Previous Page  3 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 7 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

ДеФакто

Азербайжан улсын хүн ам 9.7 сая, газар нутаг

нь 86.600 ам дөрвөлжин км буюу манай Ховд

аймгийнхтай тэнцүү юм. Азери болон орос хэлтэй.

Лалын шашинтай. Европ ба Азийг хөндлөнгөөрөө,

Ираныг Оростой босоогоороо холбосон байршилтай

орон. Газрын тосны арвин нөөц (нөөц нь 7 тэрбум

баррель, дэлхийд 20-р байр) болон энэхүү стратегийн

байршил нь бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын

харилцаанд онцгой үүрэгтэй.

Ерөнхийлөгч Ильхам Алиев улс орныхоо олон

улсын нэр хүндийг өсгөхөд онцгой анхаарч, жишээ

нь 2015 оны Европын тоглолтыг (Европын Олимп)

Бакуд зохион байгуулав. Олон шинэ барилга,

стадион байгуулав. Бүх орны тамирчдын онгоцны

болон зочид буудлын зардлыг нь Засгийн газар нь

даав. Бакуд олон улсын хурал зөвлөгөөн их зохион

байгуулдаг болов.

Гэвч хүний эрхийн байгууллагууд Азербайжаны

Засгийн газар нь иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөг

хааж, олон хүмүүс, ялангуяа сэтгүүлчдийг барьж

хорьж байгааг эсэргүүцсээр байна. Хүний эрхийн

төлөө тэмцэгч Лейла Юүнүс, түүний нөхөр түүхч

Ариф Юүнүс, залуу идэвхтэн Расул Жафаров,

хуульч Интигам Алиев нарыг шоронд хорьсон нь

иргэдийн эсэргүүцлийг улам дэврээж, тэд төр засаг

нь одоохондоо хянаж чадахгүй байгаа нийгмийн

мэдээллийн хэрэгслээр дургүйцлээ илэрхийлэх

боллоо.

2011-2013 оны хооронд олон хотод эсэргүүцлийн

жагсаал болж улс төр, нийгмийн олон асуудлыг

шийдэхийг шаардсан бол бүгдийг нь цэргийн хүчээр

дарж, зохион байгуулагчдыг шоронд хорив. Олон

улсын байгууллагууд, гадаадын радиог нутгаасаа

хөөж гаргав.

Каспын тэнгисийн ёроолоос газрын тосны гурван

том ордыг ашиглах гэрээг барууны газрын тосны

компаниудын консорциумтай 1994 онд байгуулснаар

энэ улсад нийт 7.4 тэрбум америк долларын гадаадын

хөрөнгө оруулалт орж эхэлсэн ажээ. Боловсруулахад

хямд, хөнгөн, шингэлэг газрын тосных нь олборлолт

ашигтай болж эхэлмэгц Засгийн газар нь 80 хувийг

авахаар гэрээг байгуулжээ.

Мөн зөвхөн Оросоор дамжиж Европ хүрдэг байсан

газрын тосыг Туркээр дамжуулах шинийг барих

болов. Удалгүй Засгийн газрын орлого эрс нэмэгдэж,

түүний эрх мэдлийг атгасан цөөхөн гэр бүлүүд улам

баяжиж эхлэв.

Панамын баримтууд дэлгэгдэхэд Алиевынхны

болон Татварын сайд Ф.Маммадовын хүүхдүүд

хамтран эзэмшдэг компаниудын дансанд (Ata holding)

490 сая доллар оффшор дансанд нь байлаа.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсч, нэг хүнд

ногдох ДНБ нь 4000 ам доллар болсон ч хүн амын

85 хувь нь бага орлоготой, ядуу орчинд амьдарч

байгаа бол дээд анги нь хүн амын 3-5 хувийг эзлэж

(The Borgen project estimation) байгаа ажээ.

Байгалийн баялаг ихтэй ч, төр засаг нь

ганц хүний эрх мэдэлд очоод, хүний эрх,

эрх чөлөөг уландаа гишгэсний улмаас

иргэний нийгэм бий болохгүй, хувийн салбар

хөгжихгүй, ард иргэд нь тарчиг ядуу амьдарч

буй бас нэг орны жинхэнэ дүр төрх нэг

иймэрхүү байна даа.

2018.07.04

БАЙГАЛИЙН БАЯЛАГ БА ЭРХ МЭДЭЛ

азербайжан намынх нь дэд тэргүүн, хөрөнгө ихтэй

Гайдар Алиев сангийн тэргүүн зэрэг ажлыг хашиж буй

олон жилийн туршлагыг үндэслэн орлогчоо болгож

буйгаа төрийн тэргүүн чин сэтгэлээсээ тайлбарлаж,

Үндэсний Аюулгүй Байдлын хороо нь дэмжив.

Алиевын гэр бүл Азербайжан улсыг хагас

зуун жил удирдаж, нэг айлыг тахин шүтэх

үзэл Хойд Солонгосоос ч дутахгүй, бэхжиж

улс орон даяар хөшөөг нь байгуулж, олон

улсын онгоцны буудал, соёл спортын олон

арван байгууламжийг түүний нэрэмжит

болгож байна. Эхнэр, хүүхдүүд, ач гуч нь шил

дараалаад жагсчихсан учир бүгд л санал

асуулгаар төрийн тэргүүн болсоор Алиевын

гэр бүл дахиад хагас зуун жил улсаа удирдах

байх гэж уулзсан хэдэн хүн мөрөө хавчин

хэлж байлаа.

3