МУИС-ийн үнэмлэх /оюутан, магистр, доктор, багш, ажилтан/ ашиглан номын сангийн уншигчаар бүртгүүлж үйлчилгээ авна. Номын сангийн систем нь МУИС-ийн удирдлагын Сиси мэдээллийн системээс таны мэдээллийг автоматаар татаж авах бөгөөд суралцагч та “Идэвхтэй сурч байгаа” төлөвт байх шаардлагатай.

Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, үйлчилгээ хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Болно.

Чөлөөт сонголттой уншлагын танхимаас гэрээр ном олгохгүй зөвхөн сууж унших боломжтой.

Тухайн номын эрэлт, хүртээмжээс хамаарч сунгах эсэхийг номын санч шийднэ.

Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, МУИС-ийн номын сангийн журмаас мэдээлэл авах боломжтой.

Уншлагын танхимуудад байхгүй, зөвхөн эрдэм шинжилгээний фондод байгаа номыг бакалаврын уншигчдад өдрөөр олгоно.

Номын сангийн цахим уншлагын танхим №307 тоотод ирж номын санчаас сургалт авах боломжтой. Мөн номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, гарын авлага хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Монгол улсын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, “МУИС-ийн номын сангийн журам”-ын дагуу хуулбарлан авах боломжтой.

24 цагийн уншлагын танхимын үйлчилгээг даваа-баасан гарагт үзүүлж байна. Уншигч та 24 цагийн уншлагын танхимаар үйлчлүүлэх бол номоо 17 цагаас өмнө https://www.facebook.com/NUMlibrary хаягаар хандан урьдчилан захиалах болон МУИС-ийн номын сангийн 107 тоот буюу нэг цэгийн үйлчилгээний хэсэгт ирж өгөх боломжтой.

МУИС-ийн номын сангийн электрон каталогид цаасан болон цахим материалын мэдээллийг каталогжуулан оруулсан. Уншигч та http://catalog.num.edu.mn хаягаар хандан сургалт судалгаанд ашиглагдах ном, хэвлэлийн бүтээгдэхүүн номын санд байгаа эсэх, аль уншлагын танхимаас захиалан авах боломжтой талаарх мэдээллийг авах боломжтой.

Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, гарын авлага хэсгээс үзэх. Мөн номын санч нараас зөвлөгөө тусламж авах боломжтой.

Номоо урьдчилан онлайнаар захиалах боломжтой. Та номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, гарын авлага хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, МУИС-ийн номын сангийн журмаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Суух боломжтой.

Уншигчийн үнэмлэх нээхгүй. Төлбөрт үйлчилгээг санал болгодог. МУИС-ийн номын сангийн суудлын тоо, номын сангийн багтаамжаас шалтгаалж өдөрт 15 хүртэлх гадны уншигч хүлээн авдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг 77307730-1424 утсаар лавлах боломжтой.

Гадны уншигчдад гэрээр ном олгохгүй, зөвхөн уншлагын танхимаар сууж унших боломжтой

МУИС-ийн номын сан нь лавлагаа мэдээллийн хоёр номзүйчтэй бөгөөд Номын сангийн №409 тоотод ажиллаж байна. Уншигч та лавлагаа мэдээллийн үйлчилгээг амаар, бичгээр /ажлын 3 хоног/, утсаар (75754400-1411, 75754400-1412) болон онлайнаар (http://library.num.edu.mn) дамжуулан авах боломжтой.

МУИС-ийн номын сан нь бие даасан цахим хуудас http://library.num.edu.mn болон facebook.com/NUMlibrary фэйсбүүк хуудсаар дамжуулан номын сантай холбоотой мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж байна.