Previous Page  8 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 9 Next Page
Page Background

ТУРК СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ БАРИВЧИЛЖЭЭ

ЭЛЭГНИЙ С ВИРУСЫН ӨДӨР БОЛЛОО

Монгол улсад ажиллаж амьдардаг Монгол, Туркийн

хамтарсан сургуулийн дэд захирал Вейсел Акчайг

хулгайлсан хэрэг өнгөрсөн Баасан гарагт гарсан.

2 тал гэмт хэрэгтнийг харилцан тохиролцож, шилжүүлэх

зэрэг гэрээ хэлэлцээрүүд байдаг л даа. Эрүүдэн шүүх болон

бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр

төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид

2000 онд МУ нэгдсэн. Энэ конвенцийн 3-р зүйлд “Эрүүдэн

шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал

оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах

буюу шилжүүлэн өгөхгүй” гэсэн байдаг байна. Манай нутагт

өөр улсын хүчний байгууллага нэг иргэнийг авч явахыг

оролдоно гэдэг бол биднийг ч бас хэзээ нэгэн цагт ингэж

болно гэсэн үг шүү дээ. МУ-ын эрүүгийн хуулийн 1.7.3-т

“Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах,

эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд

гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт

хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн

өгөхгүй“ гэж заасан байгаа юм.

ЗГ асуудал тодорхой болтол Турк багшийг авахаар ирсэн

онгоцыг явуулахгүй гэж нэлээд бөөрөнхий хариулт өгсөн

ба үүнээс ЗГ энэ тухай мэдээгүй байсан юм уу гэдэг асуулт

гарч ирнэ. Туркийн элчин сайдын яам бид холбоогүй

биш, бид хууль бус үйлдэл хийгээгүй гэж хэлсэн. Тэгэхээр

энэ нь тохиролцоо байсан гэсэн утгыг илэрхийлж байж

болзошгүй юм.

“Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд

15-39 насны иргэдийг уг вирусын шинжилгээнд үнэ

төлбөргүй хамруулж байна. Албан ёсны тоогоор

одоогоор уг вирусын халдвартай 140 мянган хүн

байгаа юм байна. Өнгөрсөн онд гэхэд 353 мянган хүн

шинжилгээнд хамрагдаж 58 гаруй мянга нь халдвартай

болох нь тогтоогдсон байна. Үүнээс 40 гаруй мянга нь

эдгэрсэн гэсэн тоо баримтууд байна.

Уг вирусээс үүдэлтэйгээр элэгний хорт хавдраар нас

баралтын тоогоороо манай улс маш өндөр үзүүлэлттэй.

Ялангуяа вирусээ мэдэхгүй явж байгаад элэгний хавдраар

нас барагсдын тоогоор толгой цохиж байгаа. Хүн бүр В,С

вирус байна уу үгүй юу гэдгийг шалгуулах хэрэгтэй байна.

Хэрвээ байхгүй бол урьдчилан сэргийлэх вакцин хийлгэдэг.

Харин вирус байгаа бол С-г нь 2015 оноос хойш эмчилдэг

болсон юм байна. Мөн хувийн ариун цэвэр сахиж, эрүүл

амьдралын дэглэм мөрдөж, ундны усны аюулгүй байдлыг

хангах ёстой.

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол

агуулгыг хураангуйлан бэлтгэв.

Тоймын бүрэн эхийг

http://jargaldefacto.com/article/defakto-toim-2sh18-sh7-29

холбоосоор үзнэ үү

хувьцаа эзэмшихгүй юм бол банкны эзэн хүүгүй мөнгөөр

банкаа авруулчихаж байгаа юм. Тэгэхээр энэ нь өөрийн

хөрөнгөө өсгөх шаардлагатай байгаа банкуудад давуу тал

олгож байгаа учраас хувьцаат болгох аль эсвэл гадаадын

компанид өгч хувьцаа эзэмшилд нь өөрчлөлт оруулах

ёстой гэж бодож байна. Нэгэнт л олон нийтийн хөрөнгө 90

хувийг нь бүтээдэг юм бол нээлттэй байх ёстой.

8