Previous Page  6 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 7 Next Page
Page Background

Төрийн түшээдийн эрхэмлэж буй цэрэгжилт чухал гэж

үзвэл Мьянмарын (хуучнаар Бирм) төрийн төдийгүй

хувийн хэвшил, тэр дундаа үнэт чулуу, хар тамхи, газрын

тос, байгалийн хийн үйлдвэрлэлийг гартаа авсан эрх

мэдэл, мөнгөөр сагаж буй цэргийн эрхтэн дархтны

дарангуйллыг; хэл, соёл, үндэс угсаа нэгт Солонгос 1950

оноос хойш хоёр хуваагдаж, Зүүн Азид зэвсэглэлээр

хөөцөлдсөн бүс нутагт аюул заналхийлж байгааг; эзлэн

түрэмгийлэх цэрэгжсэн бодлогын үрээр асар их хохирол

амссан Японыг; Энэтхэг, Пакистаны зөрчилдөөн,

мөргөлдөөнийг эргэн харвал зохино.

Байгалиа дээдэлдэг, эх оронч хүнийг математик,

монгол хэл, монгол бичиг, уран зохиол, хими, физик,

биологи, эрүүл мэнд, газарзүй, түүх, нийгэм судлал,

хөгжим, дүрслэх урлаг, гадаад хэл, иргэний боловсрол,

хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар бэлдэж, үнэт

зүйлсийг суулгаж болно.

Цаашилбал хүндээ үнэт зүйлсийг суулгаж өгөхийн тулд

үүнээс гадна шинэ боловсролын санаачилга байгааг

цухас дурдвал:

Бид нэг нэгнээ нутгийн аялгаар өөнтөглөх, ахуйтайгаа

холбоотой үгийн сангаар нь шоглох, “Тува”, “Казах”,

“Буриад”, “Дөрвөд” хэмээн сэтэр зүүх, жалга дов, нутгаараа

талцах, түүнийг нь эрх мэдэл, мөнгөөр улам дэвэргэх,

тухайн үйлдлийг дагаж саймшрах, эв эегүй бусдыгаа

хүчирхийлж санаа амрах, хүн гэсэн эрхэм чанарыг нь

уландаа гишгэж үл тоох, нас, хүйс, угсаа гарвал, нийгмийн

байдал, оршин суугаа газар гээд төрөл бүрээр ялгаварлан

гадуурхах үйлдэл түгээмэл байгаа нь боловсролын

зорилгоо “тогтолцооны эрэг шураг/ажиллах хүч бэлдэх”

гэж явцуу тодорхойлсоор байгаагийн

хор уршиг билээ.

Бид боловсролын зорилгодоо хүрээ ч

ҮГҮЙ, бүр ойлгоо ч ҮГҮЙ явна.

Шийдэл хүсэж байвал дээрх эрдэмтэн мэргэдийн оюуны

сувд болсон хүний эрхийн олон улсын гэрээгээ ёсчлон

биелүүлэх, мөн Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилгын

4.7 дахь дэд зорилтыг гэгээн оюундаа болгоох ажаамуу,

түшээд минь...

2018 оны 7-р сар

Боловсролын санаачилга

Суралцахуйн зорилгыг илэрхийлэх мөн чанар

Энх тайвны боловсрол

Зөрчилдөөнийг шийдвэрлэх, энх тайванч байх, эвлэрэн найрамдах,

хүлцэн тэвчих, хүний эрх, иргэний оролцоог хүндэтгэх

Харилцан нэгнээ ойлгох боловсрол Нийгмийн эв эе, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах, хүн бүрийг тэгш

хамруулсан үндэсний амин чанарыг хөхиүлэн дэмжих

Олон хэв шинжит соёлын / Соёл

хоорондын боловсрол

Ялгаатай байдлыг хүндэтгэх, хүлцэн тэвчих, арьс үндсээр алагчлахгүй

байх, үл ялгаварлан гадуурхах

Хүний эрхийн боловсрол

Хүний эрх, хариуцлагад хүндэтгэлтэй хандах, нийгэмд гадуурхагдсан,

сул дорой, эрх мэдэлгүй охид, эмэгтэйчүүд, цөөнхийн эрхийг хүндэтгэх,

хүлцэн тэвчих, үл ялгаварлах, дарамт шахалт, хүчирхийллээс ангид байх,

иргэний оролцоог хөхиүлэн дэмжих

Амьдрах ур чадварын / Эрүүл мэндийн

боловсрол

Хорт зуршлаас ангид, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хүндэтгэх,

хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх

Иргэний боловсрол

Иргэний/улс төрийн амьдралд идэвхтэй, хариуцлагатай оролцох,

ардчилал, хүний эрхийг хүндэтгэх, хүлцэн тэвчих

Тогтвортой хөгжлийн боловсрол

Хүрээлэн буй орчны тогтвортой байдал, хүн бүрийн эдлэх эрх, тэдний

сайн сайхан байдлыг эн тэргүүнд анхаарч, хүндэтгэх

Дэлхийн иргэний боловсрол

Нийгмийн болон дэлхийн аль ч өнцөгт бусадтай зэрэгцэн амьдрах,

идэвхтэй улс орноо удирдах залах, хүн төрөлхтний түгээмэл үнэт

зүйлсийг хөхиүлэн дэмжих

Хүмүүнлэгийн боловсрол

Хүмүүнлэгийн хэм хэмжээ, хүмүүнлэгийн үйлдлийг хүндэтгэх, үл

ялгаварладаг байх

Үнэт зүйлсийн боловсрол

Энх тайвныг эрхэмлэх, бусдыг хүндэтгэх, анхаарч ойлгох үнэт зүйлсийг

хувь хүнд суулгах

6