Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

2. Хөгжлийн хэрэгцээ ихтэй буурай орнуудын

хувьд баялагийн орлогынхоо ихэнхийг дэд

бүтэц зэрэг удаанхугацаандашиглагдах капитал

болгох нь PIH шиг санхүүгийн хуримтлалаас

ашигтай гэж хөгжлийн эдийн засагчид

(Оксфордын П.Коллиер зэрэг) үздэг. Гэхдээ

эдийн засаг дахь гацаа түгжээг тайлж, өсөлтийг

бодитой хурдасгаж чадах, хувийн хэвшлийг

шахах биш татах (crowd in, not out), төсвийн

зардал хэтэрч, хэт тэлэлт үүсгэхгүй хөрөнгө

оруулалт байх шаардлагатай учир эхлээд эдийн

засгийн “absorptive capacity” буюу шингээх

чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн “investing in

investment” буюу хөрөнгө оруулалтын мэдлэг

чадвараа сайжруулж, системтэй яаралгүй

хийхийг зөвлөдөг. Ийм сангийн нэг жишээ

нь Ботсванын Пула сан. 1966 онд тусгаар

тогтнохдоо Африкийн хамгийн ядуу орны нэг

байсан бол экспортын 90% төсвийн орлогын

40%-ийг бүрдүүлдэг алмаз голлосон уурхайн

гадаад хөрөнгө оруулалт татаж, баялагийн

орлогоо тусгай санд төвлөрүүлэн, зөвхөн

хөрөнгө оруулалт, онцгой тохиолдолд валютын

ханш тогтворжуулахад ашиглах замаар 1989

он гэхэд дундаж өндөр орлоготой орон болжээ.

Мөн төсвийн баланс эдийн засгийн мөчлөгийн

дунджаар заавал ашигтай байх, үүний тулд

төсвийн зардлыг 2016 он гэхэд ҮНБ-ий 40%-аас

30% болгон бууруулах, өрийн түвшинг ҮНБ-ий

20%-аас хэтрүүлэхгүй байх заалттай төсвийн

хууль 2005 онд баталж, хэрэгжүүлжээ.

Норвеги, Ботсванын баялагийн сан Төв банкинд

байршиж, хөрөнгө оруулалтын урт хугацааны

төлөвлөгөө, Сангийн яамны дунд хугацааны төсвийн

хүрээ, жилийн төсвийн зохицуулалтын дагуу

мэргэжлийн удирдлагатай ажилладаг бол Чилид

эрдэмтэд мэргэжилтнээс бүрдсэн зөвлөх комисс

сангийн ажлын гол үзүүлэлтүүдийг тогтоодог байна.

3. Зарим орнууд байгалийн баялагтай заавал

холбоогүй, улсын хөрөнгө оруулалтаар хувийн

сектор чадахгүй байгаа шинэ салбар, эдийн

засгийн төрөлжилт (diversification) хөгжүүлэх

зорилготой “Sovereign wealth fund” буюу төрийн

өмчлөлийн сан байгуулдаг. Ерөнхий энэ нэр

дор олон янзын хэлбэр байдаг боловч нийтлэг

шинж нь хамгийн эрсдэл ихтэй “Venture

capital” маягийн хөрөнгө оруулалт хийх тул

маш өндөр мэдлэг туршлага, ашгийн тооцоо

шаарддаг. Жишээ нь Сингапурын Темасек сан

бусад компанид хувьцаа эзэмшигч “Holding

company” хэлбэртэй, доод бүх компаниа

алдагдалгүй ажиллуулах үүрэгтэй байдаг. Тийм

ч учраас Сингапурын төрийн алба, компанийн

удирдах ажилтнуудыг тухайн салбарын шилдэг

менежерүүдээс хувийн секторт авах, орлогоор

нь цалинжуулахаар сонгодог. (Сингапурын

Ерөнхий сайд шиг өндөр цалинтай удирдагч

дэлхийд байхгүй гэдэг). Абу Дабигийн хөрөнгө

оруулалтын сан ихэнх нь “private equity”

буюу хувийн өмчлөлийн эрсдлээр мэргэшсэн

гадаадынхан ажиллаж, хариуцсан хөрөнгө

оруулалтынхаа үр дүнгээр цалинждаг байдал

ажиглагдсан.

Монголын хувьд энэ санг байгуулах улс төр,

эдийн засгийн нөхцөл бүрдээгүй төдийгүй, төсвийн

хөрөнгийг албан ёсоор үрэх бас нэг том үүд нээгдэх

аюултай санагдана. Учир нь төрийн өмчийн захирагч

ийм сан гаргасан хохирлоо “бизнест гардаг л алдагдал”

гэх тул авсан зээлээ төлөхгүй бол хөрөнгийг нь хураах

эрхтэй Хөгжлийн банкнаас ч дор байдал үүснэ. Үүний

оронд хөрөнгөө гаргаж, эрсдлээ хариуцах олон улсын

санхүүгийн байгууллага, гадаад дотоодын хөрөнгө

оруулагчтай “private equity” маягийн хувийн сангууд

ажиллах эрх зүй, бизнесийн орчинг бүрдүүлэх нь илүү

ирээдүйтэй юм.

4. Зэсийн урт хугацааны дундаж үнээр тооцсон

суурь орлогын хэмжээнд төсвийн зардлаа

барьж,

гадаад

өрийг

ҮНБ-ий

40%-аас

хэтрүүлэхгүй байх тухай монголд 2012 онд

мэргэжилтнүүд боловсруулж өгсөн төсвийн

хариуцлагын

хуулийг

хэрэгжүүлсэн

бол

өнөөгийн их өр алдагдлаас сэргийлж чадах

байсан. Гэхдээ баялагийн сан бүрдүүлэхийн тулд

бид наад зах нь төсвийн баланс алдагдалгүйгээр

барахгүй, хуримтлал үүсэхүйц ашигтай болох

шаардлагатай. Хамгийн гол нь ОТ-г дахин

гацаахгүй, ТТ-г дахин хойшлуулахгүй ашиглах

замаар баялагийн санд хураах орлогоо эхлээд

бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр олон жил

үргэлжлэх өрийн хүнд дарамт дор өндийж ядаж

байгаа эдийн засаг дефолт байтугай дампууралд

хүрнэ. Баялагийн сан нэрээр нэмж зээл аван

төрийн өмчид тулгуурласан шинэ үйлдвэрлэл

хөгжүүлнэ гэдэг орчин үед огт бүтэхгүй бөгөөд,

төвлөрсөн төлөвлөлтийнх шиг алдагдалтай

олон үйлдвэр, Зөвлөлтийнх шиг их өр, магадгүй

өөр хөршийн мэдэлд дахин амилах аюултай.

Сүүлийн жилүүдэд ОУВС байгалийн баялагтай

орнуудын өр, хөрөнгө оруулалт, өсөлт,

баялагийн орлогын зөв зохистой удирдлагад

туслах зорилготой DIGNAR (Debt, Investment,

Growth, Natural Resources) гэдэг төлөвлөлтийн

модель боловсруулж, хэдэн жилийн өмнө

монголд тохируулсан тооцоо хийсэн. Энэ

моделийг шинэчлэн нутагшуулж, холбогдох

ажилтнууд, улс төрчдөд танилцуулж сургавал

баялагийн сантай болох замд нэн цагаа олсон

бэлтгэл болмоор санагдана.

2018 оны 5-р сар

11

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

ҮНДСЭН ХУУЛЬ ЮУГ ЗОХИЦУУЛДАГ ВЭ?

ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ АЖЛЫГ ХААНААС ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

СОНГОГЧДЫН ИХ ХУРАЛДАЙ ЮУ ХИЙХ ВЭ?

Үндсэн хуулийг өөрчлөх ажил юуны өмнө дээр

дурдсан засаглалын зөрчлүүдийг арилгаж, түүнийг илүү

үр ашигтай мэргэжлийн бол охын зэрэгцээ, гол ь

орчин үеийн шинэ популист у с төржил өөс улс ор

х гжлий хамг алахад чиглэх хэрэгтэй б йна. Энэ нь

өнөөгийн у с төрчдийн эрх ашгийг шууд хөндөх учир

хуульч эрдэмтдээс бүрдсэн мэргэжлийн ажлын хэсгээр

боловсруулуулж, зөвхөн ажил үйлсээрээ нийгэмд

танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн ард түмний шилдэг

төлөөлөгчдөөр батлуулах саналтай

йн . Бусад орон

ч ийм Constitutional Convention хийж үндсэн хуулиа

өөрчилдөг. Үүний тулд АНУ-ын Ерөнх йлөгчийг сонгодог

“Electoral College” буюу Германы Ерөнхийлөгчийг

сонгодог “Bundesversammlu g”-тай төстэй “Cонгогчды

Их Хуралдай” байгуулъя. Энэ нь Бямбасүрэн гуайн

сануулж байгаа 1990 оны хоёр шаттай Их ба Бага

хурлын гүйцэтгэсэн үүрэгтэй ч, үндэстний сор болсон

язгууртнуудаар эзэн хаанаа сонгуулж, төрийн хэргийг

хэлэлцүүлж байсан их гүрний уламжлалтай ч нийцнэ.

Гэхдээ электоратыг яаж сонгох буюу томилохыг штатууд

өөрсдөө шийдэхээр үндсэн хуульд тусгасныг нь намууд

улс төржүүлж дууссан Америкийн гашуун туршлагаас

сургамж авч, Хуралдайн гишүүдийг сонгуулиар биш,

зөвхөн нийгэмд оруулсан бодитой хувь нэмрийг нь

харуулсан ил тод үзүүлэлтээр, болж өгвөл автоматаар

тодруулмаар. Үүнд улсад төлсө татвар, эрхэлс н ажлы

амжил , эрдмийн зэрэг цол, алб тушаалын онц ог

зэргийг харга заж болм ор. Тооны хувьд цөөлөх тусам

чанаржих магадлалтай ч, автомат б ш сонголт (улс

төржилт) ихсэх талтай ту жагсаалтыг сонгууль бүрийн

өмнө шинэчилж, шигшилтийн шалгуур, тоо хэмжээг

ч цаг үеийн шаардлага тохируулж өөрчилдөг байж

болмо . Ромын сенат 400-900 гишүүдтэй байсан

гэдэг, монголын их гүрний хуралдай ч тийм багц ан

байсан болов уу. (АНУ-ын Electoral College 583, Германы

Bundesversammlung 1000 орчим сонгогчтой).

Энэ Хуралдайн эхний ажил нь үндсэн хуул н

өөрчлөлтийг хэлэлцэх боловч, цаашид гол үүрэг нь

парламентын гишүүдийг сон одог, маг дгүй зарим чухал

асуудлаар реферэндум ийдэг байж болох юм. Хам ийн

гол нь төрийн удирдлагад зөв хүмүүсийг сонгоход

популизм, улс төржилт саад болохоос сэргийлэхэд

оршино. Парламентын гишүүдийг хуралдайн

гишүүдийн дундаас буюу тэднээс ч өндөр бодит шалгуур

хангасан нэр дэвшигчдээс хуралдайн олонхын саналаар

сонгодог байж болох юм. Мөн Швейцарын парламент

Засаглалын иймэрхүү зөрчлийг зохистой зохицуулах

гол хэрэгсэл нь үндсэн хууль юм. Социалист үзэлтэй

хуульч байсан, 1974 оны Нобелийн шагналт эдийн

засагч Хаякийн 1960 онд бичсэ “Эрх чөлөөт үндсэн

хууль” гэдэг сонгодог бүтээл байдаг ба цагтаа Ерөнхий

сайд Тетчерийн ширээний ном болж, я ангуяа зүүн

европын реформист хууль дад и ээхэн нөлөө сөн

байдаг. Онолынхувьд энэньprincipal-agent problemбуюу

сонгогч-төлөөлөгчийн харилцааг зөв зохицуулах тухай

юм. Жишээ нь компанийн хэдэн сая хувьцаа зэмшигч

төлөөлөн удирдах зөвлөлдөө бизнес мэдлэгтэй сайн

хүмүүс сонгож, тэ нар нь компанийн төсөв, хөрөнгө

оруулалтын төлөвлөгөөг батлаж, үр дүнг ь хянах

боловч өдөр тутмын үйл ажиллагааг өндөр зэрэглэлийн

менежерийн багаар удирдуулснаар хамгийн их а иг

олж, хувьцаа эзэмшигчдэд хуваарилж байдаг. Гэтэл улс

төрд эдийн засгийн ашиг шиг нийт сонгогчдын нэгдмэл

“эх оронч” сонирхол байдаггүй (Arrow’s impossibility

theorem). Ийм учир улс орны хамгийн чадвартай шилдэг

төлөөлөгчид парламентад сонгогдох нь ардчилал

зөв ажиллах үндсэн нөхцөл болдог. Гэтэл өнөөдөр

технологийн хөгжил хэт хурдсахын дагуу ажил хомсдон

орлогын ялгаа ихсэж, цахим сүлжээгээр худлаа мэдээлэл

тархан, дотоод гадаадын тодорхой хүчнүүд сонгуульд

нөлөөлөх боломж эрс өссөнөөс нийгмийн бухимдал

дээр дөрөөлөн, мэдлэг чадваргүй боловч албан

тушаалын хэнээтэй “хамгийн буруу нөхдийн засаглал”

буюу “kakistocracy” сонгуульд ялах боломж улам ихсэж

байна. (Financial Times, 2-р сары 7).

Хөгжлийн эдий з сагч Пол Коллиер “Капитализмын

ирээдүй” гэдэг шинэ номондоо (206-р хуудас) нийгэмд

танигдаж үнэлэгдсэн хүмүүсийн санал бол нийтийн

саналаас ч илүү хууль ёсны, ард түмний үндсэн эрх

ашгийн үнэн зөв илэрхийлэл юм гээд, Eвропын

холбооноос гарах болж Английн эдийн засаг хүндэрсэн

нь хоёр гол намын удирдагчийг нийт гишүүдийн

саналаар сонгодгоос үүссэн улс төрийн туйлшралаас

эхлэлтэй учир, тэднийг зөвхөн (парламе тад сонгогдож)

шалгарсан намы гишүүдээр сонгуулж б йхыг зөвлөжээ.

Хэрэв Америк тэгсэн бол Трамп Ерөнхийлөгч болохгүй

б йсан гээд, улс төржилт популизмтай тэмцэж, прагматик

бодлогоор эх орноо аварсан жишээнд социалист

байсна хамгийн капитал ст а га сонгосон Сингапурын

Ли Куан Ю, төрөлх Квебек мужаа Kанадаас тусгаарлахыг

эсэргүүцэж дарсан (аав) Трүдэй, өөрийн Түци үндэстнийг

геноцитээс аварсны дараа эвлэрэл реформ хийж улсаа

хурдан хөгжилд оруулсан Руандагийн Кагаме нарыг

дурджээ.