Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Юуны өмнө Монгол улс боловсролын салбарт

оруулж буй хөрөнгө оруулалт, зардлаа яаралтай

нэмэх, төсвийн сургуулиудынхаа материаллаг баазыг

сайжруулж багш нарынхаа суурь цалинг өсгөх, түүний

дотор бага ангийн, сургуулийн өмнөх насны багш

нарын цалинг түлхүү нэмэх цаг болжээ.

Зарим улс орнуудын боловсролын зардал, эзлэх хувиар,

2015 оны байдлаар

Эх сурвалж: Дэлхийн Банк

Улс орны бүсчилсэн хөгжлийн бодлогыг сэргээж,

бүсийн төвүүдэд санхүүгийн эрх мэдлийг шилжүүлж,

багш нарыг бэлтгэх төв, их дээд сургууль, салбарыг

байгуулах шаардлагатай байна. Зөвхөн тэгж л хүн

амын төвлөрлийг сааруулна.

Боловсрол бол нийгмийн тэгш бус байдлыг арилгаж,

тэнцвэржүүлдэг хэрэгсэл. Тийм учраас улс орон

даяар ижил хөтөлбөрөөр сургах, төсвийн хөрөнгийг

хувийн сургуульд зарцуулахыг царцааж, төрийн

өмчийн сургуульд шилжүүлэх, гуравдугаар ээлжийг

яаралтай халах, яваандаа 2 ээлжээ ч болих бодлого

барих хэрэгтэй байна. Энэ чиглэлийн ажилд туслаж,

ЕБС-д хөрөнгө оруулсан компаниудын зарцуулсан

хөрөнгийг зардалд нь тооцох, татвараас чөлөөлж

болох юм.

Шинэчлэн өөрчлөгдөж буй нөхцөл байдалд

тохируулан боловсролын бодлогыг баяжуулах, багш

нарыг бэлтгэх, дахин бэлдэх, тасралтгүй суралцахыг

шинжлэх ухаанд тулгуурлан эрс сайжруулах ажлыг

яамны дэргэдэх Боловсролын хүрээлэн хариуцан

хэрэгжүүлэх учиртай.

Багш хүүхэд бүрт хүрч ажиллах, таних, эрмэлзлийг

нь чиглүүлэх боломжоор хангах, хүүхэд бүр өдрийн

хоол идэх, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэлзүйн

зөвлөгөө, ганцаарчилсан чиглэл авах боломжийг

хангах, сургуулийн байрыг тав тухтай, цэвэрхэн

байлгах, багшийг амрах тухлах, хичээлдээ бэлдэх

өрөөтэй болгох шаардлагатай.

Хүүхдийг хүүхэдбайхболомжтүлхүү олгох, харбагаас

нь хүчлэн суулгаад хичээлээр дараад байхгүй, цөөхөн

хичээл орох, өглөө 9 цагаас өмнө, өдөр 3 цагаас хойш

хичээлгүй байлгах, нэг багш нь олон жил хариуцаж,

менторын үүрэг гүйцэтгэх, хүүхдийг дүн, стандарт

шалгалтаар дарамтлахгүй байх, гэрийн даалгаварт 30

минутаас илүү цаг зарцуулахгүй байлгахаар зохион

байгуулах нь өгөөжтэй.

Багшийн хөдөлмөрт онцгойлон, хүндэлж хандах,

нэр хүндийг нь өргөх, хүмүүжлийг боловсролын

эхлэл болгон төлөвшүүлэх цаг болжээ. Багш нарыг

сурагчдын дүнгээр нь уралдуулахгүй, тэднийг

өрсөлдүүлэхэд биш, хамтран ажиллахад чиглүүлэх,

сургалтыг цахимжуулах хэрэгтэй. Тэгсэн цагт багшийг

өрсөлдөөнөөр сонгож авдаг тогтолцоо бүрдэх болно.

Балтын тэнгисийн хойд эрэгт орших Финланд

улс дээрх ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд арван

өрсөлдөгчийн нэгийг л багшаар авдаг ажээ. Энэ улсын

сурагчид олон улсын бараг бүх шалгуураар хамгийн

өндөр оноо авч дэлхийд тэргүүлдэг, дэлхийн хамгийн

сайн боловсролтой, хамгийн аз жаргалтай, хамгийн

цэвэр агаартай, хамгийн бага авлигатай улс болоод

байна.

Финланд Монголоос 2 саяар олон хүн амтай, газар

нутаг нь тав дахин бага боловч, нэг хүнд ногдох ДНБ нь

50 мянган ам.доллар буюу манайхаас 12 дахин том юм

аа. 50 жилийн өмнө хөдөө аж ахуйн буурай хөгжилтэй

байсан энэ орон эдүгээ орчин үеийн хамгийн өндөр

хөгжилтэй улс болсны суурь шалтгааныг тэдний

боловсролын системтэй холбож үздэг.

2019.04.10

БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

олгож, хүүхдийн сурах орчинг илүү тухтай болгож

байна. Төлбөрийн чадвартай иргэд хүүхдээ хувийн

ЕБС-д сургах боллоо. Хувийн сургуулийн төлбөр

өндөр, жил бүр өссөөр байгаад эцэг эх, хүүхдүүд улам

бухимдах боллоо.

Нөгөө талаасаа 2017 оны Дэлхийн Эдийн засгийн

форумаас гаргасан “Хүмүүн капитал” тайланд Монгол

улс оюуны чадавхаараа 11-т, чадавхаа ашиглахаараа

49, хөгжүүлэхээрээ 59-т оржээ. Монголын багш

нар ялангуяа бага ангийн багш нарын хүчээр бид

хүүхдүүдийнхээ оюуны чадавхыг нээж байгаа.

Монголын нийгэм эрт дээр үеэсээ багшийг хүндэлж

ирсэн. Багш нарын ачаар бид иргэдээ боловсруулан

төлөвшүүлж, мэдлэг чадвартай болгон улс орноо

хөгжүүлж, ажиллаж амьдрах нөхцөл байдлаа

сайжруулсаар ирлээ. Гэсэн хэдий ч улам хурдан

өрнөж буй шинжлэх ухаан технологийн хувьсгалын

өөрчлөлтөд дасан зохицох, үр хүүхдүүдээ хүмүүнлэг,

мэдлэг чадвартай болгохын тулд Монгол улс

боловсролын системээ боловсронгуй болгох, багш

нараа хөгжүүлэх шаардлагатай байна.

Улс

ДНБ-д

Төсвийн зарлагад

Эстони

5.2

13.0

Финланд

7.1

12.5

Израиль

5.9

15.0

Монгол

4.2

12.4