Previous Page  4 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 7 Next Page
Page Background

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.07.01-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

СУДАЛГАА: УЛС ТӨРИЙН НАМУУД “ХАГАС АРДЧИЛАЛТАЙ” БАЙНА

НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ: 60 ТЭРБУМ

Анх удаа “монголын улс төрийн намуудын дотоод

ардчиллын” индексийн судалгааг Дефакто Институт

2018 оны 2-5-р саруудад хийж тайлангаа олон нийтэд

мэдээлсэн. Судалгааг намын гишүүдээс утсаар асуулга

бөглүүлэх болон эксперт судлаачидтай нээлттэй

ярилцлага хийх аргачлалаар явуулсан.

Улс орны хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг

хэдий ч хийх ёстой зүйлсээ бүрэн хийж чадахгүй байгаа

институт бол улс төрийн намууд. Ардчилсан, парламентын

засаглалтай оронд нээлттэй шууд сонгуулиар төрийн

бүх эрхийг ялсан намд өгдөг. Тиймээс улс төрийн намууд

дотооддоо аль зэрэг ардчилалтай байгаагаас хамаарч

тухайн улс оронд ардчиллыг хөгжүүлнэ.

Ингээд Израйлийн Ардчилал хэмээх институтын

аргачлалаар “монголын улс төрийн намуудын дотоод

ардчиллын” индексийн судалгааг хийсэн. Улсын дээд

шүүхэд бүртгэлтэй 28 нам руу хандаж, удирдлагуудтай

нь утсаар ярилцахад 10 нь оролцохоос татгалзсан, 12

нь эргэж холбогдохоосоо төвөгшөөсөн ба 6 намыг л

оролцуулж чадсан.

28 намаас гуравхан нам нь л өөрийн вебсайттай ба

үүнд АН, МАН, Ногоон нам багтаж байгаа юм. Судалгаанд

оролцсон Дээд шүүхэд бүртгэлтэй 6 намын нийт

гишүүдийн тоо 535 мянга гаруй байгаа бөгөөд үүнээс

түүвэрлэхдээ үнэмшлийг 95 хувь, алдааны нарийвчлалыг

5 хувь байхаар тооцон 384 гишүүнтэй утсаар ярьж асуулга

бөглүүлсэн. Мөн улс төрийн нам судалдаг хүмүүсээс 10-

ыг нь тохиолдлоор сонгон авч тэдгээр хүмүүстэй урт

хугацааны хагас бүтэцлэгдсэн ярилцлага явуулж үр дүнгээ

гаргасан байгаа.

Намын гишүүдийн оролцоо, намын дотоод өрсөлдөөн,

ил тод байдал, санхүүжилт гэсэн үндсэн хэмжигдэхүүнээр

улс төрийн намуудыг судлаад үзсэн л дээ. Жишээ нь

оролцоонд 20, өрсөлдөөнд 24, ил тод байдалд 24,

санхүүжилт 32 гэсэн индексүүдийг тус тус өгөхөөр болж

хувийн жингүүдийг тохирсон. Гэтэл оролцооны 20

онооноос 10 оноо буюу 50 хувийг улс төрийн намууд авсан,

өрсөлдөөний 24 онооноос 16, ил тод байдлын 24 онооноос

9, санхүүжилтын 32 онооноос 11 буюу үр дүнд нь оролцсон

6 намууд их өрсөлдөөнтэй, оролцоо байгаа харин ил тод

байдал байхгүй, санхүүжилт бол нууц байна гэсэн дүгнэлт

гарсан. Израйльд бол оноо нь 61-100 байвал ардчилсан

нам, 30-60 бол хагас ардчилсан нам, 30-аас бага байвал

ардчилалгүй нам гэсэн дүгнэлт хийдэг жишигтэй. Ингэхээр

бидний дүгнэлтээр энэ 6 нам “хагас ардчилсан” нам байна.

Намуудын дотоод ардчиллын түвшин ойролцоо буюу

хангалтгүй түвшинд байсан. Израйлийн судалгаанд 18

нам оролцсоноос 5 нам 61-ээс дээш оноотой ба намуудын

хоорондын зөрөө их байсан.Харин манай судалгаанд

оролцсон 6 намаас АН 54.2, МАХН 51.7, Эх орон нам 51.4,

ХҮН 51.2, МАН 48.2, ИЗНН 42.7 хувиар удаалсан байна. Бүгд

54 хувь буюу 60-аас доош байгаа учраас “хагас ардчилсан”

нам гэж үзэж байна.

Ардчилсан нийгмийг хагас ардчилсан намтай байгуулах

их хэцүү. Тиймээс улс төрийн намуудыг өөрсдийг нь

ардчилсан болгохоос өөр сонголтгүй гэсэн үг. Намуудаа

ардчилсан болгож улмаар улсдаа ардчиллыг бэхжүүлж

чадаагүй бүх орныг Венесуель шиг хувь заяа хүлээж

байдаг. Нэгэнт л ардчилсан болохоос өөр замгүй тул намын

гишүүд дотроосоо шаардах хэрэгтэй ба нийгэм гаднаас нь

шаардах хэрэгтэй байна.

Энэ судалгааг жил бүр хийх ба судалгаанд хамрагдаагүй

намууд яагаад зугтаад байгаа асуулт нийгмийн өмнө гарч

ирнэ байх. Хараат бус судалгааны байгууллагаас зугтаж

масктайгаа төрийн эрхийг гартаа авахыг ард түмэн хэзээ

ч зөвшөөрөхгүй.

АТГ-ынМөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Идэрцогт

60 ТЭРБУМЫН ХЭРЭГ НОТЛОГДООГҮЙ ТУЛ

ПРОКУРОРЫН ШИЙДВЭРЭЭР ХААСАН гэдгийг

мэдээлсэн.

Шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учир дуу

авианы адилтгал хийх боломжгүй. Бичлэгийг эвлүүлэг

гэж үзсэн. Мөн 1750 төрийн албан хаагчаас гэрчийн

мэдүүлэг авахад авлига өгсөн нь тогтоогдоогүй зэрэг

үндэслэлүүдээр хэргийг хаасан байна. 6-р сарын 28-

нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ хэрэг хэрхэн

шийдэгдсэн талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл

өгөхийг шаардан Нээлттэй сонсгол явуулах хүсэлтийг

19 гишүүдийн дэмжсэн гарын үсгийн хамт УИХ-ын

даргад өгсөн. 6-р сарын 29-нд чуулган хаасан. Чуулган

завсарласан хэдий ч байнгын хороо тасралтгүй

ажиллаж, Нийтийн сонсголыг зохион байгуулах эрх

зүйн боломжтой гэж байгаа.

Энэ бол тэртээ тэргүй даравч далдайж булавч бултайх

хэрэг. Гэмт хэрэг биш гэж бичсэн хүмүүс хэзээ нэгэн

цагт түүхэн хариуцлага хүлээнэ. 60 тэрбумын хэрэг

4