SPRINGER

1997 оноос хойших 1800 гаруй сэтгүүлийг чөлөөтэй унших бөгөөд манай улсын 5 их сургууль мөн Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд дээрх эрх нээгдсэн болно.

Веб холбоос
ROYAL SOCIETY

Эрдэм шинжилгээний хэвлэлийн салбарт 350 жилийн түүхтэй Их Британнийн Вангийн Нийгэмлэгээс өндөр импакттай сэтгүүлүүдийг хэвлэн гаргадаг бөгөөд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийнхээ хамгийн анхны дугааруудыг олон нийтэд нээлттэй болгоод байна.

Веб холбоос
JSTOR

1995 онд байгуулагдсан. 30,000 гаруй ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг үзэх боломжтой мэдээллийн сан юм.

Веб холбоос
ANNUAL REVIEWS

1932 оноос хойш шинжлэх ухааны салбаруудад гарсан шинэ ололт, мэдлэг, тулгамдаж буй асуудлын талаар тэргүүлэх судлаачдын хийж буй их бүрэн үнэлэлт дүгнэлтийг хэвлэн нийтлэж байгаа бөгөөд Био-анагаах, Биологи, физик, нийгмийн ухааны нийт 46 чиглэлээр сэтгүүл хэвлэн гаргадаг.

Веб холбоос Заавар
EBSCO HOST

EBSCO HOST нэгдсэн мэдээллийн сангаас 2 багцыг ашиглах боломжтой.

  • eBook Academic Collection
  • Academic Search Premier
Веб холбоос
SPIE DIGITAL LIBRARY

1962 оноос хойш гарсан 432,000 сэтгүүл, эрдэм шинжилгээний хурлын өгүүллүүдийг их сургуулийн сүлжээнээс үнэгүй унших боломжтой.

Веб холбоос
THE GEOLOGICAL SOCIETY OF LONDON

Лондоны Геологийн Нийгэмлэгийн сэтгүүлүүдийг унших боломжтой.

Веб холбоос Заавар
THE PROCEEDINGS OF THE NATIONAL ACADEMY OF SCIENCES OF THE UNITED STATES OF AMERICA

Долоо хоног тутмын өндөр импакттай цөөхөн сэтгүүлийн нэг. Монгол улсын аль ч компьютерээс үнэгүй нэвтрэх боломжтой.

Веб холбоос
SAGE PUBLISHER

Sage publisher нь хүн төрөлхтний хөгжилд хэрэгтэй мэдлэгийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор анх 1965 онд байгуулагдсан. Одоогоор Sage нь шинжлэх ухааны өргөн цар хүрээг хамарсан шинэлэг, өндөр чанартай агуулга бүхий 1000 гаруй сэтгүүлийг унших боломжтой.

Веб холбоос
ECOLOGICAL SOCIETY OF AMERICA

Америкийн Экологийн Нийгэмлэгийн 100 жилийн ойг тохиолдуулан тус нийгэмлэгийн эрхлэн гаргадаг сэтгүүлүүдийн хамгийн өндөр импакт бүхий өгүүллүүдээ үнэгүй уншуулж байна.

Веб холбоос Заавар
Электронный научный архив УрФУ

МУИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулан Уралын холбооны их сургууль “Цахим шинжлэх ухааны архив”-г жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрхийг нээлээ.

Веб холбоос Заавар