Previous Page  5 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 7 Next Page
Page Background

ШАТАХУУНЫ ҮНЭ-ЧАНАР

Та 10 хоногийн өмнө

машиндаа ч гологдсон бензин

нэртэй нийтлэл бичсэн. Улсын хэмжээнд 2017 онд

борлуулсан нийт шатахууны зөвхөн 10 хувь нь Euro 5

стандартынх байжээ. Үлдсэн 90 хувь нь байгаль орчин,

хүний эрүүл мэндэд халтай, олон улсын жишгээс хорин

хоёр жилээр хоцорсон, чанар муу шатахуун. Мөн өнгөрч

байгаа долоо хоногт шатахуун хэрэглэгчдийн холбоо

гэх байгууллагаас зарим компаниуд хуурамч шатахуун

зарж байна гэж мэдэгдсэн.

МУ-ын хил дээр бензинд чанарын шалгалт хийдэг юм

байна. Гэвч МУ-ын бензин, түлшний стандарт зөвхөн

октаны тоог нь л зааж өгсөн байдаг. Яг ийм стандарт

Европд 1996 онд байсан юм билээ. Түүнээс хойш Европын

орнууд зөвхөн октан биш бензин шатахад ялгарах хорт

хийн нөлөөлөл чухал буюу энэ үзүүлэлт тодорхой түвшнээс

илүү болоод ирмэгц тийм машиныг явуулахгүй гэсэн

стандарттай болсон юм байна.

Урд хөрш China 5 гэдэг стандарттай

ба Орос өөрөө Евро 5 гэдэг стандарт

хэрэглэдэг. Сүүлийн үед ирж байгаа

машинууд монголд зарагдаж байгаа

бензинийг голоод байна. Тиймээс

энэ стандартыг нэмэх шаардлагатай

байна. Японы хуучин машинаар МУ

дүүрчихсэн, нийт машины 90 хувь

нь 10-аас дээш жил ашиглагдсан хөгшин машин байна.

Тиймээс 10 жил явчихсан машинуудад юу ч хийсэн яадаг

юм гэж байх шиг байна л даа?

Бидний хэрэглэж байгаа бүх шатахууны 10 хувь нь л Евро

5 стандартынх, үлдсэн 90 хувь нь бидний эрүүл мэндийг

хохироож байгааг хэн ч ярихгүй байна.

Үнийн хувьд, урт хугацаандаа хамгийн бодитой үнэ бол

зах зээлийн үнэ. Төр үнэ зохицуулах нэрээр бантан хутгаж

байгаа ба төр өрөвчхөн дүр үзүүлж МУ-ын эдийн засгийг

унагаж байна.

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол

агуулгыг хураангуйлан бэлтгэв.

Тоймын бүрэн эхийг

http://jargaldefacto.com/article/defakto-toim-2sh18-sh7-sh1

холбоосоор үзнэ үү

тохиолдлоор

дахин

сөхөгдөөгүй.

Авлигыг зогсоохгүйгээр МУ хөгжихгүй,

баялагаа ч зөв хуваарилахгүй, баян

ядуугийн зөрөө улам л ихсэнэ. Баян

ядуугийн зөрөө асар их, төр цагдаа

нь авлигад идэгдсэн байх юм бол

иргэдийн дунд үймээн самуун гардаг,

төр засаг тогтворгүй болдог ба

төрийн эрх удалгүй нэг этгээдийн гарт

орчихдог.

МАН үнэхээр энэ хэргээ нуугаад

өнгөрвөл дараагийн сонгуульд бараа

нь ч харагдахгүй. Тэгээд энэ хэдэн

гишүүдтэйгээ цуг энэ нам алга болно

л доо. Үүнийг харсан зарим гишүүд

нь дуугараад эхэлсэн ба түүнийг нь

дэмжээд 18 гишүүн ороод ирлээ шүү

дээ. Яг үнэндээ энэ асуудлаар нээлттэй

сонсгол явуулахаас өөр сонголтгүй

болсон. Нээлттэй сонсголыг хойшлуулах тусам МАН-д

халтай. Эд намын удирдлагаа өөрчлөхгүйгээр, хариуцлага

тооцохгүйгээр, намын санхүүжилтын хууль журмаа

өөрчлөх, хэрэгжүүлэхгүйгээр энэ намын нэр хүндийг аварч

чадахгүй байдалд хүрсэн байна. Энэ нам эрх мэдэлтэй

байхдаа эдгээр асуудлаа цэгцлээд, цэвэрлээд урагшаа

явахгүй бол эрх мэдэлгүй байхдаа хийж чадахгүй. Нээлттэй

сонсголыг дэмжээгүй гишүүд намдаа нэр хүндээ алдана,

улс төрөөс үүрд шахагдана гэж бодож байна. Хамгийн

хоржоонтой нь энэ асуудлаар нээлттэй сонсгол хийхгүй

юм бол МУ авлигаас ойрын ирээдүйд салахгүй.

5