Previous Page  4 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 7 Next Page
Page Background

4

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.09.09-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

COAL MONGOLIA 2018

Энэ салбарт илэн далангүй уулзаад ярих

механизм хэрэгтэй байсан тэр орон зайг нөхөөд

энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Ер нь нүүрсний бизнесийг уул уурхайн гэхээс

илүүтэй логистикийн бизнес юм байна гэсэн

ухаарал бий боллоо гэж зохион байгуулагчид

нь онцолж байсан. Үүнээс хойш энэ чуулганыг

дандаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тээвэр

логистикийг оновчтой болгоход чиглэгдэх болно

гэж хэлсэн байна. Хятадын нүүрс, тээвэр түгээлтийн

холбооны ерөнхийлөгч, Хятадын үндэсний

нүүрсний ассоциацийн эдийн засаг хариусан

ерөнхий захирал Ян Сианфенг гэж хүн оролцсон

нь онцлох үйл явдал байлаа. Энэ хүн өнөөдрийн

салбарын аж байдлын тухай дэлгэрэнгүй ярьсан л

даа. Мөн энэ үеэр ЭТТ компанийн хувьцааг олон

улсын зах зээлд гаргана гэж хэлсэн. ЭТТ өрөө

дарсан ба Орос томоохон өрсөлдөгч болж байна

гэдгийг онцолсон. Энэ нь цаашид Оросын хилээр

дамжих ачаалал улам нэмэгдэхийг л хэлж байгаа

юм.

Тавантолгойгоос

хил

хүртэлх

замынхаа

концессыг хэн хийх үү гэж хэрэлдээд өдий хүрлээ

шүү дээ. Шинэ зам тавина гээд зарчмын хувьд

шийдсэн, концессоо байгуулчихсан ба шинэ

нисэх онгоцны буудал руу зам тавьж байгааг

Хятадын компани үргэлжлүүлж хийх юм байна.

Энэ нь монголын Дарданговь гэдэг компанитай

хамтарсан 360 сая долларын концесс бөгөөд 2020

он гэхэд дуусна гэж мэдэгдэж байгаа.

Төмөр замын концесс нь ахиад байгуулагдаагүй.

Тавантолгойгоос зүүн Баян руу төмөр зам тавина

гэнэ лээ. 460 км урт төмөр зам ба 1.1 тэрбум

ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж

байгаа. Бас нэг онцлог нь царигийн асуудлыг одоо

хүртэлшийдээгүйбайгаа гэжяриад байна. Хөндлөн

төмөр замын царигийн асуудлыг шийдээгүй ба

урдаас орж ирж байгаа экспортын зориулалттай

бол нарийн төмөр зам байна гэсэн бодлого гарсан

байгаа хэдий ч зүүн Баянгаас урагш Ханги гэдэг

газар руу шууд орох 260 км төмөр зам тавих гээд

байгаа юм байна л даа.

Мэдээж нүүрсний бизнес бол үнэ нь өсч буурдаг

мөчлөгтэй бизнес. Одоо үнэ нь нэлээд буугаад

өсөх хандлагатай болоод эхэлсэн ба энэ нь 4,5

жил үргэлжилдэг процесс. Энэ хооронд бид

замаа тавьж амжвал их хэмжээний нүүрс гаргах

байх. Хятад улс өөрөө нүүрс хамгийн их авдаг,

экспортлодог, хэрэглэдэг орон байгаа байхгүй

юу. Ихэвчлэн Япон руу экспортлодог. Одоогийн

30 орчим сая тонн нүүрс гаргаж байгаа үзүүлэлт

ойролцоогоор 50 орчим болно байх. Харин хүрэн

нүүрсийг цахилгаан болгох, түлш болгох үйл явдал

цаашид ч үргэлжилнэ гэж чуулганаар ярьж байна

лээ. Газрын тосны үнэ өндөр бол нүүрсээрээ түлш

гаргах нь ашигтай байдаг.

ЭТТ-н 30 хувийг гадаад дотоодын зах зээлд

гаргана гэж байгаа дээр МУ-д ганц болохгүй

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын Coal Mongolia чуулга уулзалт 8 дахь удаагаа

зохион байгуулагдлаа. Нүүрсний зах зээлийн хамгийн гол импортлогч бол урд хөрш БНХАУ.

Хятадад нийлүүлэх нүүрсний экспортын хэмжээгээрээ Австрали улсын араас манай улс бичигддэг.

Тэгвэл энэ жилийн чуулганаар Хятадын нүүрсний зах зээлд ОХУ томоохон нөлөө үзүүлэх болсныг

онцолж байсан. Энэ асуудалтай холбогдуулаад манай улсын байр суурь, өрсөлдөх чадварын

талаар яригдаж байна. Уг салбарын өрсөлдөх чадвар нь дэд бүтэц буюу логистикоос ихээхэн

хамааралтай байдаг. Мэдээж хурлаар ч бас нөгөө л хөндөгддөг дэд бүтцийн асуудал яригдсан.