Previous Page  5 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 7 Next Page
Page Background

5

ТОЙМ

ДеФакто

байгаа нь удирдлага. Сонгууль болоод өөр нам

гарахаар удирдлагыг нь сольдог тул удирдлага

нь улс төржүүлээд байдаг ийм компанийн 30

хувийг аваад юу бодож суух вэ гэдэг асуулт гарч

ирээд байгаа юм л даа. Манай удирдлагууд

өөрсдөд нь ашигтай биш бол хөдлөхгүй байгаа

шүү дээ. Тиймээс яаралтай төмөр зам барьж,

урагшаа гарч байгаа төмөр замаа нарийн гэдэг

дээр тогтох хэрэгтэй байна. Болж өгвөл барьсан

хүмүүс нь авсан хүмүүстэйгээ хамт гэрээ байгуулж,

эрсдлийг нь үүрэх хэрэгтэй. Ингэхгүй бол бид

баахан өр тавиад төмөр зам барьчихдаг, дараа

нь Далай лам ирсэн байна гээд нүүрс авахгүй

болчихвол хэцүү. Хятадтай холбосон бүх төмөр

замаа нарийн, Оростой холбосон бүх төмөр

замаа өргөн болгоод дунд нь царигаас цариг руу

шилжүүлэх ажлыг монголын компаниуд авбал

асар том үйлчилгээний мөнгө бий болно. Хятад

Орос 2 бол дэлхийн хамгийн том төмөр замуудтай

ч хоорондоо 85 мм-ын зөрүүтэй байдаг. Бие

биенийхээ стандартыг хүлээж авах боломжгүй том

учраас дундаа сэлгэх ачаа тээврийн логистикийн

төв байгуулах нь зүйтэй.

Коксжих нүүрсний угаах үйлдвэр байгуулах нь

зүйтэй ч одоо байгаа 15 сая тоннын үйлдвэрээ

бүгдийг нь ашиглаад дараа нь байгуулах замаар

явах болов уу гэж хүлээж байна. Нүүрс бол МУ-ын

экспортын 40 хувийг эзэлдэг тул нүүрсийг хурдан

өндөр үнэ цэнээр зарах асуудал чухал.

DISCOVER MONGOLIA 2018

Энэ үйл ажиллагаа 16 дахь жилдээ болж байгаа

юм. Үүнийонцлогньмонголдахьхөрөнгөоруулалт,

уул уурхайтай холбоотой бүх хүмүүс оролцдог ба

энэ удаа яам, бизнесийн зөвлөл, үндэсний уул

уурхайн ассоциаци хамтарч зохион байгуулсан.

Мөн монголд үйл ажиллагаагаа явуулдаг, хувьцаа

нь дэлхийн хөрөнгийн бирж дээр байгаа бүх

компани заавал ордог. Энэ утгаараа дэлхийн

хөрөнгийн биржийг монголын уул уурхайтай

холбосон гүүр болсон үйл ажиллагаа л даа.

Чуулганы нээлтэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн

сайд Д.Сумъяабазар хэлэхдээ “Уул уурхайн эдийн

засаг дахь гүйцэтгэж байгаа үүргийг бид юугаар ч

сольж чадахгүй, хэрвээ ямар нэг маягаар багасгах

юм бол бид эдийн засгийн хямралд орчихдог

гэдгээ мэдэж байгаа. 2017 онд уул уурхай МУ-ын

экспортын 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний

74 хувь, ДНБ-ий 22 хувь, гадаадын хөрөнгө

оруулалтын 72 хувь байна. Уул уурхайгүйгээр

монголчуудын ууж идэж байгаа зүйлийг

төсөөлөхийн аргагүй болжээ” гэдгийг онцолсон.

Мөн энэ оны эхний 7 сар гэхэд 26 сая тонн нүүрс

гаргасан байгаа бөгөөд 765 мянган тонн зэсийн

баяжмал, 9.2 тонн алт, 7.1 сая тонн төмрийн

баяжмалыг МУ гаргаад байна гэдгийг хэлсэн.

ЭТТ компанийн 30 хувийг гаргах ажил нэлээд

бэлтгэл сайтай яваад байгаа. Оюутолгой төслийн

шалгалтууд байгаа ба ямар ч үйл ажиллагаанд нь

саад болохгүйгээр урагшаа явуулна гэдгийг амлаж

байна гэж хэлсэн. Цахилгаан станц, зэс хайлах

үйлдвэр баригдана, газрын тос боловсруулах

үйлдвэр барина, дэд бүтэц байгуулна, 3 чиглэлд

төмөр зам байгуулна, авто зам барина, хамгийн

чухал нь Үндэсний баялагийн сангаа байгуулна гэж

сайд мэдэгдэж байсан. Энэ бүхнийг хийхэд 2030

хүртэл 20 тэрбум доллар хэрэгтэй гэж тэмдэглэсэн.

Тогтвортой хөгжлийн бодлогод 2030 он гэхэд

нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 17.5 мянган доллар

болно гэж байгаа ба одоо бол 3800 орчим доллар

байгаа. 2040 он гэхэд МУ-ын хүн ам 4 сая болох юм

байна лээ. Харин 2030 онд хүн ам ойролцоогоор

3.5 сая орчим байх ба энэ өсөлтийг хангахын

тулд эдийн засаг 60 тэрбум байх ёстой буюу

өнөөдрийнхөөс 6 дахин том байна. Төгрөгөөр

ярьвал эдийн засаг өсөөд байгаа юм шиг хэрнээ

доллараар ярьвал МУ-ын эдийн засаг 10 тэрбум

дээр л гацаад байгаа юм даа. 10 тэрбумын эдийн

засгийг 12 жилийн дараа 60 тэрбумын эдийн засаг

болгохын тулд жил бүр 11.6 хувиар өсөх ёстой

Нүүрсний салбарын Coal Mongolia чуулга уулзалтаас гадна уул уурхайн салбарын хөрөнгө

оруулагчдын бас нэгэн чуулга уулзалт болсон нь Discover Mongolia 2018 байлаа. Салбарын

томоохон асуудлуудыг хамарч хэлэлцдэг уг уулзалтаар энэ жил 1. татвар, хууль эрх зүйн

шинэчлэл, 2. хөрөнгө оруулалт ба сангууд 3. нийгмийн оролцоо гэсэн бүлэг сэдвүүд яригдлаа.