Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

4

ИХ ХУРАЛД НЭР ДЭВШИГЧЭЭС ТОДРУУЛАХ

Таны Их Хурлын гишүүн болох туйлын зорилго

юу вэ? Хамгийн чухал гурван зорилтоо хэлнэ үү?

Энэ бүхэн чин үнэн гэдгийг эх, эцгийнхээ нэрийг

барьж тангараглаж чадах уу? Таны сонгуулийн

сурталчилгааны уриа юу вэ? Та түүндээ бүрэн

итгэж байна уу? Урианы хэрэгжилтээ хэмжиж

чадах уу? Хэмжиж чадахгүй юмыг удирдах

боломжгүй гэдэг шүү дээ.

Монголын үндэсний аюулгүй байдалд хамгийн

ноцтой заналхийлжбайгаа засаглалын авлигыг

хаанаас нь эхлэж цэвэрлэх вэ? Улаанбаатар

хотын газар болон ашигт малтмалын

лицензийн наймааг удирдаж байгаа төр-

бизнесийн зохион байгуулалттай гэмт хэргийг

яаж зогсоох вэ? "Зайсандах" буюу хуулийг

өөрсдөдөө тохируулан засдаг монгол жишгийг

яаж өөрчлөх вэ? Хуулийн хэрэгжилтийн дээд

шалгуур байх ёстой Үндсэн хуулийн Цэц өөрөө

Зайсанд ордон барьж авлигыг Богд уулнаасаа

илүүтэй дархлан хамгаалсныг яах вэ?

Та муур хулганы үлгэр шиг болсон гол мөрөн,

ойн сав газарт ашигт малтмалын хайгуул,

олборлолт явуулахыг хориглосон "урт нэртэй

хуулийг" хэрэгжүүлж чадах уу? Монгол улс уул

уурхайн орлогоороо юу хийвэл эдийн засгаа

төрөлжүүлнэ гэж боддог вэ?

Та манлайлагч мөн үү? Шийдвэр гаргахад нь

бусдад нөлөөлж чадах уу? Нийтийн засаглалд

шударга ёс тогтоохын төлөө юу хийх вэ?

Өнгөрсөн сонгуулийн үймээнээр нэг намын

байр, соёл урлагийн ордон шатсан ч төрийн

эрх баригчид төсвийн 14 тэрбум төгрөгөөр

сүрлэг том ордон барьсан атлаа соёл урлагийн

ордныг шатсан балгас хэвээр нь үлдээсэнд та

ямар дүгнэлт хийж байна вэ? Таван хүнийг

хэн буудаж алсныг мэдэн будилж, улс төрийн

жүжиг тавьсаар дараагийн сонгууль хүргэж

байгааг юу гэж үзэж байна вэ?

Эх орноо хөгжүүлэн бадраах их үйлсийг

удирдан жолоодоход Та өөрийнхөө мэдлэг,

боловсрол, ёс зүй, соёл, гадаад хэлнийчадвараа

хангалттай гэж дүгнэж байна уу? Даяаршсан

монголыг дан хэлээр удирдах боломжгүй шүү.

Өөрийгөө удирдаж чаддаггүй хүн бусдыг

удирдаж

чадахгүй

гэдгийг

Та

хүлээн

зөвшөөрдөг үү? Төрөөс тэрбумтан төрсөөр

байгааг яаж зогсоох вэ? Танай намд хандив

өгөх нэрээр мөнгөтэй нэг нь өндөр албан

тушаал худалдан авч байгааг зогсоож чадах

уу? Хэрэв та өмнө нь Их Хурлын гишүүн байсан,

ялангуяа намын нэрсийн жагсаалтанд энэ удаа

орсон бол авлигыг хазаарлахын тулд яг юу

хийсэн бэ? Эсвэл Та "тогтолцооны буруу" гэж

өөрөөсөө зайлуулан, юу ч хийгээгүй юу? Та

дуугүй явснаараа шударга бусыг өөгшүүлэн

дэмжиж ирсэн үү? Эсвэл та том томоор намдаа

хандив өргөн "лангуу биш дэлгүүрийг" нь

бүхэлд нь худалдаад авчихдаг "үнэмлэхүй

авлигачдын" нэг үү?

Та Монгол Улсын Их Хурлын сонгуульд өрсөлдөж байна. Энэ шийдвэрээ олныг эргэцүүлж, нэгийг

бодож гаргасан гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Та "defacto" ярилцлагаар орсон бол Танаас дараах

арван зүйлийг тодруулмаар байна. Үүнд:

НИЙТЛЭЛ

ДеФакто

АРВАН ЗҮЙЛ

1

2

3

4

5

6