Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

№409 476

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Х

орин гурван жил завсарлаад багш нар их хурлаа

хийж байна. Хүн ам зүйн нэгэн үе болох энэ

хугацаанд боловсролын салбарын хүрээ, хууль эрх

зүйн орчин, бүтэц тогтолцоо, сургалтын хөтөлбөр ихээхэн

өөрчлөгдөж ирлээ. Монголын хүн ам нэг саяар нэмэгдэж 3.2

сая болов. Боловсролын тухай хуулиа бид сүүлийн 16 жилд

24 удаа өөрчилж, 300 заалтыг шинэчилсэн нь салбарын

бодлого ямар савалгаатай явж ирснийг харуулж байна.

Одоо нэг тогтож, өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх

цаг ирлээ.

Монгол улсад

ерөнхий боловсролын

803 сургууль

(ЕБС) 2018-2019 оны хичээлийн жилд ажиллаж

байгаагаас 80 хувь нь төрийн, үлдсэн нь хувийн

өмчийнх ажээ. Төрийн өмчийн сургуулиудын 70

хувь, хувийн өмчийн 80 хувь нь ахлах сургууль. Нийт

сургуулийн 70 хувь хөдөөд, 30 хувь нь нийслэлд байна.

Хүн амын 45 хувь нь нийслэлд амьдарч байгаагаас

Улаанбаатарт сургууль нь, орон нутагт сурагч нь

олдохгүй болов. Тийм учраас улсын хэмжээнд 28

(25 нь нийслэлд) сургуулийн 212 бүлэгт 8,451 сурагч

гурван ээлжээр хичээллэж байгаагаас 85 хувь нь бага,

12 нь дунд, 3 хувь нь ахлах ангийнх байна. Яагаад ч

юм хамгийн жоохон сурагч хамгийн шөнөөр харьдаг

болов.

ЕБС-д 600 мянган сурагч байгаа нь өмнөх оноос 20

мянгаар өсчээ. Сурагчдын 93 хувь нь төрийн өмчийн

сургуульд сурдаг. Нэг бүлэгт дунджаар 28 сурагч,

харин нийслэлийн 35, аймгийн 3 сургуульд дунджаар

38-54 хүүхэд сурч байна.

ЕБС-д 50 мянган хүн ажилладгаас 90 хувь нь төрийн

өмчийн сургуульд ногдож байна. Нийт ажиллагсдын

30 мянга нь багш нар. Багш нарын 82 хувь нь эмэгтэй.

Мөн багш нарын 22 мянга нь бакалавр, 3 мянга нь

диплом, 4347 нь магистр, 19 доктор байна. Тэдний

гуравны нэг нь 2-5 жил, тавны нэг нь 5-10 жил багшилж

байна.

Дээд боловсролын

сургалтын 94 байгууллагын 37

хувь нь их, 52 нь дээд, 7 нь коллеж, 3 нь гадаадын

салбар сургууль байна. Үүнээс 14 их, 4 дээд сургууль нь

төрийн өмчийнх. Нийт байгууллагын 86 нь нийслэлд

оршдог.

Нийт 158 мянган суралцагсдын 56 хувь нь төрийн,

44 нь төрийн бус өмчийн, 0.2 хувь нь гадаадын салбар

сургуульд суралцдаг. Мэргэжлээрээ бол 27 хувь нь

бизнес, удирдлага, эрх зүй; 15 нь боловсрол; 14 нь

инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт; 14 нь эрүүл

мэнд, нийгмийн хамгаалал; 9 нь урлаг, хүмүүнлэг

болон бусад чиглэлээр сурч байна.

Дээд боловсролын сургалтын байгууллагуудад

нийт 13 мянган хүн ажиллаж байгаагийн 6.7 мянга

нь үндсэн багш, тэдний 63 хувь нь төрийн өмчийн

сургуульд багшилдаг.

Боловсролын бүх түвшинд төрийн болон хувийн

өмчийн сургууль хослон ажиллах боллоо. Ерөнхий

боловсролын сургуулийн 20 хувь нь хувийн өмчийнх

байхад бүх сурагчдын зөвхөн 7 хувь нь сурч, багш

нарын 9 хувь нь багшилж байна. Дээд боловсролын

сургуулиудын 80 хувь нь, сурагчдын 44 хувь нь, багш

нарын 37 хувь нь хувийн өмчид ногдож байна.

Хөгжиж буй оронд улсын төсөв нь бүх шатны

боловсролын хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй учир

хувийн өмчийн сургууль бий болдог. Манай улсад

хувийн болон төрийн өмчийн сургалтын чанарын

ялгаа ихсэхийн хэрээр нийгэм улам хуваагдан, огцом

ялгарч, бас ялгаварлаж эхэллээ. Хувийн өмчийн

сургууль өндөр төлбөртэй учир, багш нарт илүү цалин

МОНГОЛЫН БОЛОВСРОЛ ТООНЫ ХЭЛЭЭР

БОЛОВСРОЛЫН ЯЛГАА, НИЙГМИЙН ХУВААГДАЛ

БАГШИЙН ХӨГЖИЛ - УЛСЫН ХӨГЖИЛ