Previous Page  6 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 7 Next Page
Page Background

6

Дефакто тоймын гол агуулгыг

хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас

үзэх боломжтой.

БӨХИЙН ӨРГӨӨГ ТӨРД ШИЛЖҮҮЛЭХ ҮҮ

Төрийн үүрэг бол бүх төрлийн өмчийг хамгаалах

ёстой болохоос биш өөрөө аваад байх ёстой биш

л дээ. Өмч нь дотроо төрийн, нийтийн, хувийн

гэх мэт ялгаатай байгаа. Монголын төрд дахиад

нэг ордон хэрэгтэй юу гэдгийг сайн бодолцох

хэрэгтэй. Төрийн бүх ордон алдагдалтай байгаа

шүү дээ. Төрийн өмч байна гэдэг чинь нэг намын

хүн очно, тэр хүн заавал алдагдалтай ажиллуулна.

Тэгэхээр нь тэд нар төсөв мөнгөнөөс авна. Тийм

шаардлага бид нарт байхгүй л гэж бодож байна.

Шүүх маргааныг зохицуулж шийдвэр гаргах ёстой.

Хамгийн зөв арга нь олон нийтийн хувьцаат

компани болгоод л ТУЗ-тэй болгоод, ТУЗ нь

ерөнхий захиралтай нь гэрээгээ хийгээд л, тэр

хэрэлдээд байгаа нөхдүүдэд хувьцааг нь худалдаж

авах боломжийг нь өгөөд л шийдэж болно.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн Пүрэв гарагт “Монгол бөхийн өргөөг төрийн

өмчид шилжүүлэх” асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Зарим хүмүүс энэ бол зөв

шийдвэр. Төсвийн санхүүжилтээр барилгын ажлыг нь хийж дуусгасан юм бол төр өмчлөх нь зөв

гэж байна. Төсвөөс гаргасан хөрөнгийн хэмжээ нь л гэхэд 70 гаруй хувь болж байгаа юм байна.

Энэхүү төрийн өмчид шилжүүлэх тухай албан бичиг гарсны маргааш нь буюу Баасан гарагт

Монголын Үндэсний Бөхийн Холбоо ТББ-аас мэдэгдэл гаргасан. Маргаантай асуудлыг гурван

шатны шүүх нэгэнтээ эцэслэн шийдвэрлэсэн байхад энэ асуудлыг хөндөж төрд авах нь Үндсэн

хуулийн зарчимд нийцэхгүй гэж мэдэгдсэн.

юм байна гэсэн тооцоо гарсан. Энэ өсөлтийг уул

уурхайгүйгээр төсөөлөх ямар ч арга байхгүй.

Энэ 2 чуулганыг нийлүүлээд хийсэн бол цаг зав,

зардал хэмнэх байлаа.

Эрдэнэс Монголын 51 хувийг төр эзэмшдэг.

Үүний дор бүх томоохон уул уурхайн компаниудыг

оруулъя гэсэн юм байгаа л даа. Ингэвэл хэт

данхар компани болох магадлал өндөр. Монголын

компани том болохоор ерөнхий захирлыг нь

булаацалдах тэмцэл хүчтэй болно байх. Эрдэнэс

Монгол компанийн санхүү эрхэлсэн захирал

Г.Ганболд гэдэг хүн эрдэс баялагийн бирж

байгуулна гэж дээрээс ярьж байгаа. Төрөөс эрдэс

баялагийн салбарт баримтлах бодлогыг 2014

онд баталсан. Үүндээ эрдэс баялагийн биржийг

байгуулах зорилго, баримтлах зарчмыг тодорхой

тусгасан байдаг юм байна лээ. Эрдэс баялагийн

биржийг байгуулах хуулийн төслийг 2016 оны 6-р

сард ЗГ хэлэлцсэн. Тэгээд үнэт цаасны зах зээлийн

тухай болон, хөдөө аж ахуйн гаралтай бараа таваар

түүхий эдийн биржийн тухай хуулиудыг бүрэн

хэрэгжүүлж, зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй

гэдэг шалтгаанаар УИХ –д өргөн бариагүй байна.

Чуулганы үеэр “нинжа”-ны тухай яригдаагүй

өнгөрсөн. Мөн татварын орчин баталгаажаагүй

байгаа. Энэ хуулийг өөрчлөх гээд багц хуулийн

санал гаргасан ч батлагдаагүй байна. Мөн байгаль

орчны нөлөө буюу усны асуудлаар яриагүй.

ТОЙМ

ДеФакто