Previous Page  7 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 9 Next Page
Page Background

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.07.29-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ЦАЛИН, ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ

ДӨРВӨН БАНК ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨ НЭМЭГДҮҮЛЖЭЭ

ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн

санхүүжилтийн 5 дахь үнэлгээ хийх ажлын хэсэг Засгийн

Газартай уулзсан. Уулзалтаар талууд энэ оны сүүлээр

төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг

хэлэлцсэн.

Цалин гэдэг нь ямар ч инфляцигүй нөхцөлд хүртээмжтэй

бөгөөд тухайн хүний бий болгож буй үнэ цэнэтэй уялдаж

гарч ирэх ёстой тоо. Цалин хөдөлмөрийн бүтээмжтэй

холбоотой байх ёстой ч үнийн хөөрөгдөл, ханшаас болоод

тэнцвэр нь алдагдаад байна. Хөдөлмөрийн хөлсний доод

хэмжээг ер нь 2 жил болоод л 25 хувиар нэмээд байгаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ХХОАТ авахгүй,

НДШ-ийг хасна гэж байгаа юм. Жишээ нь хөдөлмөрийн

хөлсний доод хэмжээ 240 мянга байгаагаас 300 мянга

боллоо гэвэл нэмэлт 60 мянган төгрөгнөөс татвар авахгүй

буюу улсад 2017 оны байдлаар 192 мянган төрийн албан

хаагч ажилладаг тул жилд 12 орчим тэрбум төгрөгийн

татвар авахгүй гэсэн үг болно. Нэгэнт л энэ хэмжээгээр

татварын орлого буурах юм бол энэ хэмжээгээр татвараа

нэмэх үү, аль эсвэл энэ хэмжээгээр зардлаа танах уу гэдэг

асуудлыг шийдсэн байх ёстой.

Улирлын чанартай олон бизнесүүд голдуу ажилтандаа

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин өгдөг ба энэ

хэмжээ өсвөл мэдээж тэдэнд үнэтэй тусах учраас аль болох

бага хүн авахыг хичээж эхэлнэ. 2016 онд хөдөлмөрийн

хөлсний доод хэмжээг 240 мянга гэж тогтоосон бөгөөд энэ

нь нэг сард ажлын 21 өдөр, 168 цаг байдаг гэвэл нэг цагийг

1430 төгрөг гэж тогтоосон гэсэн үг. Үүнийг 300 мянга

болгоно гэвэл нэг цагийн хөлс 1790 төгрөг буюу 74 цент

болно. Харин Өмнөд Солонгост нэг цагийн хөлс 7530 вон

буюу 6 доллар 75 цент байгаа ба энэ үзүүлэлт манайхаас 8

дахин их байгаа учраас л хүмүүс тийшээ яваад байна шүү

дээ. Мөн цагийн ажилтныг ажилд авах хандлага багасч энэ

нь цаашдаа ядуурлыг бууруулахад нөлөөлж чадахгүй л дээ.

Цалин нэмж болох ч гол асуулт нь энэ мөнгийг

хаанаас олох вэ? Төр өөрөө юм бүтээдэггүй учраас

мөнгө олдог 2 л арга байдаг ба нэг нь татвараа

нэмдэг, нөгөө нь Монголбанкнаас зээлдэг буюу

цаагуураа бол мөнгө хэвлэдэг юм. Мөнгө хэвлэх

замаар цалин нэмэхэд тодорхой хэсэг нь хожиж,

үлдсэн нь хохирдог.

Өнгөрсөн онд манай банкны секторт активын чанарын

үнэлгээ хийгдсэн. Монголбанкнаас сар бүр гаргадаг

мэдээллийн дагуу “системийн хэмжээнд 510 тэрбум

орчим төгрөгийн өөрийн хөрөнгө шаардлагатай” гэсэн

дүгнэлтийг гаргасан. Энэ дагуу банкуудад хөрөнгийн

дутагдлыг нөхөх үүрэг өгсөн. Ингээд 5-р сараас хойш

4 банк нийтдээ 128.7 тэрбум төгрөгийн хөрөнгө буюу

1/4-ээр нэмэгдүүлсэн байна. Шаардлагаар бол энэ он

дуусахад үлдэгдэл 3/4-ийг нэмэгдүүлсэн байх ёстой.

Тэгэхээр аль банк үүнийг нэмээд байгаа вэ гэдэг чухал.

Монголбанк аль нэг банкны нэр хэлвэл банкны системийн

итгэл алдана гэж тайлбарлаж байгаа. Монголбанк аль

банк гэдгийг мэдээлэх ёстой бөгөөд хэрвээ дампуурах юм

бол тэр бүх хүний хадгаламжийг өөрөө хариуцах ёстой.

Хадгаламжийн даатгалын корпораци гэж байгууллага нь

банкуудаас шимтгэл авах замаар сан бүрдүүлж түүнээсээ

20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг л баталгаажуулж

байгаа. Тиймээс хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг

хамгаалахын тулд аль банк нь юу болоод байгааг МБ

эртхэн хэлэх үүрэгтэй.

Арилжааны банкны өөрийн хөрөнгө нь 9-10 хувь нь л

байдаг ба 90 хувь нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө

байгаа байхгүй юу. Тиймээс арилжааны банкууд тэдгээр

хөрөнгө эзэмшигчдийн өмнө ил тод байх ёстой. Хэрвээ

ямар нэг эрсдэлтэй байдалд хүрэхээр байвал хүмүүс эртхэн

мөнгөө аваад явах эрхтэй байх ёстой.

Монголбанк сар бүр мэдээлэл өгдөг болсонд талархаж

байгаа ч бүрэн нээлттэй биш байна. Өөрийн хөрөнгөө

нэмсэн гэсэн ч өөрийн хөрөнгийн аль хэсгийг томруулсан

бэ гэдэг бас их чухал. Өөрийн хөрөнгийг үндсэн буюу 1-р

зэрэглэлийн өөрийн хөрөнгө, нэмэлт буюу 2-р зэрэглэлийн

өөрийн хөрөнгө гэж ангилдаг. 1-р зэрэглэлийн өөрийн

хөрөнгөд хувь нийлүүлэгчдийн хөрөнгө, ашиг байдаг ба

2-р зэрэглэлийн өөрийн хөрөнгөд активын дахин үнэлгээ,

2-догч өглөгийн өсөлтөөс бүрддэг. Анхдагч өглөг гэдэг нь

хамгийн түрүүнд өгөх ёстой өр буюу харилцагч, хадгаламж

эзэмшигчийн хөрөнгө байдаг ба 2-догч өглөг нь энэ

өглөгийн дараа ч хувь нийлүүлэгчдийн эрх ашгийн өмнө

ордог. Жишээ нь урт хугацаатай, хугацааныэцэст хувьцаанд

хөрвөх нөхцөлтэй зээлийг 2-догч өглөг хэмээн өөрийн

хөрөнгөөр бүртгэж болдог. Тэгэхээр энэ нэмэгдүүлэлт

дээрх хоёр өөрийн хөрөнгийн хаана нь байгаа вэ гэдэгт

тайлбар өгөх ёстой. 9-р сарын 31-нд банкууд ил тодоор

тайлангаа гаргадаг тул үүнийг нь харж болно байх.

Хэрвээ банкууд өөрийн хөрөнгөө өөрсдөө өсгөж

чадахгүй бол ЗГ мөнгө хийх ба тэр гаргасан хэмжээгээр ЗГ

7