Previous Page  2 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 6 Next Page
Page Background

2

№409 454

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

У

ИХ, Засгийн газрын гишүүд, төр засгийн өндөр

албан тушаалын түшмэд эрх мэдлээ урвуулан

ашиглаж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх

сангаас хувийн компаниуддаа хөнгөлөлттэй зээл

авсан тухай баримт нотолгоотой мэдээллийг хэвлэл

мэдээллийн хэрэгслүүд дэлгэж байна.

Энэ санг хариуцдаг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн

үйлдвэрийн

сайд

Б.Батзориг

өөрөө

эхнэр

Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК-д 1.4 тэрбум,

Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн

“Эпато анарваан” ХХК-д 1.2 тэрбум, УИХ-ын гишүүн

Х.Болорчулуун өөрийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая,

УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн “Монгол Шаазан”

ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус

авчээ. МУ-ын УИХ-ын 76 гишүүдийн 65 нь МАН-ынх

бөгөөд, тэдний талаас илүү нь энэ сангаас зээл авсан

гэж АН-аас мэдээлжээ.

Тус санг 2000 онд жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)

эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг

төвлөрүүлэн, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож,

тэднийг дэмжих замаар эдийн засагт ЖДҮ-ийн эзлэх

байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх

зорилготой анх байгуулсан юм. Энэ сан зээл олгох,

ЖДҮ эрхлэгчдийн туршлагыг нь харилцан солилцуулах,

үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, үзэсгэлэн

худалдаанд хамруулах үүрэгтэй. Зээл нь 5 хүртэл

жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, төлж эхлэх

хугацаа нь 12 сар байх төгрөгийн зээл ажээ.

ЖДҮ-ийн санд улсын төсвөөс 2009 онд 30,

2010 онд 30.4, 2011 онд 290, 2013 онд Хөгжлийн

банкны бондоос 48.9, 2014 онд ХБ-ны бондоос

99.9, 2016 онд төсвөөс 56.7, 2017 онд 50.6, 2018

онд 65 тэрбум төгрөгийг тус тус оруулжээ.

Мөн зээлийн эргэн төлөлтөөр энэ сангийн хөрөнгө

өсч явах учиртай байсан. Гэтэл энэ сангийн дэлгэрэнгүй

нэгдсэн тайлан хаана ч байхгүй, нууцхан явж ирсний

ужиг нь ийнхүү тайлагдаж эхэллээ.

Уг нь тийм тайланг монголын төрийн аудитын газар

гаргуулж шалгаж, ЖДҮ эрхлэгчдэд ил тод байлгах ёстой

байсан. Гэтэл төрийн аудитын дарга, Монгол Улсын

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өөрөө “Цэн стайл” ХХК-

даа тус сангаас хөнгөлөлттэй зээл авсан ажээ. Улсын

гадаад аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ТЕГ-ын дарга

асан Б.Хурц өөрийн “Гранд степп” компанидаа мөн зээл

авчээ.

Сангууд ба

Улсын болон нийслэлийн ЖДҮ-ийн санг эрх

баригчид завшин зувчуулж байгаа тухай өмнө

нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч шуугиж

байгаад удалгүй замхарч ирсэн. Төрөөс тэрбумтан

төрүүлж байгаа нь ганц энэ сан ч биш, үнэ

тогтворжуулах хөтөлбөр, тариалан эрхлэлтийг

дэмжих сан зэрэг олон арван том жижиг сангууд

байгаа. Мөн Засгийн газрын бондын орлогууд ч

тэрбумтан төрүүлэхэд оролцдог.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны

өвөл, хаврыг давахын тулд 51 мянган тонн хүчит

тэжээлийг импортоор оруулж, хүндрэлтэй байгаа

аймгуудад түгээх зорилгоор 40 тэрбум төгрөгийн

хүүгүй зээл олгосон. Энэ зээл бас л төр засгийн

удирдлагатай холбоотой компаниудаар дамжсан

тухай яригдаж байна. Энэ зээл хэнд очсон, үр дүн

юу болсон тайлан одоог хүртэл гараагүй, аудитоор

баталгаажаагүй байна.

ТӨР ЗАСГААС ТЭРБУМТАН ТӨРҮҮЛДЭГ СҮЛЖЭЭ

СААГЧИД