Previous Page  3 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 7 Next Page
Page Background

№409 439

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Ф

илиппиний хоёр дахь том арал Минданао

мужийн нийслэл Давао хотын даргаар

хориод жил ажилласан Родриго Дутарте 71

насандаа, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 39

хувийн санал авч ялав. Харьцангуй ядуу, 10 гаруй сая

лалын шашинтны дийлэнх нь амьдардаг, гэмт хэрэг

түүний дотор хар тамхины хэргээр улсдаа тэргүүлж

байсныг дэлхийн аюулгүй хотын жагсаалтын 9-рт

оруулсан аргаа тэрээр “гэмт хэрэгтнийг газар дээр

нь алах” явдал гэж мэдэгджээ. Цагдаа нараа энэ

хотынхон “хөнөөгчдийн салаа (death squad)” гэдэг

болжээ.

Би Ерөнхийлөгч болвол “Хар тамхитай дайн

зарлана, Манила төвтэй “эзэнт гүрнийг” холбооны

улс болгоно” гэж амласнаа тэрээр тангараг өргөсний

маргаашнаас нь шууд хэрэгжүүлж эхлэв. Цагдаа нар

хар тамхитай холбоотой 7000 хүнийг газар дээр

нь хагас жилийн дотор буудан хороосныхоо дараа

үхлийн статистикийг олон нийтэд зарлахаа зогсоов.

Хүний эрхийг ажиглагч (Human right watch)

олон улсын, төрийн бус байгууллагаас 2016 оны

10-р сараас 2017 оны 1-р сар дуустал хугацааны

Үндэсний цагдаагийн газар оролцож 32 хүн

алагдсан, 24 хэргийг шалгасан тайлан гаргажээ.

Хар тамхины хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан,

зэвсэггүй хүмүүсийг буудаж хороосноо цагдаа нар

“өөрийгөө хамгаалах” шаардлагатай болсон гэж

бүртгэснийг тогтоожээ. Буудаж алаад дэргэд нь буу

зэвсэг, боодолтой хар тамхи тавих зэргээр хэргийн

бүртгэлийг хийх болсныг хэн ч шалгахгүй байгааг тус

тайланд бас дурджээ.

Филиппин даяар хар тамхитай холбоотой хэнийг

ч гэсэн газар дээр нь буудах зөвшөөрлийг цагдаа

болон армийн бие бүрэлдэхүүн, хэв журам сахиулагч

сайн дурынханд олгож, зэвсэг тарааснаар хар

тамхины хэргүүд далд нууц болж, дагалддаг халдварт

өвчин тарах нь ихэссэн ч, жижиг гэмт хэрэг, хулгай

дээрэм эрс багассан ажээ. Ерөнхийлөгч DU30-ийн

(Дутарте англиар Ду гуч гэсэнтэй төсөөтэй дуудлага)

нэр хүнд өсч, ялангуяа ядуу хүмүүсийн дунд дэмжлэг

нь 80 хувьтай болоод байна.

Гэвч ардчиллын суурь зарчим болох шүүх

засаглалыг үгүйсгэж, гэм буруутайг шүүх биш, хүчний

байгууллагууд өөрсдөө тогтоох болсноор нийгэмд

айж цочирдсон байдал газар авч байна. Хар тамхины

энэ дайныг далимдуулан олон нийтийн газар улс

төрийн өрсөлдөгч, уураа хүргэсэн хүнийг ил далд

буудаж алах явдал ихсэж байна.

DU30 төрийн эрх барьсан хоёр жилийн хугацаанд

10 хотын дарга, 6 дэд дарга алагдсаны 4 нь шоронд,

бусад нь албан тушаалаа хашиж байжээ.

Хар тамхины энэхүү дайныг 2022 он

буюу хугацаагаа дуустал үргэлжлүүлэхээ

Ерөнхийлөгч амалсан бөгөөд хүний эрх ямар

ч хамаагүй, шахаад байвал НҮБ-аас гарч

Хятад, Орос болон Африкийн орнуудтай

хамтарч олон улсын шинэ бүтэц байгуулах

болно гэж тэрээр мэдэгдээд байна.

ХАР ТАМХИНЫ ХАР ДАЙН

“ДАВАО-ГИЙН ХӨНӨӨГЧИД”

3