Previous Page  5 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 7 Next Page
Page Background

ХҮНИЙ ЭРХИЙН НЭГЭН АСУУДАЛ-

Н

аадмын өмнө нэгэн яамны цахим хуудаснаас

онцлох мэдээ

үзлээ. Ерөнхий сайдын санаачилгыг

дэмжсэн хоёр сайдын бүрдүүлсэн ажлын хэсэг

цэрэгжилтээр дамжуулан эх оронч үзлийг хүүхдүүдэд

төлөвшүүлэх ажээ. Уншмагцаа өөрөөсөө ”Боловсролын

зорилго нь эх орончдыг төрүүлэх гэж үү?” хэмээн

асуулаа. Наадмын үеэр үнэт зүйлсээ уландаа гишгэж,

өвөр зуураа хөлөө жийлцсэн, нэг нэгнээ дарамталсан,

гадуурхсан олон үйлдлийг хэвлэл мэдээлэл, олон

нийтийн дамжуулгаар харав. “Боловсрол зорилгодоо

хүрсэн нь энэ үү?” гэж гайхсанаа нуух юун. Эрлийн эцэст

олдсон хариулт маань нэг үгээр: “ҮГҮЙ”. Яагаад гэвэл...

Хүн төрөлхтний марташгүй, давтаж болшгүй түүхэн

сургамж, адал балмад Дэлхийн хоёрдугаар дайны

дараа буюу одоогоос далан жилийн тэртээ (1948 онд)

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хүний эдэлвэл зохих

эрхийн нэг – сурч боловсрох эрхийг гишүүн улс бүр

баталгаажуулахаа зөвшөөрч, Хүний эрхийн түгээмэл

тунхаглалын 26 дугаар зүйлдээ боловсролын зорилгыг

“бие хүний өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг

улам бүр хүндэтгэдэг болох..., аливаа улс түмэн, янз

бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биеэ

харилцан ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах...”

хэмээн тодорхойлсон юм.

Хожим 1968 онд, одоогоос тавин жилийн тэртээ

“Гэрээг биелүүлэх ёстой” (Pacta sunt servanda) гэсэн

зарчмын дагуу баталсан баримт бичгийн 13 дугаар

зүйлд “өөрийнхөө хүн гэсэн эрхэм чанараа бүрэн дүүрэн

мэдрэх мэдрэмжийг хөгжүүлэх”-ийг нарийвчлан заажээ.

Удалгүй 1972 онд Эдгар Фор тэргүүтэй нөхөд

“Хүн болохын тулд суралцах нь: Одоогийн болон

цаашдын боловсролын ертөнц” тайландаа “насан

туршдаа суралцах нь хүний хөгжилд амин чухал”

гэсэн санааг илэрхийлжээ.

ЖакДелор1996ондбичсэн“Суралцахуй:Түүнднуугдсан

эрдэнэс” тайландаа “боловсрол нь хувь хүний төдийгүй

хүй олны хөгжлийн амин зүрх бөгөөд хүн нэг бүр өөрийн

авьяасаа бүрэн хөгжүүлэх, цаашилбал амьдралаа

хариуцан авч явах, өмнөө тавьсан зорилгодоо хүрэх

зэргээр өөрт байгаа бүтээлч потенциалаа танин мэдэх”

гэж цохон тэмдэглэж, суралцахуйн дөрвөн баганыг үг,

үзэл санаагаар босгосон нь эдүгээ цагт сүндэрлэсээр

байна.

НИЙТЛЭЛ

Б.Болорсайхан

Хүний эрх хамгаалагч бөгөөд “Бүх нийт боловсролын төлөө!”

Иргэний нийгмийн үндэсний эвслийн Дэд зохицуулагч. Хууль

зүйн магистр.

БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО

Аливаа хүн амьдралынхаа турш боловсрол олж авдаг. Ийнхүү суралцахдаа дээр дурдсан

“дөрвөн багана” гэх алхам заавал байх ёстой ажээ:

5