Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

ДОЛООН АЙМАГ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС БОЛНО

ЭМ-ИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ТЭМЦЭЛ

Орон нутгийн удирдлагуудын саналыг авч 7

аймгийн 63 сумыг “Газар тариалангийн бүс” болгосон

байна. Газар тариалангийн бүст багтсан сумуудаас

ихэнх нь Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Төв аймагт

хамаарч байна. Бүс болгон зарлахын үндсэн зорилго

нь байгаль орчныг хамгаалах, бэлчээрийн мал аж

ахуй-газар тариалангийн зөрчлийг зохицуулах,

малаас гарах үр ашгийг нэмэгдүүлэх, тариалангийн

газрын асуудлыг зохицуулах зэрэг аж.

Англид 18-р зуунд хониноосоо ноосыг нь аваад

цэмбэ хийх нь ашигтай байсан тул хонь олон болж

үүнд татвар бий болгож байж л зогсоож байсан

түүхтэй. Томас Мор хонь нь хүнээ идэж байна гэж

ярьж байсан шиг ямаа Монголоо идээд дуусч байна

шүү дээ. Ямаа бэлчээрээ идэж дуусаад одоо хүнс рүү

орлоо шүү дээ. Хөдөө мал багтахаа болиод цөлжөөд

эхлэхээр нам дор газар руу нүүж эхэлж байгаа

байхгүй юу. Сэлэнгэ аймгийн хүн ам сүүлийн 2,3 жилд

3 дахин нэмэгдсэн байна. Сэлэнгэ аймаг маш том

газар тариалангийн бүс. Тиймээс газар тариалангаар

уу, мал аж ахуйгаар амьдрах уу гэсэн асуултыг хүмүүс

зүй ёсоор тавина л даа. Тэгмэгц газар тариалан ургах

газар газар тариалангаар байх нь зүйтэй. Харин мал

аж ахуйд нүүдэллэдэг тул цаг агаар хамаагүй бөгөөд

заримдаа тариалангийн талбай дээр нь буучихсан

гэж байгаа байхгүй юу.

Ер нь малчид тариаланчдын хооронд арай л

дайн гарчихаагүй байна. Үүнийг шийдэх гээд газар

тариалангийн бүс гээд зарласан ч цаад шалтгаан

болохмалынасуудлыгтатваравч, ороннутгийнөөрөө

удирдах зарчим, багаараа ажиллах зарчмаар багууд

өөрсдийн нутагтаа хэчнээн ямаа оруулахыг хянаж,

илүү тоогоор оруулсан хүн бүр маш өндөр татвар

төлөх зарчмаар ямаагаа хязгаарлан зохицуулах нь

чухал. Тэгэхээр эдгээр зарласан газруудад мал аж ахуй

эрхлэх бэлчээрийн татварыг өндөр байлгах хэрэгтэй.

Малаа хязгаарлаж, цөлжилтийг зогсоож, хөдөө орон

нутгийг моджуулахын тулд малын бэлчээрээс татвар

авах ёстой.

Эрүүл мэндийн салбарын тодорхой хороод,

холбоодын төлөөлөл нэгдэж суулт хийсэн. Эрүүл

мэндийн салбарын ажилтнуудын хувьд хөдөлмөрийг

нь шударгаар үнэлэхийг шаардаж байгаа. Тэдний

шаардлагад тодорхой хувиар цалинг нь нэмэгдүүлэх

биш, харин хийснээр нь тооцдог системтэй байя

гэсэн асуудал хөндөгдөж байгаа. Салбарын сайдын

хувьд уг шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна

гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Манай улс өргөн уудам газартай ч цөөхөн хүнтэйд

учир дутагдал байгаа. Финлянд улс газар нутаг

манайхаас 5 дахин бага ч 5.5 сая хүнтэй. Энэ улс 12

аймагтай байснаа саяхан 6 болгосон. Шалтгаан нь

эрүүл мэндийн үйлчилгээг арай бодитой хүргэхэд

чиглэсэн юм. Финлянд нэгдмэл парламенттай

учраас төр засаг эрх мэдлээ төвлөрч хэрэгжүүлээд

орон нутагт түүний өгсөн эрх мэдлийг хэрэгжүүлдэг.

Финлянд улс орон нутгийнх нь засаг захиргааны

үүргийг эрс нэмэгдүүлсэн байгаа

юм. Тэгэхээр эрүүл мэндийн

салбарын асуудал бол МУ-ын

засаг захиргааны хэт төвлөрөлтэй холбоотой. Засаг

захиргааны хэт төвлөрөл татвараар илэрхийлэгддэг.

Нөгөө талаас эрүүл мэндийн үйлчилгээг

санхүүжүүлэгч нь төсөв, эрүүл мэндийн даатгал

байна. Эрүүл мэндийн даатгал гэдэг үндсэндээ

компанийн хөрөнгө байхгүй юу. Эрүүл мэндийн

даатгал ажиллаж чадахгүй, захиран зарцуулах эрхтэй

хүмүүс нь л баяжаад байсан ч ажил нь явахгүй

болохоор энэ мөнгийг хаа хамаагүй хүүтэй хүүгүй өгч

тэдгээр хүмүүс нь баяжиж ирлээ шүү дээ. Харин одоо

нийлүүлэгч, худалдан авагч нь нэг хүн болчихсон.

Баруун гараараа өгөөд зүүн гараараа авч байгаа.

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол

агуулгыг хураангуйлан бэлтгэв.

Тоймын бүрэн эхийг

http://jargaldefacto.com/article/defakto-toim-2sh18-sh5-2sh

холбоосоор үзнэ үү

7