Previous Page  6 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 9 Next Page
Page Background

6

САЛХИТЫН ОРДЫГ ДАЙЛААР МОРДСОН НЬ

ТОЙМ

ДеФакто

Үйл явдлын товч:

Шинэ он гарахаас 2 хоногийн өмнө Дундговь

аймгийн

Гурвансайхан

суманд

байрлах

Салхитын мөнгөний ордыг татвараа нуун

дарагдуулсан, худлаа мэдээлсэн үндэслэлээр

тусгай зөвшөөрлийг нь цуцлаж улсын мэдэлд

авлаа.

Ингэхдээ дотоодын цэрэг, тагнуул болон

тусгайгийн бие бүрэлдэхүүнийг ашиглаж улс

төржсөн мэдэгдэл хийсэн нь олон нийтийн дунд

шуугиан дэгдээсэн.

Энэ үйл явдлын дараа Засгийн Газрын Хэрэг

Эрхлэх Газрын дарга Г.Занданшатар тайлбар

хийсэн. Салхитын мөнгөний ордын цаана

асар том сүлжээ байгаа. “Хууль хяналт, хэвлэл

мэдээллийнхнийг

санхүүжүүлсэн,

зөвхөн

хамгаалалтын албаныхан гэхэд хуулийнхантай

холбогдсон том сүлжээ үүсгэсэн” гэж мэдэгдсэн.

хүнийг байлгах ёстой, мань хүнийг барьцаалаад

авчихсан энэ албан тушаалд хүртэл явуулсан

хүмүүс нь энэ хүнийг барьцаалчихсан байгаа.

Үүний парадокс нь юу вэ гэхээр, 90-ээд онд

бид бүгдээрээ ядуу байсан 100 доллартой ч

хүн байхгүй шахуу, ихэнх нь наймаа хийгээд

явж байх үеийн Улаанбаатар хотын барилгын

хуваарилалт бүхэнтэй чинь энэ М.Энхболд

гэдэг хүн холбоотой. Ингээд тэр хүн гаргаж,

том болгосон бизнесүүд нь бага багаар явсаар

байгаад одоо өөрийг нь хяначихсан байна.

Өнөөдрийн өнгөтэй өөдтэй байгаа банк санхүү,

үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийг юу ч үгүй

байхад нь хотын газар, хөрөнгийг далдуур өгч,

баяжуулсан хүмүүсийнхээ барьцаанд М.Энхболд

өөрөө ч мэдэлгүй орчихсон, одоо явъя гэсэн

ч явуулахгүй байгаа ийм байдалд хүрчихсэн

байгаа нь харагдаж байгаа.

Гэхдээ ямар ч байсан монголын ардчилал нэг

алхам урагшаа явсан гэж харж байна. Яагаад

гэхээр энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа

шинэ үе гараад ирчихсэн байгаа. Тэгэхээр бид

энэ засаглалын хямралыг давчихна гэж бодож

байна. Энэ бол цаг хугацааны асуудал, харин нэг

хуралдаад шийдчихгүй байх аа.

Дүгнэлт тайлбар:

Үүнийг гардан хэрэгжүүлэх байгууллага нь

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар өөрөө юм уу

гэдгийг асуултаар тавьж байгаа юм. Хүмүүст хүч

хэрэглэх, хөрөнгийг хурааж авах энэ бүхэн бол

зөвхөн шүүх, шүүхийн шийдвэр, прокурорын

зөвшөөрөлтэй байж байж хууль ёсны болдог.

Гэтэл ингэхгүй байгаагийн нэг шалтгаан

Г.Занданшатар гэдэг хүний үгэн дотор байна.

Ингэж байгаа юм: “Салхитын мөнгөний ордын

цаанаасартомсүлжээбайгаа, хуульхяналтынхан,

зарим хэвлэл мэдээллийг санхүүжүүлсэн хоёр

том бүлгийн их хэмжээний мөнгөний асуудалтай

холбоотой ажиллагаа болсон” гэсэн байгаа юм.

Тэгэхээр хууль хяналтынхан үүнд гүнзгий орсон

учраас Засгийн газар нь өөрөө хүч хэрэглэж