Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

Та Их Хурлын гишүүн болоод юуны өмнө

хувийнхаа хэрэгцээг хангах төлөвлөгөөтэй

байна уу? Төр засгийн өндөр албан тушаалаа

ашиглан

өөрт

холбоотой

компаниудаа

өргөжүүлж, монополь ашиг олгох нөхцлийг

олгодог 21-р зууны монголын засаглалын

луйварчин уламжлалыг үргэлжлүүлэх үү? Хэрэв

та тийм нууц санаа өвөрлөж яваа бол төр нь

баялаг бүтээдэг биш, түүнийг хуваарилдаг газар

бөгөөд ардчилал, шударга ёс хөгжихийн хэрээр

нийтийн дэл сул хөрөнгө улам бага болж, түүнд

халдсан хэнтэй ч гэсэн хариуцлага тооцно

гэдгийг анхаарна уу. Энэ бол цаг хугацааны л

асуудал.

Та Их Хурлын гишүүний хувьд Монгол улсын,

иргэд бидний нүүр царай болно. Таны үг яриа,

үйл ажиллагаа олон хүнд, ялангуяа залуучуудад

зөв сайхан үлгэр дуурайл болно гэдэгт итгэж

байна уу?

Таны сонгуулийн сурталчилгааны зардал

хаанаас гарсан бэ? Хэнээс хэчнээн хандив

авснаа сонгуулийн нярав тань тодорхой

бүртгэх ёстой. Та зардлын тайлангаа ялсан ч,

үгүй ч гаргах ёстой. Та баахан өр тавьж төрийн

эрхийг авмагцаа зээлдэгчийнхээ эрх ашгийг

хамгаалсан хууль журам гаргах, тендерт

ялуулах, албан тушаал бэлэглэх зэрэг замаар

төлөх гэж байгаа бол үүнийг засаглалын авлига

гэдэг. Хуулиар таныг шийтгэх болно.

Их Хурлын гишүүн Та ард түмнийхээ дарга нь

биш зарц нь болж буйгаа хүлээн зөвшөөрөх үү?

Нийтийн (төрийн) ажилтнууд тухайн нийгмийн

ёс зүйн өнгийг илэрхийлдэг. Та төрийн

ажлыг мэргэжил гэж ойлгоод үр хүүхдэдээ

уламжлуулан, эзэмшүүлэхийг хичээж байгааг

юу гэж үздэг вэ?

Нэр дэвшигч Та дээрх асуултуудын ихэнхэд итгэл төгс хариулж байгаа бол баяр хүргэе.

Ихэнхийг нь хариулж чадахгүй, эргэлзэж байгаа бол өөрийн болон бусдын олон зуун

сая төгрөгийг салхинд хийсгэх ёс зүй, шаардлага байна уу? Харин түүний оронд энэ их

хөрөнгөөр Монгол шиг буурай оронд хэд хэдэн цэцэрлэг, сургууль байгуулж, зам харгуйгаа

засч болохыг битгий мартаарай.

НИЙТЛЭЛ

ДеФакто

7

8

9

10

Сонгогч та бүхэнд зориулж 2012.06.07-нд бичиж байсан нийтлэлээ дахин хэвлэж байна.

Эрхэм сонгогч Та ч гэсэн дээрх асуултуудад хариу авсныхаа дараа л Их Хуралд өөрийн

төлөөлөгчөө сонгохыг уриалж байна. Эцсийн эцэст ямар ард түмэн байна, тийм төр

засаг л байдаг. Ард түмэн хичээвэл арай цэвэрхэн төр гарах болно.