Previous Page  5 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 6 Next Page
Page Background

5

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

ТОЙМ

ДеФакто

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-

ын дарга Г.Занданшатар /2018.06.15/ Улсын Их Хурлын

дарга М.Энхболдод өргөн барьсан. Захиргааны ерөнхий

хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг маш олон

хуульчид, мэргэжлийн хүмүүс эсэргүүцэж байгаа.

Энэ нэмэлт өөрчлөлтөд ЗГ болон түүний харьяа

байгууллагууд,

орон

нутгийн

байгууллагуудыг

захиргааны шүүхийн хяналтаас гаргана гэсэн заалт явж

байгаа юм. Тэгээд ЗГ-ын шийдвэрийг буруу, бидний

эрх ашгийг зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн цэц дээр

очно гэж байгаа. Гэтэл Үндсэн хуулийн цэц үндсэн хууль

зөрчсөн эсэхийг л тодорхойлдог болохоос тухайн хүний

эрх ашиг зөрчигдсөн үү гэх мэт асуудал руу ордоггүй.

Хэрвээ үндсэн хуулийн цэц үндсэн хуулийг зөрчсөн

байна гэж үзвэл гаргаж байгаа шийдвэр нь их ноцтой

юм болно. Нэгэнт л үндсэн хуулийг зөрчсөн бол ЗГ-ыг

огцруулах шаардлагатай болчихно.

Үндсэн хуулийн цэц рүү Ерөнхийлөгч 3 хүн,

шүүх засаглал 3 хүн, их хурал 3 хүн томилдог.

Гэтэл

шүүх

засаглалын

тэргүүнүүдийг

Ерөнхийлөгч томилдог тэгэхээр шүүхээс бол

“Ерөнхийлөгчийн” 3 хүнийг л цэц рүү явуулна.

Ингээд Ерөнхийлөгч гэдэг хүн үндсэн хуулийн

цэцэд үндсэндээ 6 суудалтай суугаад байна.

Тэгэхээр ЗГ-ын шийдвэрийг үндсэн хуулийн

биш гэж үзвэл Ерөнхийлөгч дуртай цагтаа

дуртай ЗГ-аа огцруулах боломжтой болчихож

байна. Хэрвээ энэ хууль мөн ТББ-ын хуулийг

баталчихвал сонгуулийн өмнө ноцтой үр

дагавар авчирна л даа.

Дефакто тоймын гол агуулгыг

хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto. com

вебсайтаас үзэх боломжтой.

Ийм хуулийн төсөл дөрөв, тав дахь удаагаа

явж байгаа. Дандаа л хойшлуулдаг. Улс

төрчдөд бүгдэд нь ТББ байгаа, нэг төрлийн

спортын 2-3 холбоо бий болчихсон ба эзэн нь

улс төрчид. Тэгэхээр төр засаг чинь ТББ-ыг

бүрэн эзэмшчихсэн байгаа байхгүй юу. Иргэний

нийгэм гэдэг чинь ердөө л улс төрчдийн

нийгэм болон хувирч, тэд нарын дуу хоолой

болдог болчихоод байна. Нөгөө талаас ТББ

нэрээр хүчирхийлэл, замбараагүй байдлыг

өдөөн хатгасан хандлагатай хүмүүсийн нэгдэл

олширч байна.

Энэ хуулийн төсөлд ТББ-ыг улс төрөөс, шашнаас,

компаниудаас нь салгаж, жинхэнэ ТББ-уудыг ялгаж,

түүнийгээ төрөөс дэмжиж ажиллана гэж байна. Тэгэхээр

төрөөс санхүүжүүлж дэмжиж ажиллана гэж байгаа

учраас дахиад л улс төрөөсөө хараат болчихно. Мөн улс

төрийн үйл ажиллагаа явуулах гэж ТББ байгуулвал хувь

хүнийг 3 сая, байгууллагыг 30 сая төгрөгөөр торгож,

уг ТББ-ыг шууд хаана гэсэн заалт байгаа. Энэ нь улс

төрийн нам шиг үйл ажиллагаа явуулж байгаа намын

харьяа олон нийтийн байгууллагыг хэлж байгаа юм.

Намын залуучуудын холбоо, оюутны холбоо, ардчилсан

эмэгтэйчүүдийн холбоо гэх мэт ТББ гэсэн нэртэй, намын

үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг ТББ

биш Нам гэдэг статусаар байлгах хэрэгтэй. ТББ татвар

төлдөггүй болохоор ТББ-ын нэрээр өөр байгууллага

байгуулаад мөнгө оруулаад ашиг хийж байгаа.

Шашны байгууллага бол хүмүүсийн итгэл үнэмшил

дээр байгуулагддаг учраас шашны байгууллагаараа л

байх ёстой. Энэ шашны үйл ажиллагаа нь МУ-ын төрийн

эсрэг байх ёсгүй. Францад ингэж хууль гаргаад бүх сүм

хийдэд Франц улсын тугийг тавьчихлаа шүү дээ. Аль

нэг шашныг давамгай гэж зарлавал шашин төр рүү

орчихдог. Учир нь шашны байгууллагын нөлөө маш их.

МУ бол шашны бус төртэй буюу энэ 2 зүйл тусдаа гэсэн

үндсэн хуультай орон шүү дээ.