Previous Page  6 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 9 Next Page
Page Background

Ярилцлагын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтааас үзэх боломжтой.

шаардлагатай байгаа юм.

Д.Ж:

Бүс ба Зам санаачилгын ачаар Орос, Хятадын нөлөө

цаашид улам бүр нэмэгдэхээр байна. Эдгээр орнууд уг

нөлөөг хэрхэн харж байна вэ?

Ф.С:

Миний хувьд нөлөө нь нэг их нэмэгдэнэ гэж бодохгүй

байна. Оросын үр нөлөө буурч байна шүү дээ. Яагаад билээ?

Орос хүч сул эсвэл алдаа гаргаад байгаадаа биш юм. Харин

Төв Азиуд өөрсдийнхөө хувь заяаг гартаа авч эхэлсэнтэй

холбоотой. Үүнийг эерэг зүйл гэж харах хэрэгтэй. Тэрнээс

биш Хятад, Энэтхэг, Орос, Европ эсвэл Америкийн эсрэг зүйл

огт байхгүй. Энэ бүс нутгийн хүмүүс бид бол газар нутгаараа

зөвхөн дамжин өнгөрүүлдэг идэвхгүй, жижиг хүмүүс биш гэж

улам бүр хэлж байна. Бид өөрсдийн гэсэн ашиг сонирхолтой,

түүхтэй, арга чаргатай хүмүүс. Бид хоорондоо нэгдэж нэг цул

болон хүчтэй улс орнуудтай хамтран ажиллая гэж байгаа.

Д.Ж:

Гэтэл эдгээр замууд бүгд Оросоор дамжин Европт

хүрэх үү?

Ф.С:

Үгүй. Нэг нь л Оросоор дамжина. Бусад бүх замууд

нь шууд Хятадаас эхлэн Казахстанаар дамжаад Каспийн

тэнгис хүртэл, тэндээсээ бидний одоо байгаа Баку, тэгээд

Гүржээс Турк хүрнэ. Хоёр дахь буюу хойд чиглэлийн зам

нь Оросоор дамжиж байгаа юм. Энэ бол хуучин төмөр зам

дээр түшиглэсэн хуучин маршрут. Харин хамгийн идэвхтэй

хэсэг нь төв зам буюу Европ баруун зүгт, Хятадаас зүүн

зүгт. Гурав дахь чиглэл нь Энэтхэг, Пакистан, Бангладешаас

эхтэй Каспийн тэнгисийг нэвт гаран, Кавказаас Турк орон

цаашлаад Баруунд хүрэх зам. Энэ зам нь зүүн зүгт мөн

явсаар Ханой хүрнэ.

Д.Ж:

Та Кэннан болон Аспен институтуудтай ажилладаг.

Оросоор ярьдаг, Оросын улс төрийг удаан хугацаанд

судалсан. Эдгээр хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан

орнууд дахь Оросын нөлөөг та хэрхэн харж байна вэ?

Өнөөдөр хэр өөрчлөгдсөн бэ? Орос гэдэг томоохон хүч тэнд

удаан хугацаанд оршин тогтнож байна шүү дээ.

Ф.С:

Үүнийг ийм байдлаар ойлговол зүгээр байх: 100

жилийн турш Төв Ази болон энэ бүс нутгийн орнууд Оросын

колончлолд байсан. Эерэг болон сөрөг олон өөрчлөлтүүд

гарсан. Одоо бол эдгээр орнууд тусгаар улсууд болсон.

Өмнө нь тэд зөвхөн Москва руу харсан ганц цонхтой,

ганц хаалгатай өрөөнд амьдардаг байлаа. Одоо тусгаар

тогтносноосоо хойш эдгээр орнууд бүх л чиглэлд шинэ

цонх, хаалгыг нээчихсэн. Энэ бол болохоос өөр гарцгүй, хэн

нэгний эсрэг биш зөвхөн Төв Азиуд өөрсдийнх нь төлөөх

өөрчлөлт. Чи өнөөдөр 2018 оны Киргизстанд байгаа бол

дэлхийтэй шууд холбогдсон байгаа. Үүнд ямар ч буруу зүйл

байхгүй. Харин ч сайн зүйл. Ингэж холбогдсон нь зөвхөн

өөрсдөд төдийгүй бүх дэлхийд боломж олгож байгаа юм шүү

дээ. Бусад орнуудаас дутахгүй чадварлаг хүмүүс Киргизстанд

байна. Хүчтэй, томоохон улс орнууд энэ үйл явцыг сайн

ойлгохгүй байх шиг. Үүнийг эсэргүүцэж, саад хийхийн оронд

нааштайгаар хүлээж авах ёстой.

Д.Ж:

Даанч тэгэхгүй байна шүү дээ. Оросууд санаа

зовниулж байна. Украйн, Гүрж гээд л олон зөрчил мөргөлдөөн

үүсгэчихлээ. Үүнийг та яаж харж байна?

Ф.С:

Зөвлөлтийн үеийн амьдрал 1991 онд дуусгавар

болчихсон ч арга барил нь шарталт маягаар амь бөхтэй

үргэлжлээд л байна. Гэхдээ шарталт хэсэгтээ үргэлжилж

байгаад аяндаа алга болдог шиг энд ч бас тийм л зүйл болно.

Хэвийн харилцаа удахгүй сэргэнэ гэж би бодож байна.

Гэхдээ Орос нөгөө талаас өнгөрснийг дахиж сэргээх гэсэн

боломжгүй мөрөөдлөө орхиогүй л байна. Урагш харж биш

өнгөрсөн рүү буцах гэж оролдож байгаа нь эцэстээ бүтэхгүй.

Эцэстээ хил хязгаарынхаа дотроо оршдог, сайн хөрш Өөр

Орос улс бий болно.

Д.Ж:

Их л хугацаа орно доо. Таны бодлоор хэр удах бол?

Ф.С:

Мэдэхгүй юм даа. Энэ бол бусад хүчтэй орнууд юу

хийхээс шалтгаална. Мөн Төв Азиуд өөрсдөө юу хийхээс ч

шалтгаална.

Д.Ж:

Ийм учраас л Узбекистанд танайх цэргийн баазтай

байсан шүү дээ. Тэгээд яагаад ч юм солигдоод Киргизстанд

баазтай болсон. Оросын цэргийн бааз бас байсан уу?

Ф.С:

Тэдгээр цэргийн баазууд нь зөвхөн АНУ-ынх биш,

аль аль нь НАТО-гийн, Барууны бааз байсан. Энэ хоёр

орныг захирах зорилготой биш, Афганистан дахь цэргийн

ажиллагаанд зориулсан баазууд. Тэгээд ч тэдгээр баазуудыг

аль хэдийн орхисон. Гэтэл Оросын тал цэргээр захиргаадах

арга барилаасаа салж чадахгүй баазуудаа улам нэмсэн.

Мөн Хятадын талаас ч Тажикстан дахь баазуудынхаа тоог

нэмэгдүүлсэн. Энэ бол сайн зүйл биш. Төв Азийн орнуудыг

харин ч хүчирхэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Ингэж байж л

тэд өөрсдийнхөө тусгаар тогтнолыг ямар нэг гадны хүчний

нөлөөгүйгээр өөрсдөө сахин хамгаална шүү дээ. Америк,

Хятад, Орос, Энэтхэг, Европын ямар ч цэргийн баазгүйгээр

Төв Азийн ард түмнийг өөрсдийнхөөр нь байлгах хэрэгтэй.

Д.Ж:

Гэтэл ямар нэгэн байдлаар иймэрхүү интервенцүүд

гаднаас ирж байна. Хэсэгтээ л ингэх байх даа?

Ф.С:

АНУ, Европ, Хятад зэрэг орнууд Оросуудад эдгээр

хүмүүс танарынэсрэг биш, зөвхөнөөрсдийнхөө төлөөбайгаа

юм шүү. Тиймээс зөнд нь орхи гэдгийг ойлгуулах хэрэгтэй

байх аа. Энэ бүс нутаг дотроосоо аюулгүй байдлаа хангах

нь хамаагүй дээр. Гаднаас аюулгүй байдлыг нь хангах гэсэн

ямар ч оролдлого бүтэлгүйтнэ. Монголчууд хүртэл гаднаас

нь урт хугацааны аюулгүй байдлыг тогтоож чадалгүй өөр

томоохон хүчнүүд орж ирсэн шүү дээ. 21-р зуунд томоохон

хүчнүүд өөрөө өөрсдөдөө эзэн болдогтой адилаар Төв Ази,

Кавказын тусгаар тогтносон орнуудад өөрөө өөрсдөдөө эзэн

болох боломжийг нь олгох эсэх том сонголтын өмнө тулаад

байна. Тэгэхгүй гэвэл хүчирхэг орнууд гаднаас нь өөрсдийн

ашиг сонирхлоо тулгана шүү дээ. Монголд ч бас энэ асуудал

тулгарч байгаа учраас уг CAMCA хэмээх харилцан ярианд

оролцож байгаа нь зүйтэй юм.

Д.Ж:

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага дахь

монголын оролцоог та яаж харж байна вэ?

Ф.С:

Сайн эсвэл муу юу гэдэг нь хараахан тодорхойгүй

байгаа ч монголчууд ухаалаг ард түмэн учраас сайтар

тунгаагаагүй шийдвэр гаргахгүй байх гэж бодож байна.

Энэтхэг элссэнээр Шанхайн Байгууллага үндсэндээ

өөрчлөгдөж байгаа гэдэгт та нар итгэж байгаа болов уу.

Монгол Энэтхэг нь эртний ойр дотно харилцаатай улсууд.

Энэ нь Шанхайн Байгууллагыг зөвхөн Хятадын гадаад

бодлогын нэг хэсэг биш чухамдаа олон туйлт болгож байгаа

гэдэгт монголчууд итгэж байгаа гэж би бодож байна.

2018.07.28-нд цацагдсан Дефакто

ярилцлагын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

6