Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

№409 432

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

ФОРУМЫН ҮР ДҮН

Өнгөрсөн хугацаанд 2017 оноос бусад жилд эдийн

засгийн форум нь Засгийн газрын удирдлага дор болж

ирлээ. Төсвийн болон хувийн хэвшлийн дэмжлэг,

оролцооны төлбөрөөс санхүүжүүлэн тодорхой уриан дор

үндсэн ба салбар хурлын хэлбэрээр Төрийн ордонд зохион

байгуулж ирсэн юм. Форумаас шийдвэр гардаггүй бөгөөд

хэлэлцэж ярьсан асуудлуудаар зөвлөмж, санамж, уриа гарч

байсан.

Төр засаг солигдох бүрт форумын удирдлагад өөрчлөлт

орж, найман жилд таван ч ерөнхий сайдын нүүр үзэв.

Форумын зохион байгуулалт нь хэлбэрийн хувьд улам гоё,

сүртэй болж байгаа ч форум дээр ярьсан зүйлээ ажил хэрэг

болгох, хэр

э

гжилтийг нь тайлагнах дээр учир дутагдалтай

явсаар ирлээ.

МЭФ-ын үр дүнг нэг зүйлээр хэмжинэ гэвэл тэр нь

Монголын эдийн засгийн өрсөлдөх чадвар дээшилж буй

эсэх юм. Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн

тулд наад зах нь дараах гурван зүйл дээр чанарын өөрчлөлт

гарах учиртай.

- Өмчийн хамгаалал

Өмч бол зах зээлийн эдийн засгийн суурь. Хувийн

болон нийтийн өмч яг адилхан хамгаалагдсан байх ёстой.

Өмчийн болон чөлөөт зах зээлийн бусад олон харилцааг

дүгнэн гаргадаг Хэритэж Сангийн “Эдийн засгийн эрх

чөлөөний индекс”-ээр Монгол улс 2010 онд 60 оноогоор

179 улсаас 88-д жагсаж байсан бол 2018 онд 55.7 оноогоор

180 улсаас 125-руу 37 байр ухарсан байх юм.

https://www. heritage.org/index/

Өнгөрсөн найман жилд Монгол улсад төрийн өмч улам

томорч, уул уурхайн салбар давамгайлж эхэлсэн ч ТӨК

ихэнхдээ алдагдалтай ажиллаж, нийгмийн тулгамдсан

асуудлуудыг шийдэх хөрөнгөөр угжуулж ирлээ. Нийтийн

өмчийн газруудыг төрийн шийдвэр гаргагчид завшиж

ирснийг Богд уулын ам, Зайсан болон Яармаг, Туул голын

эргийн газрыг яаж “хулгайлснаас” харж болно. Байгаль

орчноо Байгаль орчны яамнаас өөрөөс нь хамгаалах цаг

ирсэн мэт.

Нийтийн хөрөнгийг завшсан тухай авлигын олон арван

хэрэг зарлагддаг ч, төдөлгүй чимээгүй болчихдог жаяг

тогтсон. Эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчлэхээ больж,

хуулийг дээдлэх зарчим алдагдлаа. Шүүх засаглал улс

төрөөс хараат болоод удаж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх

болон шүүх засаглал харилцан бие биенээ хянаж,

засаглалыг тэнцвэржүүлж чадахгүй байна. Их Хурлын

гишүүдийн дөрөвний нэг нь давхар Засгийн газрын

гишүүн болж байна. Тэднийг монголд “давхар дээлтэн”

гэдэг. Төрийн эрхийг ээлжлэн буюу эвсэн барьж ирсэн

хоёр намын хооронд үзэл бодлын ялгаа арилжээ.

У

лсынхаа хөгжилд тулгамдсан асуудлыг төр засаг,

хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн

судлаачид хамтран хэлэлцэх боломжийг бүрдүүлэх

зорилгоор Монголын эдийн засгийн форум (МЭФ) 2010

онд байгуулагдсан. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд,

Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, Эрдэс баялаг, эрчим

хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны

сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт, Гадаад

харилцааны сайд Ж.Занданшатар, Үндэсний хөгжил,

шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, ГХЯ-ны ТНБД

Д.Цогтбаатар; УИХ-ын гишүүд Ч.Сайханбилэг, Д.Энхбат,

С.Оюун; хувийн хэвшлээс Тэнгэр Санхүүгийн нэгдлийн

тэргүүн Ч.Ганхуяг, Хаслизинг компанийн Гүйцэтгэх Захирал

Д.Жаргалсайхан нар энэхүү МЭФ гэх нийгэмд үйлчилдэг

ТББ-аа үүсгэн, 9071012038 дугаарын гэрчилгээтэйгээр

бүртгүүлж авсан юм. Форумын Удирдах Зөвлөлийн Даргаар

МУ-ын Ерөнхий сайд байхаар, бусад гишүүд нь албан

тушаал гэхээсээ илүү хувь хүнээр оролцохоор дүрэмдээ

тусгасан.

ҮР НӨЛӨӨ

ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ БА

2013 2014 2015 2016

2018

2012

2011

2010

2