Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

М

онголын өнөөгийн төрийн тогтолцоо

нь улс төрчид шүүхийг өөрийн хэрэгсэл

болгох үүд хаалгыг нээж өгдөг,

Дефакто газет № 14.

Саяхан Улсын Дээд Шүүх (УДШ), Үндсэн

хуулийн Цэц (Цэц) хоёр албан бичиг шидэлцэж,

түүнийгээ интернетээр нийтлэж нийтийн өмнө, ил

тодоор бяцхан сөргөлдсөн.

Цэц нь МУ-ын Үндсэн хуулийн хяналтын

байгууллага. Цэцийг шүүх мөн эсэх тухай өнгөрсөн

25 жилийн туршид нэлээд маргаж, мэтгэлцэж иржээ.

Цэц нь өөрийгөө Үндсэн Хуулийн Шүүх гэж нэрлэдэг

боловч Герман, Франц гэх мэт Европын улсуудын

процессын хуулийн өнцгөөс харвал энэ нь шүүх

гэхээсээ илүү парламентын өргөдлийн байнгын

хороотой ойролцоо юм

(Дефакто газет № 18).

2005ондЦэцЗасгийнГазрыншийдвэрийг

Захиргааны хэргийн шүүх хянаж болохгүй

гэсэн дүгнэлт гаргасан. Өнгөрсөн УИХ-

ын үед баталсан шинэ хуулиудын дагуу

Захиргааны хэргийн шүүх Засгийн Газрын

шийдвэрийг хянах эрхтэй болсон.

Үүний

дагуу 2016 оноос хойш Захиргааны хэргийн шүүх

Эрдэнэтийн 49 хувь болон өвөл ба хаврын морин

уралдаан гэх мэттэй холбоотой Засгийн газрын

шийдвэрийг хянасан.

2018 оны 4-р сарын 2-ны өдөр Цэцийн дарга

Д.Одбаяр УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод

“Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэцийн

шийдвэрт нийцүүлэх тухай” албан бичиг ирүүлж,

уг бичигтээ “...Захиргааны хэргийн шүүх Засгийн

газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан

шийдвэрлэж байгаа буруу практикийг залруулж,

хуулийг зөв хэрэглэх”-ийг шаарджээ. Энэхүү

шаардлагыг интернетэд тавьж, нийтийн шүүмж,

хэлэлцүүлэг өрнөж, телевизийн мэтгэлцээн хүртэл

зохион байгуулагдсан. 2018 оны 5-р сарын 4-ны өдөр

УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан болж Цэцийн

даргын “хүсэлтийг хангахаас татгалзлаа” гэдгээ УДШ

олон нийтэд вэб хуудсаараа дамжуулж мэдээлсэн.

Цэц, УДШ-ийн хоорондын маргаанд холбогдох

хэлэлцүүлэг нь Засгийн газрын шийдвэрийг

Захиргааны хэргийн шүүх хянах ёстой эсэх, хэрэв

тийм бол ямар хүрээнд хянах вэ? гэдэгт төвлөрч

өрнөсөн байна. Энд юуны өмнө яагаад Цэц, УДШ

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ, ЦЭЦ ХОЁРЫН БИЧИГ ШИДЭЛЦСЭН

ДЭЛГЭРИЙН

УЯНГА

Өмгөөлөгч, хууль зүйн доктор

НИЙТЛЭЛ

БЯЦХАН ДАЖНЫ УЧИР

4