Энхтуяа Б

Хүнсний аюулгүй байдлын удирдлага Хян. Н. Сайжаа - УБ ШУТИС-ийн ХҮСТ 2014 - 348

ЭШФ Т 18085-18087, БУУТ 25846-25847, БУС 2621-2622

Хүнсний аюулгүй байдал нь аль ч улс орны үндэсний аюулгүй байдлын бодлогод тусгагдаж байх шаардлагатай амин чухал асуудал юм. Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүнсний сүлжээний бүх оролцогч өөр өөрийн үүрэг хүлээдэг. Иймд энэ талаарх ойлголтыг хамаарах талуудад түгээх, аюулгүй хүнс үйлдвэрлэх, хэрэглэх дадлыг төлөвшүүлэхэд хүнсний аюулгүй байдлын сургалт, боловсрол туйлын чухал. Энэхүү шаардлагын улмаас “ Хүнсний аюулгүй байдлын удирдлага” е – хичээлийг англи хэлээр бэлтгэсэн материалыг илүү өргөн хүрээнд хүртэмжтэй болгох үүднээс орчуулан хэвлэмэл сурах бичиг болгон гаргажээ. Сурах бичгийг хүнсний чанар, аюулгүй байдал, удирдлага, технологи, эрүүл ахуйн чиглэлийн бүх шатны суралцагсдад зориулсан бөгөөд энэ чиглэлийн сургалт, судалгаа,үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн ажилтан ажиллагсад гарын авлага байдлаар ашиглах боломжтой.


Монгол хэл дээр,

978-99973-46-71-1

хүнс үйлдвэрлэл хүнсний аюулгүй байдал хүнсний чанар хүнсний эрүүл ахуй