Previous Page  2 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 7 Next Page
Page Background

№409 438

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Үндэсний санал асуулга гэдгийг (референдум) хувь

хүнд ашигтайгаар зохион байгуулах буюу хуулиа

өөрчлөх замаар төр засгийн бүх эрх мэдлийг нэг

хүн гартаа ахиулан атгасаар, хэвлэл мэдээллийн

хэрэгслийг төр нь хянаж, үг хэлэх эрх чөлөөгөө иргэд

нь алдсан улс оронд төрийн эрх, түмний хөрөнгийг

хуулийн дагуу нэг айл гэр, түүнийг тойрон хүрээлсэн

цөөн хүн, үе залгамжлан эдлэж болохыг Азербайжан

улсын шинэ үеийн түүх тод харуулж байна.

УсныорондгазрынтосханхалсанКаспынтэнгисийн

эрэгт буй шил толь болсон өвөрмөц хийцийн

барилгатай “Кавказын Дубай” гэгдэх болсон Баку

хотод олон улсыннэгэн хуралд оролцох зуураа гаднаа

гялгар ч, дотроо төр засгийн шийдвэрийг дагахаас

иргэд нь айж, болгоомжлохоос өөр сонголтгүй

болчихсон байдлыг анзаарч, гүнзгийрүүлэн судалсан

энэ нийтлэлийг монголын уншигч нартаа хүргэх нь

цаг үеэ олсон хэрэг гэж үзэв.

1992 онд энэ улсын түүхэн дэх анхны, ардчилсан

сонгуулиар 54 хувийн санал авч Ерөнхийлөгч

болсон Абулфаз Элчибейг жилийн дараа төрийн

эргэлтээр огцруулав. 1993 оны наймдугаар сард

Зөвлөлт Азербайжаны коммунист намын (КН) дарга

(1969-1981), ЗХУ-ын Аюулаас хамгаалах яамны

(КГБ) генерал, ЗХУ-ын КН-ын Улс төрийн товчооны

гишүүн, ЗХУ-ын Тэргүүн дэд сайд (1981-1987) асан,

Парламентыншинэхэндарга ГайдарАлиев, үндэсний

санал асуулгаар Ерөнхийлөгчөөр сонгогдов.

1998 оны маргаантай, шударга бус (ВВС, ба

барууны байгууллагуудын дүгнэлт) сонгуулиар дахин

сонгогдсоныхоо дараа Г.Алиев 2002 онд Үндсэн

хуулиа өөрчилж Ерөнхийлөгчийг орлох хүн нь

Парламентын дарга биш Ерөнхий сайд болгов. 2003

оны наймдугаар сард Турк улсад зүрхээ эмчлүүлж

байхдаа наян настай Г.Алиев хүү Ильхамаа Ерөнхий

сайдаар томилж, өөрийгөө орлуулах болов. Хоёр

сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуулиар Ильхам

Ерөнхийлөгч болж, дахиад хоёр сарын дараа аав

Гайдар нас барав.

2008 онд Ильхам Алиев ардчиллын нийтлэг олон

дүрэм, жаягийг зөрчсөн (олон улсын ажиглагчдын

дүгнэлтээр) сонгуулиар дахин сонгогдов. Нэг жилийн

дотор (2009 он) ээлжит санал асуулга явуулж Үндсэн

хуулиндаа өөрчлөлт хийж. Ерөнхийлөгчид хоёроос

илүү улиран сонгогдохгүй тухай заалтыг хасав. Тэгээд

2013 оны сонгуулиар дахин дэвшиж “үнэмлэхүй”

ялалт байгуулав.

2016 онд дахиад, улам “нарийн хяналттай”

санал асуулга явуулж Ерөнхийлөгчийн

хугацааг 5 байсныг 7 жил болгон сунгаж,

орлогчоо өөрөө томилох эрхтэй болж,

мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны

хязгаарыг 35-аас 25 болгож бууруулав.

Ильхамы том хүү Гайдар энэ жил 20 хүрч

байгаа учир эртнээс бэлдсэн нь баараггүй.

2017 оны 2-р сард 56 настай Ерөнхийлөгч Ильхам

Алиев, улсынхаа дэд Ерөнхийлөгчөөр 53 настай

тэргүүн хатагтай Мехрибан Алиевийг томилсноо

зарлав. Эхнэрийнхээ төрийн эрх баригч Шинэ

АЛСАА ХАРСАН ТӨМӨР НУДАРГУУД

ТЭРГҮҮН ХАТАГТАЙ -

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ

2