадахгүй байгааг өнөөдөр бид харж байна.

Хүний эрхийн асуудлыг хөндөж ярьсан нь энэ

хаврын чуулганы онцлог.

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байгаа.

Шийдэлд хүрэх болов уу?

Үндсэн хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй байгааг

улс орон даяар мэдэж байгаа. Харин өөрчлөх

боломж ганцхан энэ их хуралд л байгаа. Асуудал

нь энэ намд ёс зүйн хувьд өөрчлөх эрх байгаа

юу үгүй юу гэдэг. Гэхдээ Ерөнхийлөгч дэмжвэл

үндсэн хуульд өөрчлөлт хийж чадна.

2019 он бол онцлогтой жил. Олонх болсон

МАН сонгуульдаа бэлдсэн ажлуудыг хийх байх