Previous Page  4 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 6 Next Page
Page Background

4

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.10.28-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

БИЗНЕС ДЭХ ТӨРИЙН ОРОЛЦОО

ИРГЭНИЙ НИЙГМИЙН ДУУ ХООЛОЙ ХУМИГДАХ УУ?

Монгол улс, АНУ-ын Засгийн газрын хооронд 1992-

1993 онуудад байгуулсан “АНУ-аас Монгол улсад

хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тусламж үзүүлэх тухай”

хэлэлцээрийн дагуу тусламжийн шар тос, цөцгийн

тосны борлуулалтын орлогоос жижиг, дунд үйлдвэрийг

дэмжих чиглэлээр зарцуулахаар 1993 онд Худалдаа

үйлдвэрийн яам /хуучнаар/-нд жижиг, дунд үйлдвэрийн

хэлтэс гэж анх байгуулагдсан. 2000 онд Засгийн

газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Үйлдвэр,

худалдааны яам байгуулагдсанаар Үйлдвэр, худалдааны

сайдын 2000 оны А/23 тоот тушаал гарч Жижиг, дунд

үйлдвэрийг хөгжүүлэх санг өөрийгөө санхүүжүүлж, бие

даасан хэлбэрээр ажиллуулахаар шинэчлэн зохион

байгуулснаар өнөөдрийн ЖДҮХСангийн эхлэл тавигдсан.

Одоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны

харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрээр 24

ажилтантай, С.Төгсбилэг захиралтай ажилладаг.

5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн

зээлээс нь эхний 12 сар чөлөөлдөг, санхүүжилтийг

зөвхөн төгрөгөөр олгодог, 2 тэрбум төгрөг хүртэл

олгодог ийм зээл л дээ. МУ-ын эдийн засаг төрөлжихгүй

байгаагийн нэг суурь шалтгаан нь төрийн дэмжих

гэж байгаа мөнгө нь дэмжих шаардлагагүй хүмүүст

очдог. Мөн төр засгийн эрх мэдэлтнүүд өөрсдөө ашиг

сонирхлын зөрчил гаргаж, хувийн компаниуддаа давуу

тал олгодгийг батлаж байна. Нөгөө талаас 60 тэрбумын

хэрэг буюу улс төрийн намыг яаж санхүүжүүлж, яаж төр

засгийн албан тушаалыг худалддаг, мөн төлсөн мөнгөө

хэрхэн эргүүлээд албан тушаал, тендэр, хөнгөлөлттэй

зээлээр авдгийг ил гаргаж ирсэн нэг жишээ боллоо.

Энэ хэрэг ингэж шуугиж байгаад л өнгөрөх биз дээ.

Учир нь шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн гурван

засаглал хоорондоо ялгаагүй болчихоод байна. Тиймээс

хариуцлага хүлээлгэж чадахгүй л байх. Харин энэ зээлийг

олон жил хөөцөлдөөд авч чадаагүй иргэд энэ Засгийн

газрыг шүүхэд өгвөл шүүх нь муу ч гэсэн ажиллаад эхлэх

байх. Үгүй байлаа гэхэд л 2020 оны сонгуульд өөрсдийн

ул мөрөө үлдээж байгаа арга хэмжээ боллоо гэж харж

байна.

Бусад сангууд ч гэсэн яг энэ маягаар явж

байгаа. Энэ олон сангуудын үйл ажиллагааг

хөндлөнгийн аудитоор оруулж, жил болгон

тайланг нь вебсайт дээр нь тавьдаг, хэн

авсан юу хийснийг нь гаргадаг журмаараа л

явах ёстой. Ардчилал бол оролцоо шүү дээ. Бид

сонгосон гишүүнээрээ дамжуулж шаардлага

тавих гэдэг механизмыг мэдэхгүй байна. Ер

нь бол төр засгийг хариуцлага тооцохыг

шаардах л учиртай. Улс төрийн нам нэртэй

нууц байгууллагуудыг тэжээгээд, тэд нараар

өөрсдийнхөө юмыг хулгайлуулаад байгаад

байна гэдэг нь тэвчих ёсгүй зүйл.

Төр бизнест улам их оролцож байгаа учраас л МУ-

ын хөгжлийг зогсоож эхэлсэн. Учир нь төрийн нэрээр

компани байгуулаад түүндээ намын гишүүнийг даргаар

нь тавьдаг. Нэгэнт тухайн компанийг хариуцах эрх

нь байгаа болохоор хөрөнгө завшдаг, шахаа хийдэг.

Төрийн өмчит компани гэж хаяглаад байгаа болохоос

биш үнэндээ намын өмчит болчихсон. Төрийн нэртэй

намын компаниуд нь бүгд алдагдалтай ажилладаг.

Хамгийн гол нь тэдний завшсан төлбөрийг нь иргэд

төлж, монголчуудын гуравны нэг нь ядуу амьдарч

байгаа. Төрийн нэртэй бүх компаниудыг жинхэнэ олон

нийтийн эзэмшилтэй ХК болгох хэрэгтэй. МИАТ, Төмөр

зам, Цахилгаан станц зэргийг ХК болгох ажлаа хийгээч

ээ. Төр бол хөрөнгө, хүний эрх, аюулгүй байдлыг л

хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр хувийн хэвшлийн хийж

болох ажлыг төр хийхээ болиоч ээ.

Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай

хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас

боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.

Төрийн бус байгууллагууд нь (ТББ) улс төр, аж ахуйн

нэгж, шашинтайгаа холилдон уусч, үндсэн үүрэг нь

алдагдаж байгаа учраас үүнийг цэгцэлнэ гэж хууль

боловсруулагчид хэлж байгаа.