Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.05.20-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

МОНОПОЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Өнгөрөгч долоо хоногт болсон агаарын болон төмөр

замын тээврийн 2 голлох үйл явдал байна. Үүний нэг

нь 19 жилийн турш Улаанбаатар Инчеоны хооронд

Монголд МИАТ болон Кореан Эйр нар тусгай үнэ

тогтоож яваад өдий хүрлээ хэмээн Өмнөд Солонгосын

вебсайтууд, сонин хэвлэлээр цацагдсан. Инчеоноос

Улаанбаатар болон Инчеоноос Хонг Конгийн чиглэлд

нисэхэд яг л адил 3 цаг 10 минут явдаг бөгөөд ижил

түлш хэрэглэдэг. Гэтэл хамгийн оргил үедээ үнийн

зөрүү 3 дахин, жирийн үедээ 2 дахин илүү үнээр нисч

байгааг зогсоох хэрэгтэй гэж нийтэлж байсан.

Ер нь энэ монополийн асуудлыг Монголд яриад

яриад дийлээгүй, Солонгосчууд яриад бас л дийлэхгүй

байна. Зах зээл бус төр засаг үнийг зохицуулах нэрээр

татвараа нэмсээр байгаад хувийн компаниуд нь

дампууран жижгэрсээр, төсвөөс “угждаг” учир төрийн

компаниуд алдагдалтай ч гэсэн томорсоор л байдаг.

Ялангуяа монополь зах зээлийг эзэлсэн компани ямар

ч тохиолдолд томорч, үнээ тохируулаад бариад байж

болдог.

Ер нь чөлөөт зах зээлд монополь тогтооно гэдэг

нь зах зээлийн талаас илүү хувийг нэг компани юм уу

групп компани авахыг хэлдэг.

Монополь нь хүмүүсийн хэрэгцээнээс бага

үйлчилгээ үзүүлж болдог ч үнийг өндөр барьж чаддаг

учраас зах зээлд муу. Эсвэл үнийг хэт бууруулаад

бусад бүх өрсөлдөгчдөө дампуурсны дараа ганцаараа

гарч ирээд нэмчихдэг. Ийм учраас л чөлөөт зах зээлд

монополийг эсэргүүцдэг. Монголд агаарын тээвэр,

төмөр зам, цахилгааны нийлүүлэлт, нийтийн тээвэр,

түлш шатахууны нийлүүлэлт зэрэг салбарт монополь

байгаа. Зүй ёсны монополь гэдэг нь нийлүүлэгч нь

ганцхан байх тохиолдол бөгөөд жишээ нь манайд

цахилгаан эрчим хүчний нийлүүлэгч ганцхан л байна

шүү дээ.

Төрийн монополь тодорхой чиглэл тогтоосныг

задлахаас өөр сонголтгүй болсон гэж ярьж байгаа.

Салбар хариуцсан сайд болон Ерөнхий сайд энэхүү

агаарын тээврийг либералчлах ба Улаанбаатар Сөүл,

Улаанбаатар Бээжингийн чиглэлийн монополийг

задлахыг УИХ-ын хаврын чуулганаар шийднэ гэж

ярьсан. Учир нь үүнийг Монгол төдийгүй Солонгосын

хэрэглэгчид шаардаж байна. Энэ нь мэдээж

хэрэглэгчдэд л ашигтай ба МИАТ-ийн ашигтай,

ашиггүй байх нь дараагийн асуудал юм.

БНХАУ, ОХУ-ын хооронд ачаа тээвэрлэж байсан галт

тэрэг дархан 1 өртөөнд осолдсон. Ослын шалтгаан

нь төмөр замын дэр мод муудсантай холбоотой

гэсэн. Энэ төмөр замын осол бол хэдхэн дэр мод

ялзраад хуучирсан асуудал биш. Том асуудал. Энэ бол

Улаанбаатар төмөр замын дээд удирдлагын ялзрал,

хоёр Засгийн газрын менежментийн чадварын

асуудал ялзарчихаад байгаад л хамаг учир байгаад

байна. Төмөр замын энэ монополийг задлахгүйгээр

хоёр засгийн газрын шийдвэрийг харвал бүтэхгүй

болчихсон.

Тариатай 7,8 вагон унасан байна. Хэрвээ зорчигч

тээвэрлэдэг вагон байсан бол яах вэ. Хэрэглэгчдийн

аюулгүй байдлын баталгааг хэн өгч байгаа юм бэ.

Төмөр зам бол 24 сая тонныг л нэвтрэн өнгөрүүлэх

чадвартай гэж байгаа. Түүхэндээ байгаагүйгээр

анх удаа 2014 онд 24 саядаа хүрсэн. Үүнийг нэмэх

талаар яригдаад л байгаа. Гэтэл нэмэхээс өмнө 2014

оны 9-р сард юу болсон билээ. Улаанбаатар төмөр

замд Монголын талаас хувь нийлүүлэгчдийн бүрэн

эрхийг хэрэгжүүлэгч зам тээврийн сайд асан А.Гансүх

, Оросын талаас нийгэмлэг дэх ОХУ-ын эзэмшлийн

хувьцааг итгэмжлэн захирагч В.Якунинь гэж хоёр

хүн Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн

стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээд

гарын үсэн зурсан. Ноён В.Путин, Ц.Элбэгдорж нар

хажууд нь зогсож байсан юм. Үүнд одоо байгаа

коридорыг жилд 100 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх

хүчин чадалтай болгох, Улаанбаатар төмөр замыг

цахилгаанжуулах, Салхит Эрдэнэтийн салбар төмөр

замын шугамыг баруун хойд чиглэлд үргэлжлүүлэх,

Тува улсын Кизилтэй холбосноор Оросын уул уурхайн

бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан

Хятадад гаргах шинэ зам бий болгох, Монголын

нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын

тээвэрлэлтийг нэмэгдүүлэх богд хаан төмөр замыг

барих, Монгол улсын баруун бүс нутгаар дайран

өнгөрөх босоо чиглэлийн шинэ коридор байгуулах

талаар хамтран ажиллахаар тохиролцсон байгаа юм.

Энэхүү тохиролцоог 2014 онд хийсэн ч өдгөө 2018 он

аль хэдийн болсон. Төр засгийн хүмүүс худал яриад

тохирсон ажлаа хийхгүй бол хэн хариуцлага хүлээх вэ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

төрийн байгууллага учраас юм дуугарахгүй байна. Том

үйл явдалд төр засгаас айгаад дуугарахгүй байгаа юм

шиг байна. Уг нь төр засаг чинь ард түмний зарц нь

юм шүү дээ. Дарга нь биш.

ЗХУ-аасгаднахоёрлулсөргөнтөмөрзамтайбайдагнь

Финлянд Монгол. Финляндууд харин төмөр замынхаа

төрийн монополийг задалж байгаа юм байна. Суудлын

галт тэрэгний үйлчилгээний компани; төмөр замын

засвар үйлчилгээний компани; төмөр замын үндсэн

хөрөнгийн компани; төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн

ба тоног төхөөрөмжийн компани; гэж 4 төрөлд хувааж

байгаа ба үе шаттайгаар 8 жилийн дотор монополийг

задлах юм байна.

6