Previous Page  4 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 7 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

ДеФакто

Филиппиний хүн ам эдүгээ 104 сая, ДНБ нь 305

тэрбум ам. дол, нэг хүнд 3000 ам. дол ногдож байна.

Хүн амын 21 хувь нь ядуу. Газар нутаг нь 7641 арлаас

бүрддэг, хуурай газрын нийт талбай нь 343 мянган

кв. км ажээ. Газар зүйн байршил, хүн амын нягтрал,

дэд бүтцийн хөгжлөөс хамаараад бүс нутгийн

амьдралын түвшин эрс ялгаатай болсон учир засаг

захиргааны бүтцээ илүү тэнцвэржүүлэн шинэчлэх,

татвар хураах, зарцуулах эрхийг Манилад хэт

төвлөрүүлэхийг багасгаж, орон нутагт илүүтэй олгох

талаар улс төрчид шинэ зуун гараад санал болгож,

одоо хүчин төгөлдөр буй 1987 оны Үндсэн хуулийг

өөрчлөхийг оролдох болжээ.

Харинэнэудаагийноролдлогоньхэрэгжихмагадлал

өндөр байна. DU30-ийн идэвхтэй санаачилга,

Конгрессын дийлэнх гишүүдийн зүтгэлээр 2019

онд болох төлөөлөгчдийн хагасын сонгуулийг

явуулахгүй, оронд нь иргэдийн санал асуулга

(плебецист) явуулж төр засгаа Ерөнхийлөгчийнхөөс

Парламентын хэлбэрт шилжүүлэн, улмаар нэгдсэн

улсаа холбооны улс болгохыг улс төрчид нь зорьж

байна. Газар нутаг төлөөлдөггүй 24 гишүүнтэй

Сенат, Төлөөллийн 297 гишүүнтэй танхим нь (238

нь тойргуудаас, 59 нь намын жагсаалтаар) хоёулаа

хэвээрээ байх ч, Сенатын танхимд бүс нутаг бүрээс 2

сенатор сонгох ажээ.

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах төслийг

боловсруулахын тулд DU30-ийн санаачилгаар

Зөвлөлдөх хороо байгуулсан бөгөөд хэрэв бүх

зүйл тэдний хүссэнээр болвол олон нийтийн санал

асуулга явуулж Холбооны улс болох бэлтгэлийг

хангах ажээ. 2022 онд төрийн гол эрх мэдэл Ерөнхий

сайдын гарт төвлөрч, Ерөнхий сайд дөрвөн жилээр

нэг удаа улиран сонгогдож болох ажээ.

Улс төрийн шинжээчид энэ бүх өөрчлөлтийн үр

дүнд DU30 одоогийн үндсэн хуулийн дагуу нэг удаа

6 жилээр Ерөнхийлөгчөөр ажиллаад, дараа нь улирч

8 жил Ерөнхий сайд болж төрийн эрхийг 14 жилээр

барих учир, дахин нэг Маркос гарна гэж үзэж байна.

Сая 6-р сард явуулсан санал асуулгаар насанд

хүрэгчдийн 67 хувь нь Үндсэн хуулийг өөрчилж

холбооны улс болохыг эсэргүүцсэнийг Засгийн газар

нь холбооны улсын тухай хүмүүс маш бага мэдлэгтэй

байгааг харуулж байна, тийм учраас мэдээлэл, мэдлэг

олгох ажлыг орон даяар эхлүүлэх гэнэ.

Ямар ч гэсэн төр засгийн эрх мэдэл нэг

хүний гарт төвлөрөх тусам, эрх мэдлээ авч

үлдэхийн тулд үндсэн хуулиа санал асуулга

нэрээр өөрчилж болдгийн бас нэг жишээ нь

Филиппин ажээ. Орос, Хятадын удирдагчид

мөн л энэ замыг сонгож хэдэн арван жилээр

эрх барих болсон билээ. Өөр нэг сонгодог

жишээ болох Азербайжаны тухай би

өмнөх нийтлэлдээ б

ичсэн.

Үндсэн хуулиндаа санал асуулга явуулан өөрчлөлт

хийхийн тулд эдгээр орны бодит жишээг сайн судлаж,

бүх талаас нь харах шаардлага ардчилсан Монгол

улсын иргэдийн өмнө тулгараад байна.

2018.07.18

Манила хот

ХОЛБООНЫ УЛС БОЛГОХ ЗАМД

4