Previous Page  3 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 7 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

зөвлөхүүд, бизнесийн удирдлагуудтай хамтран

төр засаг тийм шийдвэрийг гаргадаг. Шийдвэр нь

тухайн орны эдийн засгийн явц, иргэд, бизнесийн

зээл авах боломжийг тодорхойлдог. Жишээ нь Төв

банк зээлийн хүүгийн түвшинг тогтоодог, эсвэл

Засгийн газар гадаад дотоодын зах зээлд бонд

гаргадаг.

Нийгэм дэг журамтай байх нь сайн хуультай,

түүнийг бүгд сахихаас гадна нийтийн үйлчилгээний

хүртээмж ба чанар, аюулгүй байдлын баталгаа,

төр засгийн эдийн засгийн шийдвэрээс ихээхэн

хамаарч, өөрчлөгдөж байдаг.

1992 онд ардчилсан МУ-ын анхны Их хурал

ээлжит бусаар чуулж нийгмийн дэг журам хангах

талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн

чиглэлийг баталжээ.

Нийгмийн дэг журмыг хангахын тулд хууль

тогтоомжийг бүхэлд нь Үндсэн хуульд нийцүүлэн

шинэчилж, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд

төрийн хуулиа хүндэтгэн биелүүлдэг дэг журам

тогтоохыг зорьжээ. Тэгэхдээ “төрт ёсны болон

үндэсний уламжлал, зан заншлыг сэргээн хөгжүүлж,

эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л хүрээнд

хууль тогтоомжийг сахиулах, түүний дотор гэмт

хэрэг, зөрчилтэй тэмцэхэд чиглэсэн эдийн засаг,

нийгэм, хууль зүйн цогцолбор арга хэмжээ авч”

хэрэгжүүлнэ гэжээ.

Тэгвэл бид 26 жилийн дараа нийгмийн

дэг журмаа хангаж чадсан уу? Хууль журам

бол олон л байна. ХЗДХЯ-ны мэдээлснээр

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж

байгаа бие даасан 449 хууль, Олон улсын гэрээ

конвенци 369, Улсын Их Хурлын тогтоол 2472

гэсэн бүртгэл байдаг. Бие даасан хуулиас

300 орчим нь нийгмийн харилцааг идэвхтэй

зохицуулдаг. Мөн захиргааны хэм хэмжээ

тогтоосон нийтээр дагаж мөрдөх

976 шийдвэр бүртгэлтэй ажээ.

Тэгвэл яагаад улс оронд авлига, гэмт хэрэг,

замын осол жилээс жилд өсөөд байгаа юм бэ?

Яагаад гэвэл тэр олон хууль журмаа монголчууд

биелүүлж, хэрэгжүүлж чадахгүй байгаа юм. Хүн

бүр хууль журмаа биелүүлэх ёстой гэж үзэхгүй, төр

засаг ч хууль зөрчсөн хүнтэй хариуцлага тооцож

чадахгүй болжээ. Монголын төр өөрөө авлигад

идэгдэж зэвэрсэн учир тийм чадвараа ч алджээ.

Нийтийн үйлчилгээ, ялангуяа эрүүл мэнд,

боловсрол, нийтийн тээвэр, хотын дэд бүтэц

хэрэгцээ, шаардлагаасаа хэт хоцорч, бараг бүгд л

нийгмийн дэг журмыг алдагдуулах түвшинд очоод

байна. Ганц, замын түгжрэл л гэхэд түмэн олныг

бухимдуулж, тэвчээрийг нь барсаар байна. Төрийн

өндөрлөгүүдийн машиныг саадгүй өнгөрүүлэх

гэж төв замаа чөлөөлдөг болсон нь гал дээр тос

асгасаар байна.

Аюулгүй байдлыг хангах үйлчилгээ л гэхэд

аюулын хонхыг хангинуулж байна. Иргэд хоолны

оронд эм иддэг боллоо. Тэр эмийнх нь гуравны

нэг нь хуурамч. Хилээр хэдэн мянган машин нүүрс

зөөж гараад байхад гааль нь “харахгүй” байна.

Хүнсний аюулгүй байдлын тухай ярихаа ч больсон.

Төрийн гаргаж буй эдийн засгийн шийдвэрүүд нь

тооцоо судалгаа муу, тодорхой бүлэглэлд үйлчлээд

удаж байна. Хаадын нэрээр авсан зээлийн бүтэн

тайлан одоо хүртэл гараагүй, ганц хоёр хүнийг

байцаасан болоод л таг. Авлигатай тэмцэхийн

оронд, АТГ-ын даргатай нь тэмцэх боллоо. Үнэ

тогтоох нэрээр тогтоосон бүлэглэл нь завшиж

байна. Уул уурхайн салбарыг төр засгийн оронд

“нинжа” нар хянаж эхэлсэн.

Нийгмийн дэг журмыг хангахын тулд хуулиа

сахиулж, шударга ёсыг тогтоох учиртай. “Хууль бол

шударга ёсыг тогтоох явдал”. Харин “Шударга ёс

зөвхөн шударга бус нь алга болоход л ирнэ гэж

Францын гүн ухаантан Ф.Бастиа бүр 170 жилийн

өмнө бичжээ.

2018.09.12

МОНГОЛЫН НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ