Previous Page  3 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 6 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Нийтийн хөрөнгө болох төсвөөс янз бүрийн

сан, хөтөлбөр нэрээр эрх мэдэлтнүүд олон зуун

сая, тэрбум төгрөгөөр өөрийн компанид бөөнөөр

нь шилжүүлэх болсноор банкуудын хоорондын

хадгаламж татах өрсөлдөөн улам ширүүсч

ирлээ. Ялангуяа жижиг банкууд том хадгаламж

эзэмшигчдэд зарласнаасаа өндөр хүү амлах

болсон нь том банкуудыг ч хадгаламжийн хүүгээ

өсгөхөд хүргэдэг.

Хадгаламжийн хүүгийн өсөлтийг дагаад

зээлийн хүү өсдөг учир монголын хувийн хэвшил

хүүлсэн хүүтэй зээл авахаас өөр сонголтгүй

болдог. Банкны зээл бас хүртээмжтэй биш,

эргэж төлөх баталгаа шаарддаг учир, банк

бус санхүүгийн байгууллагууд банкны хүүгээс 50

хувь илүү хүү өгдөг.

Гэтэл дээрх сангийн жишгээр тэрбумаар нь

бөөндөн зээл авсан улс төрчидтэй холбоотой

иргэд, компаниуд авсан мөнгөө банкинд, зарим нь

илүү унацтай болохоор ББСБ-аар дамжуулан хэд

дахин өсгөдөг ажээ. Тэгээд ч банктай эсвэл ББСБ-

тай их хурлын гишүүд олон байгаа.

Аль ч нийгэмд авлига бий. Гэхдээ Монгол

улсад парламентын засаглал байгаа учраас энэ

гэмт хэргүүд илэрч байгаа юм. Энэ сангууд нэг

өдөр бий болоогүй, урт хугацааны зориуд бодож

хэрэгжүүлсэн төлөвлөгөөт хуйвалдаан. Энэ

хуйвалдааныг үндсээр нь таслахын тулд буруутай

этгээдүүдийг албан тушаалаас нь халах, зээлийг

эргүүлэн төлүүлэх хэрэгтэй. Мөн авсан зээлийн

мөрөөр мөшгөж, дансаар нь шалгаж, хэрэв банк,

ББСБ-аар дамжуулан мөнгө хүүлсэн бол тэр

орлогыг бас хураан авах замаар шударга ёсыг

тогтоох шаардлагатай.

Энэ арга хэмжээг Ерөнхий сайд авч чадахгүй

бол монголын төр засаг хямрах магадлал өндөр

боллоо. 18 сарын дараа монголчууд төр засгаа

шинэчлэх томоохон сонголт хийнэ. Түүнээс өмнө

төр засгаа бүхлээр нь тараана гэвэл жоомоо алах

гээд гэрээ шатаахтай адил хэрэг болно.

2018.10.31

БАНКНЫ ХҮҮГ ӨСГӨӨД БУЙН ЦААД ШАЛТГААН НЬ АВЛИГА

Эдгээр санг удирдаж ирсэн бараг бүх эрх

мэдэлтнүүд Монгол улсын толгой баячууд

болсныг жил бүрийн хөрөнгө орлогын

мэдээллээс нь мөшгин харж болно.

Сангуудыг саадаг дарга нарын хөрөнгө

арвижаад, иргэд нь ядуураад байгаагийн

суурь шалтгаан бол энэ мэт авлига.

Монгол улсын төр засгийг сүүлийн 30 жил

ээлжлэн болон эвсэн барьж ирсэн МАНАН-

ийн санхүүжилт бүрхэг, нууцлагдмал байгаа нь

авлигын эх үүсвэрийг төрүүлсээр байна. Намдаа

60 тэрбум төгрөгийн хөрөнгийг албан тушаалд

очих хүмүүсээс түрүүлж төлүүлж босгох тухай МАН-

ын удирдлагуудын ярианы алдагдсан дүрс бичлэг

энэ бүхнийг тодорхой харуулдаг. Гэтэл АТГ нь энэ

бичлэгийг хуурамч гэх зэргээр шалгахгүй, ямар ч

арга хэмжээ авч чадахгүй байгаа нь авлигачдын

гар хөл болсныг харуулж байна.

Намдаа өгсөн хандиваа албан тушаал, гадаад

томилгоо, тендэрт ялуулах, эсвэл хөнгөлөлттэй

зээл авах зэргээр эргүүлж авдаг дэг жаяг тогтсон

нь монголын төр засгийн нэр хүндийг навс унагаж,

иргэдийн дүргүйцлийг эрс бадрааж байна. Янз

бүрийн сангийн нэрээр бүх иргэдээс хурааж авсан

татварын орлогыг төр засагт ойрхон, тэднийг

авлигаар тэжээж байдаг цөөн этгээдүүд завшиж

байгаа нь ардчиллын нэр хүндийг унагаж, эдийн

засгийн хөгжлийг гацааж байна.

Арилжааны банкны зээлийн хүү жилд 22 хувь

байхад 3-5 хувийн буюу 5 дахин бага хүүтэй, эсвэл

ямар ч хүүгүй зээл цөөхөн эрх мэдэлтэй хүнд

очсоор байна. Тийм ч учраас төр засгийн сайд

гишүүдийн компанитай өрсөлдөж чадахгүй болсон

хувийн компаниуд бизнесээ хумиж, ажилчдаа халж,

монголчууд Солонгос руу ямар ч хамаагүй ажил

хийхээр цувах боллоо.

Нэгэнт л төр засгийн удирдлага нь зөвхөн

хувийн эрх ашгаа бодох болсноор хөдөөгийн

хөгжлийн бодлого алдагдаж хүн амын хагас нь

нийслэл хотдоо бөөгнөрч, зам дээрээ түгжирч,

бохир агаараас хордож байна.